Хайлтын үр дүн

1141 илэрц олдлоо.

Энэхүү үнэлгээ нь сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмжийг үнэлж, энэ чиглэлээр 2021-2022 онд Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-ноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилготой. Үнэлгээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцын бодлогодоо болон нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа жендэр, жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмж, жендэрт суурилсан хүчирхийлэл (цаашид ЖСХ гэнэ) гэсэн асуудлуудыг хэрхэн тусган нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг авч үзлээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус шинжээчид үнэлгээний дараах аргуудыг ашиглан сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн хэрэгслийн бодлогын жендэрийн мэдрэмжийг үнэлж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэв.

2021 оны байдлаар манай улсын нийт хүн амын 50.9 хувь1 , нийт сонгогчдын 52 хувь2 нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2018 онд 149 орноос 58 дугаар байранд3 , 2020 онд 153 орноос 79 дүгээр байранд орсон байна4 . Харин 2021 онд 156 орноос 69 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Гэвч улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан5 бөгөөд дэлхийн болон Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын бодлого, хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгаагаар Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин, олон улсын сайн туршлагыг судлан санал зөвлөмж боловсруулах зорилго тавьсан болно.

ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫН СУДАЛГАА

МОНГОЛ УЛС ЖЕНДЭРИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ОЛОН УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙ, БОДЛОГЫН ОРЧИН, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САНХҮҮЖИЛТ ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЖЕНДЭРИЙН СТАТИСТИК

Монгол Улсын Их Хурал (УИХ)-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийг 2011 онд батлан гаргасан. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба (ЖҮХАА)-ны захиалгаар судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэн энэхүү тайланг танилцуулж байна. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын зорилт нь хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход оршиж байгаа болно1 . ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгон ажиллалаа. Үнэлгээний аргачлалын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг тайлангийн Хавсралтаас үзнэ үү. Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд ЖЭТБХтХ-ийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрээр үнэлгээ дүгнэлт өгөх нийт 218 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох статистик мэдээлэл, тайлан, судалгааг цуглуулж үнэлгээг хийсэн. - Хуулийн 5 дугаар зүйлд заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого, 6 дугаар зүйлд заасан Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, 7 дугаар зүйлд заасан Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ – тайлангийн нэгдүгээр бүлэгт; - Хуулийн 2 дугаар бүлэгт заасан Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгаа – тайлангийн хоёрдугаар бүлэгт; - Хуулийн 3 дугаар бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт – тайлангийн гуравдугаар бүлэгт; - Хуулийн 4 дүгээр бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, 5 дугаар бүлэгт заасан Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 6 дугаар бүлэгт заасан Бусад зүйл – тайлангийн дөрөвдүгээр бүлэгт тус тус авч үзсэн. ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнд үндэслэн хийж буй дүгнэлт, цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр өгч буй санал зөвлөмжийг тавдугаар бүлэгт оруулсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6 -д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” явуулахаар төлөвлөсөн билээ. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж явууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 60 дугаар захирамжаар суурь судалгааны нэгдүгээр ажлын хэсэг, Жендэрийн үндэсний хорооны А/38 дугаар тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгаа нь төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай хэсгээс цуглуулж, бүрдүүлэх зорилготой байв. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ тавьсан зорилт, хүрсэн үр дүнг нь албан ёсны болон захиргааны статистикийг ашиглаж, 18-аас 26 насны эрэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг тусгайлан бэлтгэсэн асуулгаар, эмэгтэйчүүдийн мэдлэг хандлагыг фокус бүлгийн ярилцлагаар чанарын судалгааг явуулж үр дүнг Та бүхэнд хүргэж байна. ҮСХ-ны 2018 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхоон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна.

КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямралыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэ байдал нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон сөрөг үр дагаврыг дагуулах төдийгүй өмнө нь байсан тэгш бус байдлыг цаашид гүнзгийрүүлж болзошгүй байна. Коронавирусын хурдацтай тархалтын улмаас олон улс орон иргэдийнхээ зорчих хөдөлгөөнд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийхэд хүрсэн. 2020 оны 1-р сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоох, тусгаарлах, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газруудын үйл ажиллагааг хаах зэргээр халдварын эрсдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн тогтолцоог аль болох эрсдэлд оруулахгүй байхад анхааран ажиллаж байна. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн энэхүү хямралын үед хүний амь нас эрсдэх, иргэдийн аж амьдрал сүйдэхээс сэргийлж хамтарсан, цогц хариу арга хэмжээ авах нь нэн чухал байна. КОВИД-19 цар тахлын охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөг илрүүлэх, тэдний онцлог хэрэгцээг харгалзсан шаардлагатай арга хэмжээ, үйлчилгээний талаарх мэдээллээр Монгол Улсын Засгийн газрыг хангаснаар цар тахлын нөлөөг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Жендэрийн Үндэсний Хороо (ЖҮХ)-той хамтын ажиллагааны хүрээнд энэхүү судалгааг дэмжин ажиллав. Судалгааны үр дүнгээс харахад КОВИД-19 цар тахал нь эдийн засаг, боловсролын тэгш бус байдал, хүний эрх болон хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлсэн байна. Судалгаа нь хямралын үеийн олон талт үр дагавар болон түүнийг даван туулж байгаа стратегид дүн шинжилгээ хийж, ялангуяа цар тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн нөлөө, гэрийн ажил, асаргаанд зарцуулах хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарсан. Түүнчлэн 2020 оны 11-р сарын 20-ноос 2021 оны 2-р сарын 22-ны хооронд үйлчилсэн хатуу хөл хорионы үеийн бодит байдал, төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой нийгмийн үйлчилгээний хүртээмжийн талаарх цаашид анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг тусгасан болно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011 он)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийх” талаар тусгагдсан. Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” хийх судалгааны ажлыг 2021 оны 3-7 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дүн шинжилгээ нь бэлчээрийн болон хагас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 15-34 насны эрэгтэй, эмэгтэй малчдын хөдөлмөрийн хуваарь, амьжиргаа, хэрэгцээ, мал болон бусад нөөцийн өмчлөл, эзэмшил, ашиглалт дахь жендэрийн ялгааг тодруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад үүсэж буй хүндрэл бэрхшээл болон цаашид залуу малчдыг бэлтгэх асуудлыг тодорхойлж, гарсан үр дүнг бодлого төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Судалгаанд Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод зэрэг 6 аймгийн 24 сумын 15-34 насны 841 эмэгтэй, эрэгтэй малчныг асуулга, 30 залуу малчныг гүнзгийрүүлсэн ярилцлагад, орон нутгийн МАА-н 60 мэргэжилтнийг түлхүүр мэдээлэгчдийн ярилцлагад нийт 924 хүн амыг хамруулав.

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм. Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулан санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний тайланг боловсуулахад жендэрийн зөвлөх баг “Хөгжлийн замнал сан” ТББ нь мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм. Жендэрийн үндэсний шинжээчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, судлаачид болон АХБ-ны ажилтнууд тус тайланг боловсруулахад идэвх санаачлага гарган дэмжиж ажилласан.

Энэхүү тайланг Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар гүйцэтгэж буй “Шуудангийн үйлчилгээний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийж гүйцэтгэв.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Молгол Цэргийн төв музей хамтран "Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв " сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатарын намтар үйл ажиллагаанд холбогдох 20 шахам гэрэл зураг, 60 шахам баримт бичиг нийт 80 гаруй баримтаас дэлгэн үзүүлсэн байна.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлоход оршино.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлыг Сүхбаатар аймгийн жишээн дээр судалж, түүнийг кластераар хөгжүүлэх загвар, санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн болно. (Оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд ашиглах тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу. Утас : 99010776)

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг тул хүүхэд насанд астмыг эрт илрүүлж, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн протокол эмчилгээний үр дүнг тооцох зорилгыг дэвшүүлсэн.

