Хайлтын үр дүн

1714 илэрц олдлоо.

Байгалийн ургамлыг зөв зохистой хамгаалж, ашиглахад тухайн газар нутгийн онцлог, ургамлын нөмрөг, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, ашигт ургамлын тархац, нөөцийг зөв тогтоох нь чухал юм. Эдгээрийг илрүүлж тогтоосноор тухайн газар нутгийн ургамлын бүрэлдэхүүн, ургамлын нөөцийг зөв зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг тодорхойлж, цаашдын менежмент төлөвлөгөөг боловсруулахад судалгааны зорилго оршино.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй тариаланч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг

Хэрэглэгчдийн усны хэрэглээ, хандлага, УСУГ-ын талаарх ойлголт, бүтэгдэхүүн үйлчилгээнд өгч байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг гэр хороолол, орон сууцны хороолол, байгууллага гэсэн ангиллаар гаргаж, өмнөх онуудын судалгааны үр дүнтэй харьцуулж судалгааг хийсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй малчин, фермерийн эрхлэгчдийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг.

УСУГ-ын хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийг, орон сууцны хэрэглэгчдийг, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар хамруулсан.

Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчид, орон сууцны хэрэглэгчид, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар сонгон хамруулдаг.

Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 1- 7 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог.

Шинэ төрлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа

Төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд үндсэн үйл ажиллагааг сайжруулах, Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо ямар түвшинд байгааг үнэлэх зорилгоор Нийслэлийн нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа “Ulaanbaatar ERP” системийн тусламжтайгаар нийт 10 байгууллагыг хамруулан 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулав.

Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын үзүүлж байгаа Нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн нь зорчигч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдалд иргэдийн хандлагыг тандан судлах ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гарах дүгнэлт, зөвлөмжийг цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатайгаа уялдуулахад энэхүү үнэлгээний зорилго оршино

Нийтийн тээврийн чиглэл сайжруулалтын тооцоолол судалгаа

БАЯНХОШУУХАНЫН МАТЕРИАЛГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧИЙН НЯГТРАЛ, АШИГ АЛДАГДЛЫН ТООЦОО СУДАЛГАА БОЛОВСРУУЛАХ СУДАЛГАА

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ, нийтийн тээврийн салбарын орлого, зардал, нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж, нийслэлийн төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж санал, зөвлөмж гаргах

Судалгаа