Уг судалгааг Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийг түшиглэн, мөөгөнцрийн өвчтэй 3461 хүнийг хамруулан, 2015-2017 оны хооронд хийж гүйцэтгэсэн.
Мөөгөнцрийн халдварын үед эмгэг төрүүлэгчийн дэд хэв шинжийг тодорхойлох, шалтгааныг илрүүлэх улмаар мөөгөнцрийн халдвараас сэргийлэх, мөөгөнцрийн өвчнийг эмчлэх зорилгоор хийсэн судалгаа.
Судалгааны үр дүнд мөөгөнцрийн халдвар нь эрэгтэй хүйс давамгай, 10-20 насны хүүхэд, заслуучуудын тоо их, эмгэг төрөгчид C.albicans, trychophyton tonsurans, microsporum canis тус тус давамгайлан илэрсэн.