Хайлтын үр дүн

351 илэрц олдлоо.

“Эх яагаад эндэв" судалгааны итгэмжит лавлагааны аргыг хэрэглэсэн дэлхийн бусад улс орнуудын туршлагаас үзэхэд энэхүү судалгааны үр дүн, зөвлөмжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд зөв хэрэглэснээр эхийн эндэгдлийг амжилттай бууруулах боломжтой нь нотлогдсон.

Нярайн тусламж, үйлчилгээтэй холбоотой бодлого, хууль эрх орчин хангалттай бүрдсэн байна. Эрх зүйн орчин нь давхцсан санаа ихтэй, санхүүжилт тодорхой бус байна. Нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд дутуу нярай, ургийн бүтэлт, төрөлхийн хөгжлийн гажиг орж байна. Энэхүү шалтгаанд эхийн эрүүл мэнд, нийгмийн байдал, эрүүл мэндийн байгууллагын хяналтын чанар шууд хамааралтай байна. Нярайн амь тэнссэн үеийн сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг энэ чиглэлээр мэргэшээгүй эмч, мэргэжилтэн үзүүлж, нярайн эмчийн мэргэшсэн тусламж хүрэлцэхгүй байгаа нь эндэгдлийн нэг шалтгаан болж байна.

Судалгааны үр дүнгээс Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин 2011 онд ЭМ-ийн тухай хуулиар ӨЭМТ-ийн чиг үүргийг хуульчилж, бүтэц, үйл ажиллагааг стандартаар батлан, 2013 онд тусламж, үйлчилгээний стратеги, тусламж үйлчилгээний багцийг тодорхой болгож өгсөн нь тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн байна.  Өрхийн эрүүл мэндийн төвийн хүн амын эрүүл мэндийн байдалд үнэлэлт өгөх, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хүрээлэн байгаа орчны эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ алдагдсан байна.

Монгол улсын эрүүл мэндийн хувийн хэвшлийн 2621 байгууллагад 15598 ажиллах хүчин ажиллаж байгаагийн 37.0%-ыг үүдэн хувийн эмнэлэг, 35.7%-ыг хувийн эмийн сан эзэлж байна. Нийт ажиллах хүчний 45.6%-ийг хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчид эзэлж байна. Үнэлгээнд 10 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМСЯ-ны харьяа 11 байгууллага, нийт 22 байгууллага өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тайлангаа ирүүлсэнийг дүгнэлээ. Аймаг, нийслэлийн ЭМГ-ын үнэлгээг 4 зорилт бүхий 16 үйл ажиллагаагаар үнэлэхэд, 49.5% нь маш сайн болон сайн хэрэгжиж, 14.3% нь хангалтгүй, 36.4% нь огт хэрэгжээгүй байна.

Судалгаанд ЭМСЯ-ны харьяа 10 эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1492 хэрэглэгч, 15 эрүүл мэндийн байгууллагын 1167 эмч, эмнэлгийн ажилтан, нийт 2629 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан 1492 хэрэглэгчийн 36.5% эрэгтэйчүүд, 63.5 хувь нь эмэгтэйчүүд дийлэнх нь 30-60 насныхан байгаа ба 60.6 хувь нь тухайн эмнэлгээр анх удаа үйлчлүүлсэн, 39.4% нь 2 ба түүнээс дээш удаа үйлчлүүлсэн хүмүүс байна. Судалгаанд хамрагдсан 1167 эмч, ажилчдын сэтгэл ханамжийн ерөнхий дундаж түвшин 88.7%, 1.23 баллийн үнэлгээтэй байна. Байгууллагаар үзвэл, ортой төвүүдээс ХСҮТ-ийн хамгийн сэтгэл ханамж өндөртөй, ерөнхий сэтгэл ханамжийн дундаж түвшин 96.2%тай, 1.08 баллын үнэлгээтэй байна.

