Хайлтын үр дүн

14 илэрц олдлоо.

Монгол оронд тархсан Кайнозойн базальтын геохими ба нодулийн судалгаагаар эх газарт үүссэн базальтын голомтод манти ба царцдасын харилцан урвалын үйлчлэл байсан эсэхийг тогтоох нодуль нь базальтын хайлалтын эх үүсвэрт эклогит оролцсоныг батлав. Энэ нь эх газрын базальт нь эклогит төдийгүй царцдасын чулуулгаар бохирдсон мантиийн хайлалтаас үүссэнийг батлав. Энэ нь нөгөөтэйгүүр кайнозойн базальт яагаад Na2O ба K2O-зэрэг шүлтээр баян байдагийг тайлбарлах үндсийг тодруулсанаар шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан судалгаа болов.

"Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд: • Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох. • Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх. • Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх. • Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ. "

"Эрдсийн хөрөнгийн (ЭХ) үнэ цэнийн үнэлгээний аргачлалын үндэслэлийг тодорхойлох, ЭХ-ийн үнэ цэнийг тогтоох эдийн засаг-математикийн цогцолбор (ЭМЦ) загварыг боловсруулах, нүүрс, хүдрийн ордын баялгийг олборлох, баяжуулах үеийн уулын эрсдэлийг үнэлэх, загварчлах, түүнчлэн боловсруулсан загвараа тодорхой нөхцөлд турших"

Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь 4 сэнст нисдэг тэрэг буюу дроны тэнцвэржилтийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах судалгааг хийнэ. Энэхүү системийн загварыг хөгжүүлж, туршихад оршино.

Айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун, хүйтэн усны электрон тоолууруудаас мэдээллийг цуглуулан боловсруулж мэдээллийн төв рүү дамжуулах системийн загварыг хөгжүүлж, турших

Температурын өргөн мужид нуугдмал дулааны энергийг хадгалж чадах хатуу-хатуу фазын шилжилттэй материалыг судлах болно. Үндсэн түүхий эд нь титаны исэл байх бөгөөд түүнийг нанохэмжээт материал руу хувиргаж, түүний янз бүрийн завсрын (хатуу) фазуудыг гарган авч, тэдгээрийн хоорондох фазын шилжилтийг судална. Судалгаан дээр тулгуурлан энэ материалыг дулаан хадгалуурт ашиглах боломжийн талаар тайлбар өгөх болно.

Бид өөрсдийн төслийн ажлын хүрээнд Монгол орны түүхий эдийн шинж чанарыг сайжруулан ашиглаж ус шүүх керамик мембраныг гарган авахыг зорилоо.

Эх орны хөрсөнд тариалсан Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний зарим ногооны биохимийн шинж чанар, биологийн идэвхт полифенолт нэгдлийн агууламжийг шинжилж, исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтооход энэхүү төслийн зорилго оршино.

Орчин үеийн материал судлалын шинэ аргууд дээр тулгуурлан нанотехнологийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах материал гарган авах, төсөлд ашиглагдах, цаашид бакалавр, магистр, докторантуудын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой байна.

/ 2023 он

Төсөл хэрэгжиж буй бүс нутаг дахь сонгогдсон УТХГ-уудад биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдийн тархац, нөөц, сүргийн бүтэц, нүүдэл шилжилтийн (эко коридор) нутгуудыг тодорхойлох суурь мэдээллийг бүрдүүлэхэд зөвлөх үйлчилгээний зорилго оршино. Энэхүү суурь судалгаагаар дэд төслийн хэрэгжилтийн дүнд биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдэд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээ, баримтыг бүрдүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг тавин ажиллав.

“Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй нийтийн үйлчилгээний газрууд болон цахилгаан эрчим хүчний 110/35/10 кВ-ын ба 35/10 кВ-ын дэд станцууд, 110, 35 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон троллейбусны 600 В-ын хүчдэлтэй шугамын орчинд цахилгаан соронзон орны хүчлэглүүдийн ба орчны агаарын чанарын үзүүлэлтүүд (даралт, температур, чийгшилт, нүүрс хүчлийн хий 𝐶𝑂2)-ийн хэмжилт хийж үр дүнд дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно.

Хоол тэжээлийн дутал, буруу хооллолт нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх тул чанартай хийгээд хүртээмжтэй хооллолт чухал. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоол тэжээлийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эх, асран хамгаалагчийн хоол тэжээлийн зөв мэдлэг, дадал их үүрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тухайд сургууль дээрээ хоолны үйлчилгээнд нас харгалзахгүй хамрагдахаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуульд 2013 онд заалт орсон хэдий ч 2017 оны 9 сараас төсөв батлагдан хоолны үйлчилгээ эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 оронд сургуулийн хоолны хөтөлбөр хэрэгжиж, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Монгол улс 2019 оны 5 сард “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг УИХ-аар баталсан нь сургуулийн хоолны үйлчилгээний эрх зүйг орчныг бүрдүүлэхэд чухал алхам бөгөөд энэхүү төсөл хуулийн үндэслэл ба хэрэгжилтэнд нөлөө үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой болно.

Төслийн ажлын зорилго Монголын болон олон улсын дээд боловсролын байгууллагын эрэмбэ тогтоож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох аргачлалыг боловсруулж, мэдээллийн бааз байгуулан, вэб хуудас үүсгэн програмчлахад оршино.

Барилга байгууламжийн суурь, тулгуур болон газар доорх байгууламжийн бүтээцэд тавигдах гол шаардлага нь ашиглалтын хугацаанд чанарын өндөр түвшинг хадгалж байх явдал байдаг. Газар доорх байгууламжид олон нийтийн үйлчилгээний барилгаас гадна үйлдвэрлэл, зам тээвэр, гүүрийн, эргэлтийн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн байгууламж, барилгын суурь, тулгуурын бүтээцийн хэсэг орно. Тухайлбал барилга байгууламжийн суурь, зоорийн хэсэг, ус зайлуулах болон дамжуулах хоолой, түшиг хана, агаарын шугамын тулгуур, усжуулалтын болон үерийн усны хамгаалалтын бүтээцүүдийг нэрлэж болно. Эдгээр барилга байгууламжийн газар доорх болон тулгуурын бүтээцүүдийг бат бэх, удаан ажиллах чадварыг нь бодолцож бетон болон төмөрбетоноор хийдэг.

Судалгаа