Дэлгэрэнгүй хайлт
Хайлтын үр дүн
2035 илэрц олдлоо.
Боловсролын яам / 2020 он
Энэхүү судалгааны урьдач нөхцөл нь 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг тодорхойлох технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” сэдэвт судалгаа байсан бөгөөд бид эдгээр судалгаагаар Монголын хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн онцлогийг тогтоох зорилготой байв. Бусад улс орнуудын туршлагаас харахад хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоохдоо давтан судалгааны үр дүнд авч үзэн, энэ чиглэлийн судалгааг тасралтгүй хийдэг байна. Иймээс бид Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн онцлогийг тогтоох судалгааг 4 жилийн зайтай 3 удаа хийх зорилгыг тавьж, уг судалгааны гарааг 2014 онд эхэлж, 2 дугаар шатны судалгааг БШУЯ-ны захиалгаар, ШУТС-ийн санхүүжилтээр 2019-2021 онд хэрэгжүүлж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар / 2020 он
Судалгаагаар аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2021-2023 оны эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээ, гарч болох чанарын өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт, зөвлөмж гарган, боловсрол, сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлого боловсруулагчид, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мэдээллийн хэрэгцээнд нийлүүлж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар / 2021 он
Аймгийн 13 сумын нутагт нийт 148 газрын 3545 га талбайг бүртгэсэн. Нийт талбайн 31% буюу 1,105.0 га талбайд 15,488.2 мян.м3 овоолго, 15% буюу 542.6 га талбайд 15,546.1 мян.м3 ухаш үүсгэж, 54% буюу 1,897.2 га талбайн газрын гадаргын төрх байдал өөрчлөгдөж эвдрэлд орсон байна.
Боловсролын яам / 2019 он
Боловсролын суурь мэдээллийн тайланг БСШУСЯ, БХ, БМДИ, БМИҮЗ, БҮТ зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл, боловсролын салбарын судлаачид, үндэсний экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн бөгөөд ЮНЕСКО-ийн Парис дахь төв болон Ази, номхон далайн бүсийн төвийн зөвлөхүүд, Монголын Үндэсний Комисс дэмжин ажилласан юм.
Боловсролын яам / 2022 он
Шинжээчдийн баг ШУТ-ийн бодлогын зөвлөмжид зориулан ШУТ-ийн үйл ажиллагааны талаарх олон улсын хөгжлийн практик, ШУТ-ийн салбарт Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Австрали Улс зэрэг долоон улс орны харьцуулсан шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Хайгуулын талбай, түүний ойр орчим мод усалгааны зориулалтаар ашиглах газрын доорх усны эх үүсвэр болохуйц ус хуримтлалын талбай, бүтэц тогтоох зорилгоор гидрогеологийн маршрутын судалгааны ажил хийж үр дүнгээр геофизикийн хайгуулын ажил хийх цэг сонгон авах ажлыг гүйцэтгэн үр дүнгийн тайлан гаргаж байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар / 2021 он
Эрүүл мэнд болон аймаг сумдын засаг даргын тамгын газрын шийдвэр гаргагчдыг КОВИД 19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдлийн үеийн мэдээлэл харилцаанд шаардлагатай нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах
Говь-сүмбэр аймгийн хүн амын дундахь Ковид-19 халдварын тархалт болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдалд үнэлгээ өгөх
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар / 2019 он
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар / 2023 он
Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээлэл хэрэгцээтэй болсон өнөө үед Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг аймгийн түвшинд тооцож, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага өдөр тутамд тулгарч байгаа нь энэхүү судалгааг хийж гүйцэтгэх үндэслэл болсон.
Биеийн тамир, спортын улсын хороо / 2020 он
Судалгааны ажлын хувьд Японы цаг уурын агентлагийн мэдээллийг гол эх сурвалж болгон ашиглахаас гадна Токио 2020 олимп болон паралимпыг кохион байгуулах хорооны албан ёсны мэдээлэл дээр үндэслэн хийлээ. Судалгааны ажлын хүрээнд Японы газар зүйн байршилотай холбоотойгоор уур амьсгалын нөхцөл байдлыг Японы цаг уурын агентлагийн 1999-2018 оны хоорондох 20 жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан болно.
/ 2022 он
Монгол Улсад хэт урт суурь талтай интерферометийн станц (VLBI) буюу алсад орших одны тусламжтай геодезийн өндөр нарийвчлалтай байршил тодорхойлоход ашиглах станц байгуулахад болон судалгаа хийхэд зорилго оршино.
Олон улсын түвшинд газар, үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн гурав болон дөрвөн хэмжээст кадастрын бүртгэлийн ач холбогдлыг улам бүр ойлгож, энэхүү төрлийн системийг байгуулахаар эрчимтэй ажиллаж, судалж байна. Монгол Улсын хувьд газар, үл хөдлөх эд хөрөнгийн кадастрыг хоёр тусдаа байгууллага эрхэлж байгаа ба нэгтгэж, орчин үеийн техник, технологи бүхий гурав болон дөрвөн хэмжээст кадастрын бүртгэлийн систем байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Газрын нэгдмэл сангийн улсын тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох, цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог ач холбогдолтой.
/ 2021 он
©2025 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.