Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь эх орныхоо хөрсөнд ургасан рапс болон тослог үрийн ургамлын техникийн тосыг саванжуулах, сульфожуулах урвалд оруулж, улмаар химийн боловсруулалт хийсний дүнд арьс ширэн түүхий эд, ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг боловсруулах дамжлагуудад хэрэглэгдэх тосолгооны материал болон эмульсжүүлэх үйлчилгээтэй гадаргуугийн идэвхтэй бэлдмэлийг гарган авч үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд хувь нэмэр оруулахад оршино.

"- Зүүн Сибирь ба Монголын ургамлын метаболитуудын найрлагын талаар мэдээллийн санг баяжуулах - Алкалоид, ксантон, метиленлактон ба стильбенүүдийг хандлах экологийн схемийг боловсруулах - Байгалийн азотагуулсан гетероцагирагтай алкалоид, сесквитерпеноид, хинон ба ксантонуудын гибрид нэгдлүүдийг гарган авах арга зүйг боловсруулах - Хавдрын эсрэг идэвхтэй нэгдлүүдийн цуглуулгыг бүрдүүлэх"

Төслийн зорилго нь нүүрстөрөгчин шинэ материалын түүхий эд болох поликонденсацлагдсан ароматик нүүрсустөрөгчийг нүүрсний органик цулыг уусгагчийн орчинд деполимержуулан гарган авах процессын физик-химийн үндэс суурийг бий болгоход оршино. Нүүрсний дулааны уусгалтаар явагдах процессын урвалын идэвхийн талаарх шинэ мэдлэг бий болгоход энэхүү төсөл чиглэгдэнэ.

Мод бэлтгэлийн хаягдал шилмүүснээс эфирийн тос олборлох болон технологийн процесоос үүсэх хатуу, шингэн хаягдлаас биоидэвхит ханд, малын шимт тэжээл гарган авах технологийг томсгосон хэлбэрээр туршин, технологийн параметрүүдийг нарийвчлан тогтооно.

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

Судалгаа