Хайлтын үр дүн

203 илэрц олдлоо.

/ 2023 он

1.1 Судалгааны ерөнхий тойм Судалгааны нэр: Монгол улс, УБ хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл Монгол талын хэрэгжүүлэгч байгууллага: НЗДТГ, НОБГ Судалгааны хугацаа: 2012 оны 2-р сараас 2013 оны 7-р сар Судалгаанд хамрагдах бүс нутаг: Улаанбаатар хотын бүх дүүрэг 1.2 Ү йл ажи ллагааны шат дараалал ба хэрэгжүүлэх тогтолцоо Энэхү төсөл нь Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэхийн хамт Хамтран ажиллагч байгууллагын ажилтнуудад технологи, ур чадвар эзэмшүүлэх зорилго тавьсан ба доорхи 4 зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэв. 1) Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ 2) УБ хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах 3) Газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулахад чиглэсэн, дунд, өндөр давхарын барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг сайжруулах зааварчилгааны төслийг боловсруулах 4) Холбогдох байгууллагууд болон иргэдийн газар хөдлөлтийн гамшгийн эсрэг авах арга хэмжээг бэхжүүлэх болон ухуулга, сурталчилгаа хийх

“Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй нийтийн үйлчилгээний газрууд болон цахилгаан эрчим хүчний 110/35/10 кВ-ын ба 35/10 кВ-ын дэд станцууд, 110, 35 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон троллейбусны 600 В-ын хүчдэлтэй шугамын орчинд цахилгаан соронзон орны хүчлэглүүдийн ба орчны агаарын чанарын үзүүлэлтүүд (даралт, температур, чийгшилт, нүүрс хүчлийн хий 𝐶𝑂2)-ийн хэмжилт хийж үр дүнд дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно.

Өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээг цогц явуулах, олон улсад орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй атомын спектроскопи, олон хэмжээст ба геостатистикийн, экологи-геохимийн аргазүй, аргачлалыг нэвтрүүлэх, хөрсний хүнд элементийн бохирдлын мониторингийн систем бий болгох зорилготой.

Мэдээлэл, холбооны технологийн эрчимтэй хөгжлийг дагаж цахилгаан соронзон долгион(ЦСД) ашигласан технологийн хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал үүрэн холбоо, утасгүй интернэт, ухаалаг гар утас өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ийнхүү радио дамжуулалд суурилсан технологи нэмэгдэхийн хэрээр цахилгаан соронзон долгионы үүсгүүрүүдийн тоо нэмэгдэж, улмаар тэдгээрийн чадал, хамрах хүрээ, ажиллах давтамжаас хамаарч радио долгионы бохирдол ихсэн хүн, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхий эрүүл мэндийн байгууллага(WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон бусад хотууд, аймгийн төвүүдийн хэмжээнд радио долгионы үүсгүүрүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд үүрэн холбооны бааз станц, утасгүй интернэтийн WiFi сүлжээний төхөөрөмжүүд нягтрал ихтэй ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ЦСД-ны бохирдлыг үнэлж дүгнэсэн бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Иймээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлыг тодорхойлох, хэрхэн бууруулах, хянах талаар санал зөвлөмж боловсруулахаар ажилласан. Судалгааны ажлын хүрээнд харьцуулах, хэмжилт туршилт хийх, загварчлах, тооцоолох, задлан шинжлэх, нэггтгэн дүгнэх зэрэг эмпирик болон онолын судалгааны аргуудыг ашигласан. Тодруулбал, олон үүсгүүрээс дамжуулж байгаа ЦСД-ны оронгийн хүчлэгийн нийлбэр утга тухайн цэгт ямар байхыг тооцоолдог нэгдсэн загвар одоогоор бий болоогүй байгаа учраас хэмжилтийн аргыг үндсэн арга болгон сонгон авч, тодорхой цэгүүдэд хэмжилт туршилт хийж үр дүнг боловсруулан, загварчлах замаар ЦСД-ны бохирдлын төлөв байдлыг тодорхойлсон. Мөн ЦСД-ны оронгийн хүчлэгийн Хүлцэх Хамгийн их Нөлөө(ХХН)-г тодорхойлох, бохирдолд хяналт шинжилгээ хийх арга аргачлал, байнгын хяналтын нэгж байгуулах санал, зөвлөмж боловсруулсан.

