Хуурай гандуу бүс нутаг дахь таримал ойн бүтээмжийг үндэсний системийн хөгжлийг судлах замаар нэмэгдүүлэх боломж

Судалгааны тайлбар: Энэхүү төслийн саналд монгол орны хуурай гандуу бүс нутагт ойг тарьж ургуулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтэй тэмцэх ажлуудын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг өргөтгөх таримал ойн амьдрах чадвар, түүний тогтвортой байдлыг хангах зорилготой болно. Хуурай, гандуу бүс нутагт, ойг тарьж ургуулах, доройтсон газрын ойг нөхөн сэргээх ямар ч оролдлогыг хийхэд хоёр чухал хүчин зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, шилжүүлэн тарьсан ургамлын амьдрах чадварыг хамгийн өндөр түвшинд хүргэх зорилготой арчилгаа, хамгааллын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хоёрдугаарт, таримал ойн моддыг цаашид тогтвортой сайн ургаж, таримал ой болон хөгжих нөхцлийг урьдчилан таамаглах, судлан илрүүлэх шаардлагатай. Таримал ойн цаашдын тогтвортой байдал, хөгжлийн ирээдүйн төлөв нь дараах үндсэн хүчин зүйлээр тодорхойлогдох бөгөөд а) хөрсний үржил шим, түүнийг сайжруулах; б) таригдсан моддын үндэсний хөгжил, хөрсөнд бэхлэгдэх, дасан зохицох байдал болно. Энэхүү хоёр нөхцөл нь таримал моддын үндэсний системийн хөгжил, үндэсний архитектур, хөрсний гүнд тархан ургах онцлогоор тодорхойлогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол орны хуурай хээр болон заримдаг цөлийн бүсэд туршилтын талбайд болон ойжуулалтын зориулалтаар таригдсан моддын үндэсний системийн хөгжлийн судалгааг гүйцэтгэж улмаар судалгааны үр дүнд тулгуурлан тухайн бүс нутаг дахь таримал ойн цаашдын хөгжил, тогтвортой менежментийн асуудлыг шийдвэрлэх загварыг боловсруулахад оршино.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
328
Татсан тоо
141
Файлын хэмжээ
5.26 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа