Хайлтын үр дүн

317 илэрц олдлоо.

/ 2023 он

Газрын нэгдмэл сангийн улсын тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох, цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог ач холбогдолтой.

/ 2020 он

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын "Bocточный",БНХАУ-ын "Жинжоу" боомт, БНСУ-ын "Монгол-Саммок Ложистик" хамтарсан компаниар дамдуулан тээвэрлэх боломж нөхцөл.

/ 2019 он

Иргэний нисэхийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрэмблэх, өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр дэлхий хөгжлийн чиг хандлага, эдийн засаг болон бусад салбарын хөгжилтэй уялдуулан хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох;

/ 2019 он

Хөшгийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын ачаа тээврийн логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс бий болгон хөгжүүлэх боломжийг судлах, цаашид Монгол Улсад нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, өндөр технологийн үйлдвэрлэл хөгжүүлэн гуравдахь зах зээлд борлуулах сувагчлалыг бий болгох боломжийг судлахад оршино.

/ 2021 он

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн зорчигч тээврийн авто буудал, нисэх буудал, төмөр замын үйл ажиллагааг уялдуулж үр ашгийг дээшлүүлэх улмаар орон нутгийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах арга замыг тодорхойлоход оршино.

/ 2021 он

Дроны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан цаашид гарч болзошгүй аюул, бэрхшээлээс иргэнийн нисэхийн агаарын навигаци, нисэх буудлуудын үйл ажиллагаа, болон тоног төхөөрөмж, байгууламж зэргийг техник технологийн тусламжтайгаар хэрхэн хамгаалах арга замын судалгаа.

Экспортын шаардлага хангасан нарийн ээрмэлээр нэхмэл бүтээгдэхүүний технологийн туршилт зүгшрүүлэлтийг явуулж жижиг дунд үйлдвэрлэлийн цех болгоход оршино.

Адууны нийлүүлгийн өвчнийг оношилгоо болон эмчилгээний бэлдмэлүүдийг дотооддоо үйлдвэрлэж, орон нутгийн мал эмнэлгүүдийн хэрэгцээг 100% хангах зорилгоор ажиллав.

"Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн удирдлага, хяналтын програм хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлнэ. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн. Үүнд: 1. Малын өвчнийг оношлоход түгээмэл ашиглаж буй арга, малын эмч нарын технологийн хэрэглээг судлах асуумж судалгаа хийсэн. 2. Малын өвчнийг оношлох онол арга зүй, хариу арга хэмжээ авах мэдээллийн сан бүрдүүлэлтэнд зориулж зохиол бүтээлийн судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэх боловсруулалт хийсэн. 3. Малын зарим өвчнийг эмнэл зүйн нийтлэг болон өвөрмөц шинж тэмдгээр цахимаар оношлох програм хангамжийг хөгжүүлсэн. 4. Мал эмнэлгийн нэгжүүдэд систем хэрэглэх сургалтыг онлайнаар зохион байгуулж, гарын авлагыг боловсруулан, түгээсэн. 5. Төслийн түшиц байгууллагуудад иж бүрэн 4 компьютерыг системийн хэрэглээнд ашиглуулж байна. "

/ 2021 он

Нисэх буудлуудын үйл ажиллагааг хялбарчилж, оновчтой болгоход технологийг хөшүүрэг болгон ашиглах боломж гадны туршлага.

/ 2019 он

Агаарын тээвэрлэгчдийн бизнес загварууд, сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй бага өртгөөр тээвэрлэгчийг тодорхойлох, тэдгээрийн төрлүүд болох ULCC, LHLC, Hybrid LCC-ийн өрсөлдөөний стратеги, ялгарах онцлог, давуу болон сул талууд болон олон улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй БӨТ-ийг харьцуулан судалсны үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын санал, зөвлөмж нэгтгэл.

/ 2020 он

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргасан стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөр болон ИНЕГ-ын стратеги төлөвлөгөө хоорондын харилцан уялдааг сайжруулах, цаашлаад ОУИНБ-аас дэвшүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Систем даярх мэдээллийн менежментийг (SWIM) хэрэгжүүлэх ажлыг хариуцагч болон гүйцэтгэгч болох ИНЕГ, түүний харьяа газар, алба , салбаруудад дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах удирдах төвшний албан тушаалтнуудад мэдээ мэдээллээр хангах;

/ 2020 он

Улаанбаатар БУТ-ийн үйлчилгээ зогссон тохиолдолд уг БУТ-ийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Сайншанд нөөц БУТ рүү шилжүүлэх үйл явцыг хэрэгжүүлэх болон нислэгийн хөдөлгөөнийг хэвийн түвшинд байлгах.

/ 2019 он

ИНЕГ-ын хүний нөөцийн судалгааг 2017, 2018 оны тоон мэдээн дээр үндэслэн судалсан.

/ 2019 он

Нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хувиарлах, агаарын замыг уян хатан, чөлөөт байдлаар ашиглах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөнийг оновчтой хуваарилах, агаарын зайн ашиглалтыг сайжруулах тухай

/ 2020 он

Киотогийн протоколоор 6 төрлийн хийг хүлэмжийн хий хэмээн тодорхойлсныг иргэний нисэхийн салбарт тухайлбал шатахуун дээр хамаарахыг нь судалсан.

Судалгаа