Хайлтын үр дүн

203 илэрц олдлоо.

Орчин үеийн материал судлалын шинэ аргууд дээр тулгуурлан нанотехнологийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах материал гарган авах, төсөлд ашиглагдах, цаашид бакалавр, магистр, докторантуудын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой байна.

"Монгол орны биологийн баялагийн бүрэлдэхүүн хэсэг, экосистемийн бодисын эргэлт, энергийн урсгалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг хоёр нутагтан, мөлхөгчдийн судлалыг иж бүрэн болгоход хувь нэмэр оруулах асуудлын хүрээнд дараах зорилтыг тавьсан болно. Үүнд: 1. Өргөн дэлгэр ареалтай боловч Монгол оронд захын популяци нь нэвтэрсэн зүйлүүдийн таксономын статус, тархалт, экологийн талаар материал цуглуулан мэдээллийн базтай болох. 2.Ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд биохими-генетикийн судалгаанд зориулан митохондри ДНХ-ийн нуклеотидын дараалаллыг тогтоох зорилгоор Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн нилээд зүйлийн эдийн дээж авах. 3. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн популяцид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт хэрхэн нөлөөлж байгаа талаар баримт материал цуглуулж урьдчилсан дүгнэлт гаргах. 4. Хоёр нутагтан, мөлхөгчдийн өвчин ба паразитын асуудлыг судласнаар хүний эрүүл мэндэд холбогдох байдлыг гаргах 5. Зарим мөлхөгчдийн зүйлийн тархалтын загвар хийж тархалтанд нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлох 6. Монгол Улсын ТХГН-т хоёр нутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар санал боловсруулах, ховорхоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн бөөгнөрөл бүхий газрыг нөөц газар болгох үндэслэлийг гаргаж холбогдох байгууллагад санал тавих"

“Агаарын бохирдлоор хуримтлагдах цацраг идэвхт элементүүдийн төлөв байдал, тэдгээрийн идэвхийн түвшин, дэгдэн тархах чиглэл, хил заагийг акцептор хаг хөвд ургамлын тусламжтайгаар УБ хотын суурьшлын хил, ногоон бүсийн хүрээнд илрүүлэн тогтоох”

"1. тарималжуулан амьд ургамлын цуглуулгыг шинээр 15-20 зүйлээр баяжуулан тэдгээрийн нэмэгдүүлсэн нөөц бүхий үржүүлгийн эх материал бий болгох 2. Байгалийн ашигт ургамлын үр, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд интродукцын судалгааны дэвшилтэт технологи, арга зүй ашиглах 3. Тарималжуулж буй ховор, нэн ховор, эм, чимэглэлийн ургамлын ex situ хадгалалт, хамгаалалтын талаарх суурь мэдээллийн бааз бий болгох 4. Ургамал хамгаалах дэлхийн стратегийн заалтын дагуу аюулт өртсөн ургамлын 20-аас доошгүй хувийг ex situ хэлбэрээр тарималжуулан хадгалж, хамгаалан хомсдолоос сэргийлэх "

Монгол алтайн нуруунд тархсан ургамал идэшт цохын бүлгэмдэл, тархалт, тэдгээрийн амьдрах орчны олон янз байдал, түүнд бэлчээрийн малын (ямаа, хонь) нөлөөг тодруулах, ховор эндемик зүйлийг илрүүлэх зорилготой. Судалгааг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Жаргалан сумдын нутагт голын нуга, уулын хээр, цөлөрхөг хээрийн 4 ялгаатай амьдрах орчны хашсан, хашаагүй, мал бага бэлчдэг, их бэлчдэг нийт 8 талбай сонгож шавжийн судалгааны нүхэн урхи тавих аргыг ашиглаж судалгааг гүйцэтгэв. Мөн талбай тус бүрт 1м2 талбайн ургамлын тооллого хийж, бүрэлдэхүүнийг тогтоож харьцуулав. Судалгааны үр дүнд Монгол Алтай нуруунаас үе хөлтний ангийн нийт 2200 гаруй хэрэглэхүүн, үүнээс шавжийн ангийн 995 дээж цуглуулж, ангилалзүйн боловсруулалтаар 9 багийн 39 овгийн шавж тодорхойлов.

Био аюулын тухай ойлголт, онолын үндэслэл, арга зүйг судлан, дэлхийн нийтийн био аюулын төлөв байдлын шинжилгээ, мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг тус тус хийсэн суурь судалгааны бүтээл юм.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь эх орныхоо хөрсөнд ургасан рапс болон тослог үрийн ургамлын техникийн тосыг саванжуулах, сульфожуулах урвалд оруулж, улмаар химийн боловсруулалт хийсний дүнд арьс ширэн түүхий эд, ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг боловсруулах дамжлагуудад хэрэглэгдэх тосолгооны материал болон эмульсжүүлэх үйлчилгээтэй гадаргуугийн идэвхтэй бэлдмэлийг гарган авч үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд хувь нэмэр оруулахад оршино.

Монгол оронд тархсан Кайнозойн базальтын геохими ба нодулийн судалгаагаар эх газарт үүссэн базальтын голомтод манти ба царцдасын харилцан урвалын үйлчлэл байсан эсэхийг тогтоох нодуль нь базальтын хайлалтын эх үүсвэрт эклогит оролцсоныг батлав. Энэ нь эх газрын базальт нь эклогит төдийгүй царцдасын чулуулгаар бохирдсон мантиийн хайлалтаас үүссэнийг батлав. Энэ нь нөгөөтэйгүүр кайнозойн базальт яагаад Na2O ба K2O-зэрэг шүлтээр баян байдагийг тайлбарлах үндсийг тодруулсанаар шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан судалгаа болов.

Энэхүү төслөөр геохимийн процесс ба ацитофил төрлийн микроорганизмын үйлчлэлээр сульфидын хүдрийн эрдэс болон устай харилцан үйлчлэх урвалын механизмыг тодорхойлох, зэсийн агуулгатай үйлдвэрийн хаягдал болон бага агуулгатай хүдрээс металлыг ялгах, хүрээлэн буй орчинд ээлтэй био-гидрометаллургийн технологийн судалгаа хийгдэх зорилго тавин ажилласан юм.

Тал хээр, говийн бүсийн хөрсний диелектрик орчны шинж чанарыг тодорхойлох, тодорхойлсон орчинд гүний усыг илрүүлэх георадарын систем болон түүнийн тогтвортой ажиллагааг хангах боломж бүхий нисгэгчгүй нисэх аппаратын техникийн шийдлүүдийг боловсруулж турших.

"Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд: • Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох. • Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх. • Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх. • Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ. "

Спорт организмын Төв Азийн эх газрын хуурай бүсүүдийн эрс тэс онцгой нөхцөлд дасан зохицох байдлыг судлах, Монгол улс, ОХУ-ын зэргэлдээ газар нутгийн базидиомицетийн эмийн мөөгний тархалт, нөөцөд цөлжилтийн нөлөөний богино ба урт хугацааны үнэлгээ өгөх, хүний халдварт аюулт өвчний эмчилгээнд эдгээр мөөгийг хэрэглэх боломжтой эсэхийг судлах

"- Зүүн Сибирь ба Монголын ургамлын метаболитуудын найрлагын талаар мэдээллийн санг баяжуулах - Алкалоид, ксантон, метиленлактон ба стильбенүүдийг хандлах экологийн схемийг боловсруулах - Байгалийн азотагуулсан гетероцагирагтай алкалоид, сесквитерпеноид, хинон ба ксантонуудын гибрид нэгдлүүдийг гарган авах арга зүйг боловсруулах - Хавдрын эсрэг идэвхтэй нэгдлүүдийн цуглуулгыг бүрдүүлэх"

Төслийн зорилго нь нүүрстөрөгчин шинэ материалын түүхий эд болох поликонденсацлагдсан ароматик нүүрсустөрөгчийг нүүрсний органик цулыг уусгагчийн орчинд деполимержуулан гарган авах процессын физик-химийн үндэс суурийг бий болгоход оршино. Нүүрсний дулааны уусгалтаар явагдах процессын урвалын идэвхийн талаарх шинэ мэдлэг бий болгоход энэхүү төсөл чиглэгдэнэ.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

"Хольцыг изотопоор баяжуулах шинэ аргыг судлах зорилготой бөгөөд үүнд: байгалийн болон сэргээгдэх нөөц, түүний зохистой хэрэглээ юм. Шинэ ухаалаг материал бүтээх судалгаа явуулах тухайлбал, байгалийн хийнээс стратегийн элемент болох гелийг графен ухаалаг шүүлтүүр- ухаалаг материал бий болгон ялган авах, бөөмсийг зөвхөн резонансын нөлөөгөөр салган авах судалгаа юм. Молекуляр динамикийн аргуудыг хэрэглэн /Термодинамикийн тэнцвэрийн төлөв дэх бөөмсийн системийн тархалтыг бичих, Максвеллийн арга/, саадын системийн хувьд Шредингерын интеграл нэг хэжээст стационар тэгшитгэлийг бичих, шийдийг хайх ба олсон шийдээ туршилтаар баталгаажуулах юм, Шварца-Кристоффелийн интегралын тогтмолуудыг тодорхойлох Куфаревын аргын хэрэглээг өргөжүүлж динамик системийн бодлого болгох, математик загварууд боловсруулах, туршилтаар баталгаажуулах, холбогдох программ хангамж бий болгох, баталгаажуулах, гадаад дотоодын эш хуралд илтгэх, хурал, семинарууд зохион байгуулах, олон улсын SCOPUS буюу WEB of SCIENCE-ийн индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, компьютерийн программын бүртгэлийн гэрчилгээ авах, үр дүнгүүдээ сурталчилах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын судлаачдын анхаарыг Монгол улс руу татах, хамтран ажиллах"

Судалгаа