236
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, шим тэжээлийн менежментийг сайжруулах, тархины нөхөн төлжилт, эргэн сэргэлтийг хангах зохицуулах үйлчилгээтэй хоол, хүнсний үйлчилгээ бий болгох туршилтын загвар
Судалгааны тайлбар: Хоол тэжээлийн дутал, буруу хооллолт нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх тул чанартай хийгээд хүртээмжтэй хооллолт чухал. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоол тэжээлийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эх, асран хамгаалагчийн хоол тэжээлийн зөв мэдлэг, дадал их үүрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тухайд сургууль дээрээ хоолны үйлчилгээнд нас харгалзахгүй хамрагдахаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуульд 2013 онд заалт орсон хэдий ч 2017 оны 9 сараас төсөв батлагдан хоолны үйлчилгээ эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 оронд сургуулийн хоолны хөтөлбөр хэрэгжиж, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Монгол улс 2019 оны 5 сард “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг УИХ-аар баталсан нь сургуулийн хоолны үйлчилгээний эрх зүйг орчныг бүрдүүлэхэд чухал алхам бөгөөд энэхүү төсөл хуулийн үндэслэл ба хэрэгжилтэнд нөлөө үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.6K
- Татсан тоо
- 620
- Файлын хэмжээ
- 3.58 MB
- Оруулсан огноо
- 2023.04.10
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны арга зүй
- Асуумж, мэдээлэл, боловсруулалт
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн хэмжээ
- 90,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Шинжлэх ухаан технологийн их сургууль
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Ж.Балжинням