Хайлтын үр дүн

12 илэрц олдлоо.

Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж, илүү олон хохирогсдыг илрүүлсэн байна. Засгийн газраас яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймааны хохирогч болсон хүүхдүүд болон насанд хүрэгсдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүний наймааны хохирогчид нөхөн төлбөр олгох шүүхийн шийдвэр гаргахыг шүүхээс түлхүү хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Холбогдох эрх бүхий байгууллагууд цөөн тооны хүний наймааны гэмт хэргийг мөрдөн шалгаснаас гадна албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох ганц ч гэмт хэргийг мөрдөн шалгаагүй ба шүүхээс сүүлийн гурван жилийн хугацаанд албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох хэрэгт ял оноогоогүй байна. Сүүлийн арван нэгэн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.

Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж илүү олон хохирогсдыг илрүүлж; яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймаатай тэмцэх зорилгоор салбар дундын хамтарсан багийг Монгол Улсад анх удаа байгуулж; хүний наймааны хэргээр мэргэшсэн прокурорын шинэ орон тоог бий болгон ажиллуулж; хөдөлмөрийн харилцаанд он удаан жил оршиж байсан хэд хэдэн эмзэг асуудлуудыг тусгасан Хөдөлмөрийн шинэ хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн зэрэг хүчин чармайлтуудыг дурдаж болж байна. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.

Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймааатай тэмцэх чадавхид Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхтэй харьцуулбал хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг дурдахуйц тооны хэргийг мөрдөн шалгаж, олон хүний наймаачдыг яллаж, яамд, олон улсын гол байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар олон хохирогчийг эх оронд нь буцаан авчирсан. Гэсэн хэдий ч, засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Цагдаагаас бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг албан ёсоор таньж илрүүлэн, хамгаалах үйлчилгээний албатай холбон зуучлахын оронд биеэ үнэлэх гэмт хэргээр шийтгэсээр байна. Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд захиргааны арга хэмжээ авсан.

Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар мэдэгдэхүйц чармайлт гаргаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн хүчин чармайлт нэмэгдсэн учраас Монгол улсын зэрэглэлийг ахиулж 2-р шатлалд оруулсан байна. Тухайлбал, хүний наймааны гэмт хэргээс хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт олгож эхэлсэн, илүү олон хохирогчдыг илрүүлж, хилийн чанадаас эх оронд нь авчирсан, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах тодорхой заалтуудыг оновчтой тусгасан, улмаар нийгмийн сүлжээгээр дамжуулан хүний наймааны зорилгоор бусдыг залилан мэхлэх явдлыг таслан зогсоох зорилготой хууль сахиулах шинэ кампанит ажлыг санаачилсан зэрэг ажлуудыг дурдаж болно. Гэвч, тайлант хугацаанд хэд хэдэн гол асуудлын хүрээнд төрийн зүгээс хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хангаагүй хэвээр байна. Эрх бүхий төрийн албан хаагч, байгууллагууд шинэ Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2017 онд зохих ял шийтгэл оногдуулалгүй хэрэгсэхгүй болгосон хүний наймааны гэмт хэргүүдийн алийг нь ч дахиж нээгээгүй бөгөөд зарим хууль сахиулах албан хаагчид хохирогчдод хүний наймааны хэргээс хохирсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан хэвээр байна.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуулинд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд, хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглож, төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. 2018 онд засгийн газраас Төр, сүм хийдийн харилцааны тухай тухай хуулийг шинэчлэн найруулна гэж байсан боловч оны эцсийн байдлаар хуулийн төслийн явц, агуулгын талаар олон нийтэд хандсан мэдээлэл байхгүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг таван жилийн өмнө танилцуулснаас хойш НИТХ шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгоогүй бөгөөд оны эцсийн байдлаар НИТХ дээр нийт 59 өргөдөл хүлээгдэж байв. Тэдэн дунд хэдэн жил хүлээгдэж буй өргөдөл ч бий. Шашны зургаан бүлэг нэгдэн одоогийн хуулийг хэрэгжүүлж, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг НИТХ-д дөрөв болон зургаадугаар сард явуулсан байна.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2018 онд эхлээд зогсонги байдалд орсон бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд орсныг эс тооцвол тус хуулийн нэмэлт өөрчлөлт, агуулга, явцын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Улсын Их Хурлаас шашны үйл ажиллагааг зохицуулах хуулийг шинэчлэн баталтал засгийн газар шашны байгууллагыг шинээр бүртгэхийг хойшлуулах сонирхолтой байгаа тул шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах зэрэгт удаашрал үргэлжилсэн хэвээр байна гэж христ болон буддын шашны зарим бүлэг мэдээлж байна. Ковид-19 цар тахлын улмаас жилийн ихэнх хугацаанд биечлэн оролцдог шашны бүх арга хэмжээг засгийн газар хориглосон бөгөөд уг хязгаарлалтыг цуцлахдаа шашны байгууллагуудынхыг бусад салбарын үйл ажиллагааныхаас хойш цуцалсан нь шашны эсрэг ялгаварлан гадуурхалт боллоо гэж зарим сүмийнхнийг бодоход хүргэсэн. 10 дугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхѳѳ илэрхийлсэн “Хариуцлагын гэрээ” байгуулсан нѳхцѳлд шашны бүлгүүдийг уулзалт, цуглаан хийхийг зөвшөөрсөн. Нэгдүгээр сард засгийн газрын судалгааны байгууллага болох Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан өгүүлэлд тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шашны бүлгүүд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн ба “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хүндэтгэн үзэх” ёстой гэжээ. Буддын болон бөөгийн шашнаас бусад “гадаадын” гэж нэрлэгддэг шашнуудын эсрэг олон нийтийн сөрөг хандлага байгаа талаар янз бүрийн шашны удирдлагууд хэлж байв. Зарим шашны бүлгүүд хүмүүнлэг болон буяны арга хэмжээг хамтран зохион байгуулсан.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Засгийн газар 2018 онд Гадаадаас ажиллах хүч авах квот батлахдаа шашны байгууллагуудыг нэг гадаад ажилтан тутамд 20-иос доошгүй монгол ажилтантай байх шаардлага тавьсан боловч энэ тогтоолдоо 3-р сард өөрчлөлт оруулсан. Ингэснээр 5-аас дээш монгол ажилтантай шашны байгууллага нэг гадаад шашны ажилтан ажиллуулах боломжтой болсон. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. 2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг уг нийгэмлэг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч тэдний бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Зарим Христийн шашны бүлгийн мэдээлснээр төрийн байгууллагуудын зүгээс бусад шашны байгууллагуудаас илүү олон тооны санхүүгийн шалгалт ирсэн ба эдгээр нь дарамттай байсан гэж байв. Зарим гадаадын шашны ажилтнууд шашны виз авахад хүндрэлтэй байсан. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) нэгэн төрийн бус байгууллагын (ТББ) бүртгэлийг цуцалсан бөгөөд энэ нь уг байгууллага анх бүртгүүлснээсээ өөр үйл ажиллагаа буюу христийн шашныг сурталчилсан цахим хуудас ажиллуулсан гэсэн шалтгаантай байсан.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээдхүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыгдэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Шашны байгууллага засгийн газрын болон улс төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, мөнхүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг нь хуулиар хориотой. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. Засгийн газар бүртгэлийн асуудал зэргийг зохицуулсан шашин шүтэх эрх чөлөөний талаарх хуулийг шинээр боловсруулсан ба үүнд олон нийтийн саналыг авсан. Зарим орон нутгийн удирдлага олон жил шашны байгууллагыг шинээр бүртгэхгүй байгаа мэдээлэл байна. Нэгэн христийн байгууллагын хэлснээр нийслэлийн захиргааны нэг ажилтан хэт олон христийн байгууллага бүртгүүлсэн байгаа гэсэн шалтгаанаар тэдний байгууллагыг бүртгэхээс татгалзсан байв. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг талаар зарим бүлэг мэдээлсэн. 7-р сард Вашингтон хотод болсон “Шашны эрх чөлөөг дэмжих сайд нарын хурал”-д оролцсоныхоо дараа гадаад харилцааны сайд шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын орон тоог бий болгосон.

НЭГДСЭН ХУРААНГУЙ ТЭМДЭГЛЭЛ: Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон гэх үндэслэлтэй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад үг хэлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хууль болон бусад хуульд ашиглах; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс иргэдийн эсрэг заналхийлэх; хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүдийн талаарх баттай мэдээллүүд багтаж байна. Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

НЭГДСЭН ХУРААНГУЙ ТЭМДЭГЛЭЛ: Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах явдал гарсан гэх мэдэгдлүүдэд сэтгэл зовниж буйгаа зарим ажиглагчид илэрхийлж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон гэх үндэслэлтэй.

Төрийн департаментаас 2021 оны дундуур тухайн тайланд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг нийтлэх ба үүгээр зургаадугаар хэсгийн Эмэгтэйчүүд гэсэн дэд хэсэгт нөхөн үржихүйтэй холбоотой илүү өргөн хүрээний асуудлуудыг тусгах болно. Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 24-ний өдрийн УИХын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим нэгэн нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд баривчлагдан саатуулагдаж, шалгагдсан. Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах явдал гарсан гэх мэдэгдлүүдэд ажиглагчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд багтаж байна. Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2016 оны УИХ-ын сонгууль нь ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж үзэж байгаа ч, зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан төдийгүй нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон байж болзошгүй гэж үзсэн. Эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг үр дүнтэй хянадаг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тулгамдсан асуудлууд нь авлига, хүний наймаа, лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) иргэдийн эсрэг хүчирхийлэл болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) зэрэг гэрээгээр ажиллаж буй зарим ажилчдыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байлгасан асуудлууд юм. Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг засч залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.

Судалгаа