Монгол улсад үйлдэгдэж байгаа кибер гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, түүнтэй тэмцэх арга зам, үндсэн чиглэл

Судалгааны тайлбар: Монгол Улсад төдийгүй дэлхийд хурцаар тавигдаж буй асуудлуудын нэг нь мэдээллийн аюулгүй байдал, кибер буюу цахим хил хязгааргүй орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудал юм. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд санаатай болон санаандгүйгээр энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх, уг гэмт хэргийн золиос болох, хохирох асуудал нилээдгүй гарч байна. Улс орны хэмжээнд ч мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал хурцаар тавигдаж байна. Эрх зүйн шинэтгэл, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал, техник-технологи, эрх зүйн хөгжлийн өнөөгийн бодит байдал нь урьд өмнө байгаагүйгээр эрс өөрчлөгдөж улмаар хүний эрх, эрх чөлөөний үнэлэмжээр тодорхойлогддог болсон билээ. Үүний гол хүчин зүйлийн нэг нь хүний эрхийн асуудлыг улс орон бүхэн дотоод, гадаад харилцааны чухал хэмжүүр болгон үнэлэмж тогтоох болсонтой холбоотой. Энэ нь хүний туйлын эрх буюу бодит үнэнийг мэдэх, мэдээлэл харилцааны эрхтэй шууд холбоотой. Үнэнийг мэдэх эрхийг хангах, хамгаалах, мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер, өндөр хүчин чадалтай техник, ухаалаг технологи бөгөөд даяаршсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь кибер буюу цахим орчин юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
1.4K
Татсан тоо
1.6K
Файлын хэмжээ
1.98 MB
Оруулсан огноо
2023.05.19
Судалгаа хийгдсэн он
2015 он
Судалгааны арга зүй
Баримт бичгийн болон социологийн судалгааны арга , судалгааны харьцуулалтын болон задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга
Судалгааны салбар
Хууль
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн
Захиалагч байгууллага
Дотоод хэргийн их сургууль
Дотоод хэргийн их сургууль info@uia.gov.mn 70155059 Сургалт, судалгааны байгууллага
Судалгааны баг
Судалгааны ажлын удирдагч:  	
Ж.Болдбаатар	Доктор (Sc.D), профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа
Багийн нарийн бичгийн дарга:  	
Д.Сумъяацэрэн 	Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын  төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, цагдаагийн ахлах дэслэгч
Багийн гишүүд: 
Л.Цогтбаяр	Орхон их сургуулийн багш, докторант 
Б.Мөнхдорж 	Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант, цагдаагийн ахмад
Б.Мөнх-Сэргэлэн	Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн дэслэгч
Л.Одхүү	Докторант, цагдаагийн хошууч
Ч.Цэрэнчимэг	Цагдаагийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн багш, дэслэгч
Б.Баяр	Цагдаагийн сургуулийн криминалистикийн тактикийн тэнхмийн эрхлэгч асан, цагдаагийн бэлтгэл хурандаа

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа