Монгол Алтайн нурууны ургамалан идэшт цохын (Insecta Coleoptera) бүлгэмдэл амьдрах орчны олон янз байдал

Судалгааны тайлбар: Монгол алтайн нуруунд тархсан ургамал идэшт цохын бүлгэмдэл, тархалт, тэдгээрийн амьдрах орчны олон янз байдал, түүнд бэлчээрийн малын (ямаа, хонь) нөлөөг тодруулах, ховор эндемик зүйлийг илрүүлэх зорилготой. Судалгааг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Жаргалан сумдын нутагт голын нуга, уулын хээр, цөлөрхөг хээрийн 4 ялгаатай амьдрах орчны хашсан, хашаагүй, мал бага бэлчдэг, их бэлчдэг нийт 8 талбай сонгож шавжийн судалгааны нүхэн урхи тавих аргыг ашиглаж судалгааг гүйцэтгэв. Мөн талбай тус бүрт 1м2 талбайн ургамлын тооллого хийж, бүрэлдэхүүнийг тогтоож харьцуулав. Судалгааны үр дүнд Монгол Алтай нуруунаас үе хөлтний ангийн нийт 2200 гаруй хэрэглэхүүн, үүнээс шавжийн ангийн 995 дээж цуглуулж, ангилалзүйн боловсруулалтаар 9 багийн 39 овгийн шавж тодорхойлов.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
381
Татсан тоо
94
Файлын хэмжээ
2.19 MB
Оруулсан огноо
2024.06.27
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
7,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Биологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Судалгааны баг
Д.Энхнасан Д.Алтанчимэг П.Аригунсудар

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа