Хайлтын үр дүн

59 илэрц олдлоо.

Монгол улсад магадлан итгэмжлэлийн тогтолцоо бий болсноор эрүүл мэндийн байгууллагуудын чанарыг сайжруулах эрмэлзлэлийг тодорхой түвшинд бий болгосон байна. Цаашид магадлан итгэмжлэлийг бие даасан байгууллагаар гүйцэтгүүлж, удирдлага зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийхээр салбарын түвшинд төлөвлөж байгаа нь энэхүү тогтолцоог олон улсын жишгээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Манай улсын хувьд магадлан шинжлэх үйл ажиллагааг хөндлөнгийн үнэлгээ байлгах үүргийг шинжээч нар гэрээгээр гүйцэтгэх хэлбэрээр хүлээж байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтад тэнцсэн шинжээч нар үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар тухайн эрүүл мэндийн байгууллагатай холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж, баталгаа өгөх гэх мэт хөшүүргүүдийг хэрэглэж байна. Шинжээч нарын сонгох шалгуур нь мэргэжлийн ур чадварын хувьд бусад орнуудтай адил боловч багшлах, сургах ур чадварын шалгуур хэрэглэхгүй байна.

Байгууллагын өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь хүний нөөцийн удирдлага, инноваци- мэдлэгийн менежментийг түлхүү хөгжүүлэхээр байна. Байгууллагын зохион байгуулалтын удирдлага, зан үйл, соёл, бүтээмж, чанар, гүйцэтгэл давуу тал илүүтэй байна.

Монгол улсын хэмжээнд 228 өрхийн эрүүл мэндийн төв, 271 сумын эрүүл мэндийн төв, 39 сум дундын эмнэлгийн 10574 эмч, ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Судалгаанд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаториор үйлчлүүлсэн 1018 үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлсэн 295 үйлчлүүлэгч, нийт 1313 үйлчлүүлэгч, тухайн агшинд ажиллаж байсан 1493 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан. • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчид 84,6%-ийн, стационараар үйлчлүүлэгчид 89,6%-ийн сэтгэл ханамжтай гарсан байна. Харин НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хувьд амбулаториор үйлчлүүлэгчид 72,7%-ийн, стационариар үйлчлүүлэгчид сэтгэл ханамж 88,3%-тай байна. Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд 86,9%-ийн, НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд 81,3%-ийн сэтгэл ханамжтай байгаа нь амбулаториор үйлчлүүлэгчдийн хувьд стационариар үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамж доогуур байгаа нь харагдаж байна

Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, ЭМЯ-ны харьяа 14 байгууллагын удирдах ажилтан 912 хүн хамрагдав. Удирдах ажилтны мэдээний санг аймаг, дүүрэг, ЭМЯ-ны харьяа байгууллагаар нэгтэн үүсгэсэн. Судалгаанд хамрагдсан нийт удирдах ажилтны 79.1% -ийг эмэгтэйчүүд эзэлж, 41-50 насныхан дийлэнх нь байна. Удирдах ажилтны дийлэнх нь 3 жилийн удирдах ажлын туршлагатай, 56.4% нь удирдлагын чиглэлээр мэргэшээгүй, сургалтад хамрагдаагүй байна. Ялангуяа аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны дийлэнх нь сургалтад хамрагдаагүй байна. Удирдлага, эрүүл мэндийн удирдлагын сургалтын хэрэгцээ өндөр байна. Ялангуяа байгууллагын хөгжил, соёл, хяналт шинжилгээ, үнэлгээ, төлөвлөлт, зохион байгуулалтын удирдлагаар суралцах хэрэгцээ илүү байна

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх хувь нь лавлагаа төвүүдээр дүгнэлт гаргуулсан гэсэн ба цөөн хувь нь хувийн эмнэлэг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг нэрлэжээ. Иргэдийн 54.9% нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107, 2013 оны 313 дугаар тушаалаар Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадад эмчлүүлэх хэрэгцээтэй гэсэн бол 190 иргэн бусад шалтгаанаар оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байна. Иргэд гадаадад оношлуулах, эмчлүүлэх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрүүл мэндийн аялал, зуучлал, эрүүл мэндийн лизинг, технологийг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, хариуцлагыг сайжруулах замаар Монголдоо эмчилдэг болох хэрэгцээ шаардлага байгааг онцолж байна.

Эрүүл мэндийн салбарт дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж, насны хувьд жил ирэх тутам залуужих хандлага ажиглагдаж байна. Хүн амын 54.1% хөдөө орон нутагт амьдарч, эрүүл мэндийн нийт ажиллах хүчний 48.6%, их эмчийн 37.7%, сувилагчийн 49.5% нь хөдөө аймагт байршиж байна. Улаанбаатар хотод хүн амын 45.9% нь амьдарч, ажиллах хүчний 51.4%, их эмчийн 62.3%, сувилагчийн 50.5% нь байршиж байна. Монгол улс 10000 хүнд ногдох их эмчийн тоогоороо дэлхийн болон олон улсын дунджаас 2.1 дахин, сувилагч эх баригч 1.1 дахин өндөр байна. Харин шүдний эмч 0.8 дахин, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1.5 дахин бага байгаа бол эм зүйч 1.6 дахин өндөр байна.

Шүүх шинжилгээний байгууллагын 2023 онд хийсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээлэл

нийт хүн амын 11.5 хувь нь (373 мянган хүн) ямар нэг Туслах бүтээгдэхүүн (харааны шилийг оролцуулаад) хэрэглэж байна. Ойролцоогоор 7% (227 мянга орчим хүн) нь харааны шил хэрэглэдэг, 4.5% нь бусад туслах бүтээгдэхүүн хэрэглэж байна. Судалгаанд хамрагдсан хүн амыг байнга амьдарч буй суурьшлаар нь авч үзэхэд 43.0 хувь нь хотод, 57 .0 хувь нь хөдөө амьдарч байна. Нийт туслах бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн 70.6 хувь (276 мянга орчим хүн) хувийн хэвшил, 10.1 хувь (39 мянга орчим хүн) Засгийн газар болон улсын эмнэлгээс, 8.9 хувь (34 мянга орчим хүн) найз болон гэр бүлээсээ, 7.3 хувь (28 мянга орчим хүн ) нь өөрөө туслах бүтээгдэхүүнээ хийсэн бол 2.3 хувь (9 мянга орчим хүн) бусад газраас, 1.4 хувь (5 мянга орчим хүн) ТББ-аас туслах хэрэгслийг худалдаж авсан байна.

/ 2023 он

Энэхүү төслийн хүрээнд манай орны говь, хээрийн бүсэд тархан ургадаг экологи-эдийн засгийн өндөр ач холбогдолтой Орос махирс (Lycium ruthenicum Murr.)ийн ургамал газарзүйн тойргийн Алашаа Говийн тойрог дахь тархацыг тогтоох, мөн in vitro нөхцөлд биотехнологийн аргаар үржүүлж, хүлэмж болон байгалийн нөхцөлд дасган тарималжуулж, амьдрах эрчмийг тогтоох, нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож, улмаар олон тоогоор гарган авч нөхөн сэргээлтэд ашиглах боломжийг бий болгох зорилго дэвшүүлсэн.

Соёлын яам / 2022 он

Монголын уламжлалт анагаах ухааны өвлөн уламжлагчдын тээж буй эмчилгээний арга ухаан, мэдлэг, туршлага

Судалгаа