Монгол орны төв суурин газар, ялангуяа хүн амын 50 гаруй орчим хувь нь аж төрөн
амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг.
Учир нь гэр хорооллын айлууд, бага оврын уурын зуухууд нүүрсийг харьцангуй их
хэмжээгээр түлж агаар мандалд харьцангуй их бохирдлыг бий болгохоос гадна,
цахилгаан станц, автомашин ч бохирдолд тодорхой хувь нэмрийг оруулдаг юм.