Тус судалгаагаар гамшгаас хамгаалах бодлого, стратегийн онолын үндэс, харилцан хамаарлыг шинжилж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийг боловсруулах аргазүйг тодорхойлж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиглэлийг тодорхойлж гаргасан.

Монгол орны эрдэс баяжуулалт, боловсруулалтын салбарын техник, технологи, тоног төхөөрөмжийн өнөөгийн түвшин, ашигт малтмалын нөөцийн иж бүрэн ашиглалт, боловсруулалтын энэхүү судалгааны ажлыг захиалагчийн ирүүлсэн ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэв. Ажлын даалгаврын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүдийн мэдээллийг 2022 оны байдлаар, тоног төхөөрөмжийн мэдээллийг сүүлийн гурван жилийн байдлаар АМГТГ-аас авсан мэдээлэлд тулгуурлан судлаачдын багийн урт хугацааны судалгааны ажлын үр дүнгүүдэд уялдуулан тайланг боловсруулав.

Хог хаягдлын менежментийг сайжруулснаар хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрт тушаах боломжтой болох бөгөөд ингэснээр хог хаягдлыг тээвэрлэн, зайлуулах урсгал зардал буурч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасах боломжийг судлав

Монгол улсын үндэсний зорилтот хувь нэмэр (INDC)-ийг шинэчлэн боловсруулах

Энэхүү судалгаа нь эх үүсвэр дээрээс дээж цуглуулж, дүн шинжилгээ хийснээрээ онцлог бөгөөд айл өрхөөс үүсэж буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг илүү нарийвчлан тодорхойлоход энэ төрлийн аргачлал тохиромжтой байдаг

Дэлхийн уул уурхай хөгжсөн болон хөгжиж буй зарим улс орнуудын эрдэс баялгийн салбарын ирээдүйн ерөнхий чиг хандлагыг харьцуулан судалсан.

ГХЭ нь үелэх системийн 14 -н элементийг өөртөө багтаах бөгөөд байгальд цөм хамт байдаг, хими, физик шинж чанар нь хоорондоо нэн төстэй элементүүд юм. Тэдгээрийн исэлдэлтийн хэм 3 байх ба гагцхүү церий, празеодим, тербийн исэлдэлтийн хэм 4, самарий, европий, иттрийн исэлдэлтийн хэм 2 байна. Газрын ховор элементүүд химийн элементийн үелэх системийн 57 -гоос 71 дэх нүдэнд байрлана. Үүнд лантан (La)-57, церий (Ce)-58, празеодим (Pr)-59, неодим (Nd)-60, прометий (Pm)-61, самарий (Sm)-62, европий (Eu)-63, гадолиний (Gd) - 64, тербий (Tb)-65, диспрозий (Dy)-66, хольмий (Ho)-67, эрбий (Er)-68, тулий (Tu)-69, иттербий (Yb)-70, лютеций (Lu)-71, Газрын ховор элементийн бүлэгт тэдгээртэй адил төсөөтэй шинж чанартай иттрий (Y)-39, скандий (Sc)-21 хамаарагдана.

Хөдөө орон нутагт дахивар хог хаягдлын нөөц хэмжээ түүн дээр тулгуурласан эдийн засгийн эргэлт явагдахгүй эсрэгээрээ байгаль орчныг доройтуулах үндсэн хүчин зүйлүүдийн нэг болоод байна. Увс аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 6.4.3-т Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж хог ангилах, дахин боловсруулах үүсгэл санаачилгыг дэмжинэ гэсэн заалтыг үндэслэн Улаангом сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна.

Амьтдын тархац байршил, нөөцийн судалгаа явуулж, тэдгээрийн бодит нөөц дээр тулгуурласан ашиглалтыг бий болгох, ан агнуурын менежментийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн санг бий болгох.

Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдын нутаг дэвсгэрт байрлах "Чойбалсан нисэх буудал, шатахууны агуулах" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан

Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт байрлах "Ховд нисэх буудал, шатахууны агуулах" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан

Монгол орны төв суурин газар, ялангуяа хүн амын 50 гаруй орчим хувь нь аж төрөн амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Учир нь гэр хорооллын айлууд, бага оврын уурын зуухууд нүүрсийг харьцангуй их хэмжээгээр түлж агаар мандалд харьцангуй их бохирдлыг бий болгохоос гадна, цахилгаан станц, автомашин ч бохирдолд тодорхой хувь нэмрийг оруулдаг юм.

Судалгаа