Хайлтын үр дүн

1021 илэрц олдлоо.

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг юм.

Олон улсад мөрдөж буй эмнэлгийн хоол үйлчилгээ бөгөөд хавсарсан өвчний хүндрэлээс сэргийлэх, өвчин эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг онцлог шинж чанар бүхий хоол үйлчилгээтэй байх , шим тэжээлийн үнэлгээ ба эмчилгээн дээр тулгуурлан хамгийн тохиромжтой эмчилгээний хоолыг сонгох, хоол шим тэжээлээр дэмжин туслахад чиглэгдсэн болно.

УНТЭ-ийн Нийгмийн эрүүл мэнд тандалтын алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх “Заавар батлах тухай” ЭМС-ын 2019 оны А/537 дугаар тушаал, “Олон эмэнд тэсвэржсэн зарим бичил биетний тандалт, халдвараас сэргийлэх, хянах заавар батлах тухай” ЭМС-ын 2019 оны А/538 дугаар тушаал, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах заавар батлах тухай” ЭМС-ын 2019 оны А/539 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх, ЭТҮХХ-с сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе” төслийн хүрээнд аян зохион байгуулан ажиллаж, үр дүнг үнэлсэн болно.

Хоол тэжээлийн дутал, буруу хооллолт нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх тул чанартай хийгээд хүртээмжтэй хооллолт чухал. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоол тэжээлийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эх, асран хамгаалагчийн хоол тэжээлийн зөв мэдлэг, дадал их үүрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тухайд сургууль дээрээ хоолны үйлчилгээнд нас харгалзахгүй хамрагдахаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуульд 2013 онд заалт орсон хэдий ч 2017 оны 9 сараас төсөв батлагдан хоолны үйлчилгээ эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 оронд сургуулийн хоолны хөтөлбөр хэрэгжиж, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Монгол улс 2019 оны 5 сард “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг УИХ-аар баталсан нь сургуулийн хоолны үйлчилгээний эрх зүйг орчныг бүрдүүлэхэд чухал алхам бөгөөд энэхүү төсөл хуулийн үндэслэл ба хэрэгжилтэнд нөлөө үзүүлснээрээ өндөр ач холбогдолтой болно.

1990 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш тус салбарт хэрэгжсэн бодлого, хөтөлбөрийн үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийх, уг салбарын бодлогын уялдаа, залгамж чанарыг сайжруулах асуудал санхүүгийн хомсдол, сонгуулийн үр дүнгээс хамаарсан төрийн албан дахь улс төрийн томилгоо, бодлогын судалгаа, шинжилгээний мэргэжилтэн бэлтгэх, үндэсний боловсролын бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх асуудал хоцорсон зэргээс шалтгаалан уг салбарын бодлогын бугшсан асуудлууд нь даамжирч, боловсролын үйлчилгээг орчин үежүүлэх, өнөө цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажил хангалтгүй хийгдэж иржээ. Боловсролын бодлогын залгамж холбоо, тогтвортой хөгжлийг хангах үүднээс боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах өндөр мэдлэг бүхий мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй үнэлгээ хийж, үр дүнтэй инновацлаг шийдлүүдийг тогтмол боловсруулан гаргадаг бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх загварыг боловсруулах нь нэн тэргүүний шаардлагатай зүйл гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас энэхүү төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн ажлын хүрээнд судлаач эрдэмтдийн баг морфофункциональ онцлогийн иж бүрэн цогц судалгааг явуулах арга зүйн удирдамж боловсруулж, шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж, модель загварыг тодорхойлж зөвлөмж гаргав. Өсвөр наснаас эхлэн өндөр зэрэглэлийн бүх насны тамирчдын морфофункциональ бэлтгэлжилтийн иж бүрэн судалгааны арга боловсруулаж, шалгуур үзүүлэлттэй болж, тамирчин тус бүрийн бэлтгэлжилтийн давуу сул талыг илрүүлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож, модель загварыг гаргаж дасгалжуулалтанд ашиглах боломжтой болгов. Цаашид тогтмол давтан судлагааг явуулаж, үр дүнг нь амьдралын хэрэглээ болгох шаардлагатай байгаа талаар зөвлөмж гаргав.

Тус судалгаагаар гамшгаас хамгаалах бодлого, стратегийн онолын үндэс, харилцан хамаарлыг шинжилж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийг боловсруулах аргазүйг тодорхойлж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиглэлийг тодорхойлж гаргасан.

Хөхний хорт хавдрын пролифераци, инвазивд оролцдог генийн идэвхжилийг тодорхойлж оношилгоо, эмчилгээний хяналтын ач холбогдлыг тогтоох нь

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН-ЭРДЭМ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 31 ХУРАЛ

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЖЛЭХ УХААН ПРАКТИКИЙН СЭТГҮҮЛ

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БУЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛИЙН ШАЛТГААН, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТЫН ҮНДЭСНИЙ IV СУДАЛГАА-2019, STEPS-2019

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ /ҮНДЭСНИЙ V СУДАЛГААНЫ ТАЙЛАН/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТАЛААРХ ХҮН АМЫН МЭДЛЭГ ХАНДЛАГА ДАДАЛ ОЙЛГОЛТЫГ ТОГТООХ СУДАЛГАА МОНГОЛ УЛС

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ /2021 он/

МОНГОЛ УЛС ДАХЬ ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛОН ЭРЧҮҮДТЭЙ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРДОГ ЭРЧҮҮДИЙН ТОО ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ СУДАЛГАА

Судалгаа