Хайлтын үр дүн

26 илэрц олдлоо.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, Багахангай дүүрэгт шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндэслэлтэй орон зайн оновчтой төлөвлөлтийг бий болгох, хотын суурьшлын бүсэд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зэрэг олон давуу тал бий болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ I” ХӨТӨЛБӨР- ийн хүрээнд 35МВт-ын турбогенератор суурилуулсан “Техникийн ББ” -ыг Украйн улсын OOO “Укрэнергопром-3” 2012 онд боловсруулж байсан бөгөөд China Energy Engineering Group, Tianjin Electric Power Construction Co.ltd /TEPC/ болон ВЗАО "АСЭН", OOO “Автонит” хамтран барилга угсралтын ажлыг гүйцэтгэж 2020 онд ашиглалтад оруулсан. Эрчим хүчний салбарын Техник эдийн засгийн үндэслэл: Ажлын төсөлд турбогенератор №5-ын суурилуулалт, ДЦС-ын төв корпусын өргөтгөлийн ажил (деаэраторын хэсэг болон турбины зал) -ын хамт 23-аас 29 р тэнхлэгээр; турбоагрегат №5-ын өгөтгөл, тулгуур дээр угсарсан эргэлтийн усны шугам, насосны станцын барилга, 20 МВА-ын чадалтай одоо байгаа трансформаторуудын нэгийг 40 МВА трансформатороор сольж шинэчлэх, ЕХБ–6 кВ-ын өргөтгөл, хөргөх цамхаг №2-ын шинэчлэлт багтана

ЭДЦС ТӨХК / 2021 он

ЭДЦС-н гол барилгын даацын металл хийцийн оношлох судалгаа

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хот байгуулалтын баримт бичгийн үе шатны төсөл, хөтөлбөр, үндсэн чиглэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нутаг дэвсгэр, орон зайн төлөвлөлтийн урт хугацааны нэгдсэн бодлогын тулгуур баримт бичиг болох юм. Ийм учраас тус төслийн хүрээнд буй орчин, байгалийн нөөц, тэдгээрийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжилд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг тооцох нь чухал ач холбогдолтой юм. Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц чухал үүрэг гүйцэтгэх боловч хот, тосгоны зохион байгуулалт, хүн амын суурьшилд сөрөг нөлөө үзүүлдэг байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Сөрөг нөлөө үзүүлдэг бүрэлдэхүүн хэсгүүдэд, цэвдэг, хүйтний үзэгдэл ордог ба эдгээр үзэгдлийн сөрөг нөлөө нь манай орны нийгэм, эдийн засагт ихээхэн дарамт учруулж буй нь нэр бүхий сумын төвийг дахин шилжүүлсэн, хот суурин газар халианд ихээр автах зэрэг үзэгдлүүдээр илэрч байна.

Манай улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 40%-иар бууруулах зорилт тавьж байгаа бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгуудыг шинэчлэх нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх стратегийн үндсэн хоёр тал юм. 1975-1985 онд баригдсан угсармал барилга одоо мөрдөж буй “Барилгын дулаан хамгаалалт” нормын шаардлагад хүрдэггүй. Эдгээр барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээ өндөр тул хүлэмжийн хийн ялгаруулалт их юм. Мөн халаалтын системийн шийдэл нь учир дутагдалтай тул халаалтын улиралд барилгуудын халаалт доголдож айл өрхийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), ДДНХИ-тай хамтран орон нутгийн хэмжээнд дулаан алдагдал ихтэй барилгуудыг дулаалах, сэргээн засварлах ажлын хүрээнд “Угсармал орон сууцны шинэчлэл 2” төслийг хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний хэмнэлт багатай угсармал орон сууц нь Монгол улсыг нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал өндөр байх гол шалтгааны нэг нь болдог. Өвлийн улиралд гадна агаарын температур -40оС хүрч халаалтын ачаалал нэмэгдэн, оршин суугчдын тав тух алдагддаг. Монгол улсын засгийн газраас барилгын дулаан алдагдлыг 2030 онд 40 хувиар бууруулахаар зорилго тавьсан бөгөөд үүндээ илүү эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгыг сайжруулах гэсэн 2 гол арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх юм. БХБЯ нь Улаанбаатар хотод дулаалгыг дэмжиж байгаа ба цаашид ДДНХИ -тэй бүс нутгийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 40%-иар бууруулах зорилт тавьж байгаа бөгөөд энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) олон улсын байгууллагатай хамтран орон нутаг, аймгуудад баригдсан угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, орон сууцны барилгуудын үнэ цэнэ, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тав тухыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Угсармал орон сууцны шинэчлэл 2” төсөл юм.

Монгол орны эрдэс түүхий эд болох магнезит ба доломитыг ашиглан магний барьцалдагч гарган авч эрдэс болон органик дүүргэгчтэй эдлэл хийх туршилт судалгааны ажил чиглэгдсэн байна.

Уг төслийн хүрээнд Монгол орны шаварлаг түүхий эдүүдийн талст бүтцийн онцлогийг нарийвчлан судалж монтмориллонит зонхилсон шаврын дээжийг гарган авах болон баяжуулах арга зүйг боловсруулах, түүнийг физик химийн гүнзгий боловсруулалтаар нанопартикал үүсгэх бүтэцтэй болгох болон ус тусгаарлах нимгэн үе бэлтгэх, нунтаг байдлаар ус тусгаарлах материалаар ашиглах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж ажилласан болно.

Судалгаа