Хайлтын үр дүн

1021 илэрц олдлоо.

ЭХЯ-аас 2021 оны 12-р сарын 24-нд “АДС” ТӨХК-д ирсэн чиглэлд “Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн хурлаар Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлийн төсөл хэрэгжих бэлтгэл ажлын хүрээнд Амгалан дулааны станцыг одоо ажиллаж байгаа усан халаалтын зуухнуудтай нэг маягийн ижил зуухаар /1х116 МВт/ өргөтгөх нь зүйтэй гэж тус станцыг /1х116 МВт/ өргөтгөхөд шаардагдах тооцоо судалгаа, техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Эрчим хүчний яамны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна” гэсний дагуу Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлог зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн тус станцын зуухны суурилагдсан хүчин чадлыг 100 Гкал (116 МВт)-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ-ийг боловсруулсан болно.

“УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХӨРСНИЙ ХУВИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ БА ГАЗАРДУУЛГЫН УЛИРЛЫН КОЭФФИЦИЕНТ ТОДОРХОЙЛОХ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Үйлчилгээний чанар хүртээмж, ашиг сонирхол, сэтгэл ханамж

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ээс боловсруулсан “Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын дагуу өөрийн аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнг аймаг, орон нутгийн бодлого, хөтөлбөртөө ашиглах боломжийг бий болголоо.

Монгол улсын үүрэн холбооны операторуудын сүлжээ төлөвлөлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын хэрэгжүүлсэ туршлага дээр тулгуурлан цаашид манай улсын үүрэн холбооны операторуудын хооронд үндэсний роуминг үйлчилгээг (ҮРҮ) нэвтрүүлэх боломжийн талаар судлах нь энэхүү судалгааны ажлын зорилго юм.

Дархан хотын шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөх туршилт судалгааны ажлыг 2019 онд ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын багш нар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ны инженерүүдийн оролцоотойгоор хамтран гүйцэтгэв. Судалгааны ажлын гол үр дүнг дурьдвал: 1. Шугам сүлжээний тухайн хэсгийн дулааны алдагдлыг тодорхойлох аргуудыг судалж ажиллаж байгаа бодит сүлжээнд тохирсон аргачлалуудыг боловсруулсан. Дархан хотын дулааны сүлжээний дулааны алдагдлын туршилт, судалгаа 5 | 124 2. Тухайн хэсгийн сүлжээний температурын уналтыг тодорхойлох туршилт хийсэн. 3. Шугам сүлжээний хэсэг бүрийн дулаалгын бүтэц, хийцийн геометр хэмжээсийг хэмжиж тэдгээрийн дулааны эсэргүүцлийг тогтоов. Энэхүү хэмжигдэхүүн нь тухайн хэсгийн хувьд харьцангуй тогтмол учраас түүнийг ашиглан дулааны хувийн алдагдлыг янз бүрийн нөхцөлд тооцооны аргаар тодорхойлох боломтой юм. 4. Дархан хотын хувьд шугамын дулааны хувийн алдагдлыг хоолойн диаметр бүрд гадна агаарын температураас хамааруулан тогтоож норм, стандартын утгатай харьцуулан дүгнэлт гаргасан. Мөн дулааны хувийн алдагдлыг сар бүрийн хувьд хоолойн диаметр тус бүрээр тодорхойлов.

Монгол улсын Засгийн Газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциаци хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээний нам хүчдэлийн сүлжээг шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэл. 2013-2017 онуудад төслийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Одоо төслийн хүрээнд барилга угсралтын ажлууд хийгдэж байна. БЗӨБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээний Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум зэрэг нийт 7 байршлыг хамруулсан.

“Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангажийн төсөл”-ийн техник эдийн засгийн үндэслэл, нэн тэргүүний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан

Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник хамтын ажиллагааны санхүүжилтээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хослуулан ашиглах хувилбарууд, тэдгээрийн өртөг үр ашгийн тооцоог хийж гүйцэтгэсэн.

Дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын ажлын баталгаажуулсан тайлан

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ I” ХӨТӨЛБӨР- ийн хүрээнд 35МВт-ын турбогенератор суурилуулсан “Техникийн ББ” -ыг Украйн улсын OOO “Укрэнергопром-3” 2012 онд боловсруулж байсан бөгөөд China Energy Engineering Group, Tianjin Electric Power Construction Co.ltd /TEPC/ болон ВЗАО "АСЭН", OOO “Автонит” хамтран барилга угсралтын ажлыг гүйцэтгэж 2020 онд ашиглалтад оруулсан. Эрчим хүчний салбарын Техник эдийн засгийн үндэслэл: Ажлын төсөлд турбогенератор №5-ын суурилуулалт, ДЦС-ын төв корпусын өргөтгөлийн ажил (деаэраторын хэсэг болон турбины зал) -ын хамт 23-аас 29 р тэнхлэгээр; турбоагрегат №5-ын өгөтгөл, тулгуур дээр угсарсан эргэлтийн усны шугам, насосны станцын барилга, 20 МВА-ын чадалтай одоо байгаа трансформаторуудын нэгийг 40 МВА трансформатороор сольж шинэчлэх, ЕХБ–6 кВ-ын өргөтгөл, хөргөх цамхаг №2-ын шинэчлэлт багтана

ЭДЦС ТӨХК / 2022 он

ЭДЦС ТӨХК-н ЭХ-ний хэрэглээний хэсэгчилсэн Аудит судалгаа

ЭДЦС ТӨХК / 2021 он

ЭДЦС-н гол барилгын даацын металл хийцийн оношлох судалгаа

Судалгаа