(КОВИД-19) халдвар болон вакцинжуулалтын дараах дархлаа тогтцын үнэлгээ

Судалгааны тайлбар: SARS-CoV-2 нь Coronaviridae вирусийн бүлд хамрагдах, капсидаар багцлагдсан дан утаслаг РНХ агуулсан вирус юм. Капсид нь мембраны (M) уураг, гадна бүрхүүлийн (E) уураг, титэм гликопротейноос (Spike, S) тогтоно. вирусийн гадаргуугийн титэм уураг нь рецепторт холбоогдох домеин (Receptor binding domain, RBD) бүтцээрээ эзэн эсийн ангеотензин хувиргагч эсгэг-2 (Angiotensin converting enzyme-2, ACE-2) рецептортой холбогддон эс рүү нэвтэрдэг2. SARS-CoV-2-ын гадаргуугийн титэм уургийн мэдээллийг агуулсан генийн дарааллыг вакцин үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд түүнчлэн уг уургийн эсрэг үүссэн IgM, IgG, IgA-ийн түвшин нь халдвар, өвчний үе шатыг илтгэх чухал үзүүлэлт болдог бол вакцинаар өдөөгдсөн дархлаа тогтцыг саармагжуулагч эсрэгбие, S уургийн RBD-ийн эсрэг үүссэн IgG, IgM, IgG, IgA түвшнийгээр хянах боломжтой юм3. Одоогоор дэлхий нийтэд хэрэглэгдэж буй SARS-CoV-2-ын эсрэг вакцинууд нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийг ашиглах, вирусыг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудыг ашиглаж байна. Тухайлбал; БНХАУ-ын Sinopharm үйлдвэрийн “BIBP” вакцин нь SARS-CoV-2-ыг эсийн өсгөвөрт олшруулан, дулааны болон химийн бодисоор идэвхгүйжүүлэн, вакцин үйлдвэрлэх уламжлалт технологит үндэслэгдсэн бол БНЭУ-ын Serum institute үйлдвэрийн “ChAdOx1 ” вакцин нь SARS-CoV-2-ын титэм уургийн мэдээллийг агуулсан нуклейн хүчлийн дарааллыг сармагчины аденовирусийн векторт угсарч, улмаар бөөрний хучуур эсийн гаралтай HEK293 шугаман эсийн өсгөвөрт олшруулан гаргаж авсан рекомбинант ДНХ технологит суурилсан. АНУ-ын Үндэсний халдварт өвчин, харшлын институтын “Модерна” вакцин нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийн дарааллыг липидийн нанопартиклд бэхлэн бэлтгэсэн вакцины шинэ технологиор үйлдвэрлэгдсэн байна. Одоогоор Монгол улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой Эрүүл Мэндийн сайдын нийт 23 тушаал, тогтоол гарсан. Улсын хэмжээнд SARS-CoV-2-ын эсрэг вакцинжуулалт 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэсэн ба ChAdOx1/ChAdOx1 вакцинаар эрүүл мэндийн ажилчид болон төрийн албан хаагчдыг, BNT162b2 вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг, BIBP дийлэнх иргэдийг дархлаажуулсан билээ. SARS-CoV-2-ын эсрэг хэрэглэгдэж буй вакцинууд нь богино хугацаанд яаралтайгаар хөгжүүлж гаргасан мөн түүнчлэн олон төрлийн шинэ технологид суурьлаж байгаа нь тухайн вакцины үр нөлөөг олон талаар судлах үндсэн нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр вакцин нь бүс нутаг тодорхой улс орны хүн амд хэр үр дүнтэй шингэний дархлаа тогтоож байгааг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр Монгол улсын хүн амыг цаашид дархлаажуулахад ямар вакциныг сонгоход тухай асуудалд ч мөн чухал ач холбогдол бүхий үр дүн болох юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
29
Татсан тоо
7
Файлын хэмжээ
31.89 MB
Оруулсан огноо
2024.12.04
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн биотехнологи
Санхүүжилтийн хэмжээ
500,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
ХӨСҮТ
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам bioethics@moh.gov.mn 51-264269 Эрүүл мэндийн яам
Судалгааны баг
Төслийн удирдагч: Цолмонгийн Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал (2021-2023), Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч, АУ-ы доктор, дэд профессор 

