Хайлтын үр дүн

179 илэрц олдлоо.

Энэхүү судалгаанд ЭМХТ-ийн нийт 84 ажилтан, албан хаагчаас одоогоор ажиллаж буй 77 ажилтан бүгдийг хамруулахаар зорьсон боловч тодорхой шалтгаануудын улмаас хамрагдаж чадаагүй мэргэжилтнүүд байгаа бөгөөд цахимаар – 56, цаасаар – 3 мэргэжилтэн, нийт 59 ажилтан, албан хаагч хамрагдсан нь нийт ажилтаны 76%-г бүрдүүлж байна.

ЭМС-ын 2018-2019 онд ашиглах орны дээд хязгаарыг батлах тухай А/234 дугаар тушаал хэрэгжиж эхэлснээр ОФА-ын хувь 2017-2018 онд Ховд аймаг 0.3%-иар, Говьсүмбэр аймаг 4.8%-иар өссөн буюу 2018 онд аймгийн хэмжээнд хамгийн өндөр ОФА-ын хувьтай аймгууд байна. Дийлэнх аймагт тушаал шинэчлэл орны хүлээгдэл, ачаалалд нөлөөлж буурсан бол Нийслэлд 4.2%-иар өссөн буюу орны хүлээгдэл, ачаалал нэмэгдэж хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна

Судалгаанд хамрагдсан 594 хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ерөнхий дундаж түвшин 75.3%-тай, 783 амбулаторын үйлчлүүлэгчдийнх 73%-тай байгаа бол,, 1366 эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчдын 73%-тай сэтгэл ханамжийн түвшин “сайн” үнэлгээтэй байна.

Эмийн чиглэлээр 2 Засгийн газрын тогтоол, 4 хууль, Эрүүл мэндийн сайдын 24 тушаал, 9 стандарт, “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны 1 төлөвлөгөөг тус тус батлан эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. 2019 оны 06 сард Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам, 2019 оны 09 сард “ Эмийн эмчилгээг зохицуулах хорооны ажиллах журмыг тус тус шинэчлэн баталж эрх зүйн орчныг улам боловсронгуй болгосон нь сайшаалтай байна. Гэвч зарим хууль, эрх зүйн баримт бичгүүдийн батлагдсан хугацаа хуучирсан, заалтуудыг шинэчлэх шаардлагатай байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг илтгэх шалгуур үзүүлэлтийн нэг учраас түүнийг үнэлэх нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/578 дугаар тушаалын 1.4-д заасны дагуу эрүүл мэндийн салбарын хэрэглэгчийн нэгдсэн үнэлгээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зүгээс зохион байгуулахаар даалгасан нь энэхүү үнэлгээг хийх үндэслэл болж байна.

Хүүхдийн өвчлөлд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь нас, улирал, амьдарч буй газар, амьдарч буй байр байна. Нас нь хүүхдийн дархлалын тогтолцоотой шууд хамааралтай тул хүүхдийн нас нэгээр нэмэгдэхэд амьсгалын замын халдвар авах магадлал 1.6 нэгж хувиар буурдаг байна

2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хүн амын 31.2 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Төрөлт 2007-2009 онуудад өмнөх жилүүдийнхээс тогтвортой нэмэгдсээр 2014 онд 81400 болж сүүлийн 10 жилийн хамгийн өндөр төрөлт байсан ба 2018 онд 77058 хүүхэд төрж, урд оноос 4.3 хувиар өссөн байна

Тархины үхэлтэй донорын илрүүлгийг нэмэгдүүлж, гэр бүлийн зөвшөөрлийн хувийг ихэсгэсэнээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоо нэмэгдэж, олон хүний амь нас аврах, амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

2021-2022 оны хичээлийн жилд төрийн сангийн санхүүжилтээр зохион байгуулах эрүүл мэндийн удирдах ажилтны сургалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлох

Түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны /GPSN-Global Patient Safety Network/ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй солилцох цахим нэгдсэн сүлжээ бий болгоход ажиллагсдын талаар мэдээлэл цуглуулах хэрэгцээнд үндэслэн энэхүү судалгааг хийж байна.

Нийт 584 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ирүүлсэн баримт, материалд үндэслэн хүний их эмч 2 жил, хүний их эмч 5 жил, эм зүйч, нүүр амны их эмч, уламжлалтын их эмч, хүний бага эмч, уламжлалтын бага эмч, эх баригч, эм найруулагч, сувилагч, уламжлалтын сувилагч гэсэн нийт 11 чиглэлээр багц цаг бүрдүүлэлтийн ерөнхий бүтцийг гаргалаа

Монгол Улсад 2003 оноос хойш гадаадын 53 орноос 2682 эмч, 274 сувилагч нийт 2956 гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ирж ажилласан байна. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд нь 29 үндсэн мэргэшил, 74 төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлсэн байна

Сүүлийн 3 оны байдлаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн нийт иргэдийг эмчлүүлсэн улсаар нь авч үзвэл БНСУ-д 28.6%, БНЭУ-д 22.8%, БНХАУ-27.7% бусад 11 улсад үлдсэн 20.9% нь эмчилгээ хийлгэхээр зорьсон байна

Улсын хэмжээнд 2021 онд 446, 2022 онд 472 эрүүл мэндийн байгууллагууд магадлан итгэмжлэгдсэнээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд 2021 онд 59,4 хувийг эзэлж байсан бол 2022 онд 8,2 хувиар өсч 67,6 хувийг эзэлж байна

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас KОВИД-19 цартахлын эсрэг үзүүлж буй эмнэлзүйн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах тогтолцооны зураглалыг шинэчлэн боловсруулах

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, БОЭТ-үүд, хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд ашиглаж буй өндөр өртөгтэй оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалтыг хүний нөөцийн хангамжтай нь уялдуулан судлах

Судалгаа