Судалгааны үндэслэл: Сонсголын бэрхшээл нь хүүхдийн хөгжил, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурлагын амжилтыг бууруулж, хувь хүн, нийгмийн дасан зохицох, сэтгэл санааны хямралд хүргэдэг. Хүүхдийг төрснөөс хойш сонсголын алдагдалыг эрт, цаг алдалгүй илрүүлж, зохих арга хэмжээ авах нь сөрөг нөлөөллийг бууруулж, ярьж сурах чадварыг сайжруулдаг. Тиймээс нярайн сонсголын скрининг нь хүүхдийн сонсголын алдагдлыг эрт илрүүлж, эмчлэхэд чиглэдэг. Энэхүү судалгааны зорилго нь нярай, хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх скрининг оношилгоог нэвтрүүлж, үр дүнгийн суурь судалгаа гүйцэтгэхэд чиглэнэ. Судалгааны аргазүй: 2019-2021 онд нийслэлийн 6 амаржих газарт 66,444 нярайг сонсголын скринингэд хамруулсан. Скрининг оношилгоонд сонсголын цацраг (ОАЕ буюу Otoacustiс emission)-ийн болон сонсголын дуудлагат потенциалын автомат шинжилгээ (AABR буюу Automated Auditory Brainstem Response) шинжилгээг, харин онош батлахад сонсголын дуудлагад потенциал (ABR буюу Auditory Brainstem Response) болон бусад сонсголын бодит шинжилгээнүүдийг ашигласан. Сонсголын бууралтыг ABR босго ≥ 40 дБ ба түүнээс дээш байгаа үед тодорхойлсон.Түүнчлэн сонсголын бууралттай нярай, хөхүүл хүүхдийн эхээс сонсгол алдагдахад хүргэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор асуумж авсан. Судалгааны үр дүн: Судалгааны хугацаанд амьд төрсөн 70,614 нярай хүүхдийн 94.1% нь сонсголын скринингэд хамрагдсан.Скринингэд хамрагдсан 66,444 хүүхдийн 10,046 (15.1%) нь нэг талын “давтах”, 2,213 (3.2%) нь хоёр талын “давтах” үр дүнтэй байв. Давтан скрининг болон онош батлах шинжилгээгээр нийт 150 хүүхэд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Сонсголын скринингэд хамрагдсан нийт 66’444 хүүхдээс 150 хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлт оношлогдсон нь 1000 төрөлт тутамд 2.3 тохиолдол байна. Сонсгол бууралттай хүүхдийн 33.3% (50) хөнгөн зэргийн, 22.0% (33) дунд зэргийн, 16.7% (25) хүндэвтэр зэргийн, 14% (21) хүнд зэргийн сонсгол бууралт оношлогдсон бол 14% (21) дүлий хүүхэд байлаа. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдээс 112 (74.6%) тохиолдлыг сонсголын аппаратаар, 18 (12.0%) хүүхдийг агааржуулах гуурс тавих мэс заслаар, 8(5.3%) хүүхдийг дунгийн суулгацын мэс засал, 4 (2.7%) хүүхэд Баха зөөлөн даруулгад дууны процессор суулгах мэс заслаар, 3 (2.0%) хүүхдийн дунд чихний үрэвслийн эмийн эмчилгээ, 5 (3.3%) хүүхэд сонсгол бууралт хэлбэлзэж болох шалтгааны улмаас хянагдсан. Дотор чихэнд дунгийн суулгацын мэс засал хийгдсэн хүүхдүүдийн суулгацын дундаж нас 17.6 сар байна. Эдгээрийн 59 хувь нь ≥1 эрсдэлт хүчин зүйлтэй байсан. Дүгнэлт: Нярай, хөхүүл хүүхдийн сонсголын скрининг оношилгоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхлээд байна. Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах, чанарын хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сонсголын скринингийн хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

Агаарын бохирдлын зэрэглэл тогтоох PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хавдрын эсийн хуваагдал, нүүн шилжилт, үсэрхийлэлд үзүүлэх нөлөөг тодорхойлох

Судалгаа