Төрийн захиргааны төв байгууллагуудад боловсруулан хэрэгжүүлж буй сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгын бодит байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулан гаргахад уг судалгааны зорилго оршино. Энэхүү судалгаа нь насанд хүрэгчдийн суралцахуйн сүүлийн үеийн онолын чиг хандлагыг судалж, төрийн захиргааны төв байгууллагуудын боловсруулсан төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, сайжруулах арга замыг тодорхойлсноороо онолын болон практик ач холбогдолтой бөгөөд шинэлэг юм.