Сүүлийн таван жилийн хугацаанд 68,9%-д нь Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудад
дийлэнх сургалт зохион байгуулагдаж 0,8% нь Сум дундын эмнэлэг, 6,9% нь Сумын эрүүл мэндийн төв, 8,5%
нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сургалт цөөн тоогоор зохион байгуулагдсан байна. Албан тушаалын
хувьд 8,5% нь Орлогч/дэд захирал, 23,1% нь Дарга/захирал, 25,6% нь Алба/хэлтсийн дарга, 42,8% нь Тасгийн
эрхлэгч нар сургалтад хамрагдаж сургалтын хугацаа 1-2 хоног, сэдэв нь стратеги удирдлага, ерөнхий
удирдлага, манлайлал, хувь хүний менежментийн сургалтад түлхүү хамрагдсан байна.