Төслийн зөвлөх: 
•	Ж.Оюунбилэг, Генетикч, вирус судлаач, АШУ-ы доктор, профессор 
•	Б.Мөнхбат, Молекул генетикч, иммунологич, АШУ-ы доктор, профессор 

Төслийн багийн гишүүд: 
•	С.Энхболд, АУ-ы магистр, ЭМЯ, Эрүүл мэндийн сайд 
•	Ц.Эрдэмбилэг, АУ-ы доктор, дэд профессор, ЭМЯ,Төрийн нарийн бичгийн дарга 
•	Э.Оюунсүрэн, АУ-ы доктор, дэд профессор, ЭМЯ 
•	Ж.Байгалмаа, Тархвар судлаач, AУ-ы магистр, ХӨСҮТ, Халдварт өвчний тандалт эрхэлсэн дэд захирал 
•	Ц.Чинбаяр, Хүний их эмч, АУ-ы магистр, клиникийн профессор, ХӨСҮТ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрхэлсэн дэд захирал 
•	Д.Баярсайхан, ХӨСҮТ, Стратеги төлөвлөлтийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал 
•	С.Мөнхбаяр, Арьсны их эмч, АУ-ы доктор, АУХ, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгч 
•	Б.Батчимэг, Био-анагаах судлаач, АУ-ы магистр, АУХ, Эрдэм шинжилгээний төвийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан 
•	Л.Энхсайхан, АУ-ы доктор, дэд профессор, АШУҮИС 
•	Д.Лхагвасүрэн, АУ-ы доктор, дэд профессор, МУИС 
•	Ц.Ганзориг, Мэдрэлийн их эмч, ТЗУ-ы магистр, УХТЭ, ЭХД захирал 
•	М.Мөнгөнхуяг, Дүрс оношилгооны их эмч, АУ-ны доктор, УХТЭ, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч 


•	С.Анхтуяа, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн Их Эмч, АУ-ны магистр, УХТЭ Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч 
•	Ц.Уянга, Тархвар судлаач, АУ-ны магистр, УХТЭ, Ариутгал тооцоогүй бүртгэлийн тасгийн эрхлэгч 
•	Ж.Буджав, Био-анагаах судлаач, дархлаа судлаач, АУ-ы магистр, Этүгэн Их Сургууль 
•	Г.Есөнзаяа, Био-анагаах судлаач, бичил амь судлаач, АУ-ы магистр, Этүгэн Их Сургууль 
•	Д.Баяржаргал, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч, УХТЭ, Нэгдсэн лабораторийн тасгийн эмч 
•	Х.Доржханд, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч, Микробиологич, УХТЭ, Нэгдсэн лабораторийн тасгийн эмч 
•	Б.Соёлоо, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч, УХТЭ, Нэгдсэн лабораторийн тасгийн эмч 
•	Ж.Болортуяа, Дотор, уушги судлалын эмч, УХТЭ, Уушги судлалын тасгийн эрхлэгч, 
•	Э.Цээпил, Дотор, уушги судлалын эмч, АУ-ны магистр, УХТЭ, Уушги судлалын тасгийн эмч 
•	М.Орхон, Нийгмийн эрүүл мэнд судлаач, тархвар судлаач, УХТЭ, Ариутгал эрсдэлгүйтгэлийн тасгийн тархвар судлаач 
•	Х.Болор, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, НЭМ-ийн магистр, УХТЭ, удирдлагын хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежер 
•	А.Бямбажав, Био-анагаах судлаач, Дархлаа судлаач, УХТЭ, Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант 
•	М.Ариунмарал, Хүний их эмч, УХТЭ, алсын зайн оношилгоо, эмчилгээний эмч 
•	Г.Уранбилэг, Лабораторийн техникч, УХТЭ, Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа