Хайлтын үр дүн

479 илэрц олдлоо.

/ 2021 он

Хэрэглэгчийн үнэлгээний судалгааны тайлан нь Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг сайжруулах, тус төв нь иргэдэд илүү үр дүнд хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

/ 2019 он

ХЗТТ-өөс 2019 онд үндсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээ, тэдгээрийн хэрэгжилт, мөн тус төвийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн үргэлжлэхэд нөлөөлөх голлох хүчин зүйлс болох хүний нөөц, материаллаг нөөц бололцоо ... мэдээлэл зэрэгт тулгуурлан хийх.

/ 2018 он

ХЗТТ-ын 2018 онд үндсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээ, тэдгээрийн хэрэгжилт, мөн тус төвийн үйл ажиллагаа тогтвортой хэвийн үргэлжлэхэд нөлөөлөх голлох хүчин зүйлс болох хүний нөөц, материаллаг нөөц бололцоо, ажиллах орчин нөхцөл болон улсын өмгөөлөгч нарын үйл ажиллагааны чанар хүртээмж зэргийг судлан үзэх.

Энэхүү үнэлгээний тайланг Үнэлгээ, судалгаа, зөвлөх үйлчилгээний “Ажиглалт” НҮТББ-ын судалгааны баг Архивын ерөнхий газрын захиалгаар хийж гүйцэтгэв.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын 2021 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ.

/ 2016 он

ХЗТТ-өөс иргэд төлбөрийн чадваргүй яллагдагч, аж ахуй нэгж байгууллагад үзүүлж буй үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдалд хэрэглэгчийн үнэлгээ буюу сэтгэл ханамжийн судалгаа явуулах замаар хяналт-шинжилгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж өгөхөд оршино.

/ 2017 он

Тус судалгааны зорилго нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хэрэгцээт нийгмийн зорилтот бүлгийг тодорхойлох явдал боловч зөвхөн энэ асуудлаар явцууралгүй Монгол Улсад үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох буюу иргэд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж хамгаалахад хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх боломжийг эрэлхийлсэн болно. Ингэхдээ аливаа улс орны эрх зүйн үндсэн эх сурвалж болох олон улсын хүний эрхийн баримт бичгийг мөрдлөгө болгон үндэсний хууль тогтоомжийг энэхүү олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх үүднээс судалгааг гүйцэтгэсэн.

/ 2022 он

Судалгааны энэ хэсэгт ХЗТТ-өөр үйлчлүүлэгчид болон хамтын ажиллагаа бүхий байгууллагын төлөөллөөс авсан анкетын судалгааны үр дүнд үндэслэн ХЗТТ-ийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх юм. Тус байгууллагаас үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хууль зүйн зөвлөгөө авсан иргэд болон өмгөөллийн үйлчилгээ авсан иргэд гэсэн хоѐр үндсэн хэсэгт ангилан, ангилал тус бүрийн үр дүнг хооронд нь харьцуулан авч үзэх бол хамтын ажиллагаа бүхий байгууллагын төлөөллийн эрхэлж буй ажил мэргэжлээр нь харьцуулах.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн олон талт чиг үүрэг, түүний үр дүнгийн талаар иргэд төдийлөн ойлголт, мэдээлэл багатай байдаг билээ. Нийгмийн амьдралд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, хоригдол болон тэдний хамаарал бүхий хүмүүс л тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг гэсэн ойлголт олон жил байсаар ирсэн. Бидний энэ удаагийн судалгаа ч гэсэн энэхүү байгууллагын үйл ажиллагааны талаар дээр дурдсан хамааралгүй иргэдээс ямар мэдээлэлтэй байдаг, тус байгууллагын олон нийтэд чиглэсэн мэдээлэлийн эх сурвалжийн чанар, хүртээмжийн талаар судалхыг зориж энэхүү судалгааны ажлыг хийхийг зорьсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар олон судалгаа хийгдсэн байдаг хэдий ч тухайлан иргэдийн ойлголт, төсөөллийн талаар хийгдсэн судалгаа үгүй байдаг билээ. Энэхүү судалгааны мөн нэг онцлог нь Монгол Улсын нийт аймаг, орон нутгийн хэмжээний иргэдийн төлөөллийг оролцуулсан нь судалгааны цар хүрээ, ач холбогдлыг нэмж байгаа юм.

Пробацийн үйл ажиллагааны ойлголт, уламжлал, онолын урсгал, тус албаны чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд гүйцэтгэх үүргийн талаар энэхүү судалгааны ажилд оруулахыг зорьсон ба гадаад хэлнээс орчуулж хийгдсэн болно. Судалгааны тайланд Монгол Улсад хорихгүйгээр ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, өөрийн орны онцлогт тохирсон пробацийн үйл ажиллагааны загварыг бий болгох оролдлогыг хийж өгсөн.

Дэлхий дахины эрүүгийн эрх зүйн бодлого цаг үеийн онцлогоос хамаарч хувьсан өөрчлөгдөж, хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэж байна. Манай улсын хувьд ч мөн адил хорих ялаас татгалзах, ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж, хувь хүний зан байдалд тохирсон ялыг оновчтойгоор хэрэглэх замаар ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан “Эрүүгийн хууль”-д шинэ төрлийн болох “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг нэмж, хэрэгжилтийг цахим хэлбэрээр явуулах нөхцөлийг бүрдүүлсэн “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын түүхэн уламжлал, онолын урсгал, тус албаны чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорихгүйгээр ял шийтгэл эдлүүлэх гүйцэтгэх үүргийн талаар энэхүү судалгааны ажилд оруулахыг зорьсон ба гадаад хэлнээс орчуулж хийгдсэн болно.

Энэхүү судалгааны зорилго нь Барилгын хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, ААНБын сэтгэл ханамжийг судлах, үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмжийг боловсруулах юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүү, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээний зарим онцлог төрлүүдийг нарийвчлан тусгаагүй бөгөөд нийгмийн хөгжлийг даган инженер техник, байгаль экологи, цахим төхөөрөмж гэх мэт шинжилгээний бусад төрлүүдийг хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дээрх төрлийн шинжилгээг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд энэхүү судалгаагаар дээр дурдсан зарим асуудлын талаар судалж, үнэлгээг хийсэн болно.

Артиллерийн цахим сургалтын технологийн хөгжүүлэлтийг сайжруулахад чиглэв."Артиллерийн цахим сургалтын технологийг үндэслэх төхникийн болон программ хангамжийн нөхцөлийг бүрдүүлэн, багшийн аудио болон видео лекцийг компьютер /интернет/-ийн сүлжээнд холбон, суралцагчдийн сурах идэвх оролцоог нэмэгдүүлэн, артиллерийн тагнуул-буудлагын бүтэмжийг эрс дээшлүүлэн, сум гал хэрэглэлийг хэмнэх, буудлаганд бэлтгэх хугацааг багасгах, шинэ мэдлэг бүтээх боломжийг бий болгон ҮБХИС-ийн АЗТ-ийн сургалт, судалгаанд ашиглахад уг төслийн зорилго оршино.

Төсөл хэрэгжиж байгаа байршлуудад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, зорилтот салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нар энэхүү суурь судалгаанд хамрагдсан.

Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа сайжуулах, цаашдын хэрэгцээ шаардлага болон бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж ойлгоход энэхүү судалгааны зорилго юм.

Судалгаа