Нэр бүхий эмнүүдийн ханган нийлүүлэлт, зарцуулалтын хувьд авч үзэхэд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 онд хамтран баталсан “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох” журмын хэрэгжилт хангалтгүй байна. Төлбөрийг нь төр хариуцан олгох эмийн хэрэгцээ жилээс жилд өсөх хандлагатай байна. НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээнд ашиглагдах окситоцин тарианы хангамж хүрэлцээ хангалттай байдаг боловч тендерээр нийлүүлэгдэж буй окситоцин нь 5 ОУН-ээр савлагдсан байдаг нь “Жирэмсэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах аргазүй”-н дагуу илүү тунгаар хэрэглэх үед зардлыг өсгөдөг байна.

Улаанбаатар хотын өрхийн болон дүүргийн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний дөнгөж 7.4% нь үндсэн мэргэжлийн, 3.4% нь төрөлжсөн мэргэжлээр мэргэшиж 48% нь богино хугацааны багц цагийн сургалтад хамрагдаж 23% нь сургалтад огт хамрагдаагүй нь мэргэжилтэй ажиллах хүчин дутагдалтайгаас гадна, эмнэлэг доторх яаралтай тусламжийн мэргэжлийн үйл ажиллагаа хангалттай түвшинд явагдахгүй байна

Нийт ослын 74,2% нь хот дотор гарч осол босон газруудыг нэрлэсний дотор Өргөө кино театр, Сансар, Яармаг, 3-р эмнэлгийн урд болон баруун талын замд осол 2 удаагийн давтамжтай гарсан бол Хар цэг гэж нэрлэгдэх байрлалд нийт ослын 17,1% нь тохиолдсон нь энэ цэгүүд дээр дээр осол давтамжтай гарсаар буйг харуулж байна. Осол гаргасан автомашины 85,7% нь суудлын, 60% нь Японд үйлдвэрлэсэн, 31,4% нь 42,8% нь 2000-2004 онд үйлдвэрлэснээс харахад 10-аас дээш жил эдэлсэн автомашины осол гарах үзүүлэлт өндөр байна. Нөгөө талаас гаднаас оруулж ирдэг хуучин автомашинууд их байдагтай холбоотой юм.Хохирогчдын 67,8% нь явган зорчигч байсан байна. Осолд өртсөн зорчигчдын 54,3% нь гэмтсэн, 45,7% нас барж тэдний 93,7% нь 24 цагийн дотор нас барсан байна. Гэмтэгсдын 30,7% нь хүнд гэмтсэн нь амилуулах болон анхны тусламж үзүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.

1. Амбулаторт бүртгэгдсэн глауком 2003 онд 1075 тохиолдол бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 8794 ширхэг нүдний дусал шаардлагатай байсан бол 2013 онд нийт 4997 өвчлөл бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 30558 ширхэг болж өссөн байна. 2020 он гэхэд амбулаторт нийт 7789 өвчлөл бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 62473 ширхэг нүдний дусал хэрэгцээтэй болох төлөв харагдаж байна. 2. Энэлгүүд төр хариуцах эмийн төсөв хүрэлцдэггүйгээс төлбөрийг төр хариуцан амбулаториор эмчлэх глауком өвчний үед хэрэглэх нүдний дуслыг тендерийн эмийн захиалгад оруулж авдаггүй өвчтөнүүд өөрсдөө худалдан авч хэрэглэж байна. 3. Нүдний даралт ихсэх өвчний үед төр хариуцах пилокарпин болон тимололын үнэ хямд, захиалах тоо хэмжээ бага байдгаас тендерийн захиалгад оруулсан ч нийлүүлэх компани байдаггүй байна.

Нийт нас баралт сүүлийн 5 жилд 10 000 хүн амд буурч байгаа ба нас баралтын шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, өвчлөл ба гадны шалтгаан, хоол боловсруулах, амьсгалын тогтолцооны эмгэг нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан болж байна. Хүүхдийн /0-19 нас/ хоног болоогүй нас баралтын шалтгаанд перинаталь үед үүсэх зарим оёг, өвчлөл ба гадны шалтгаан, төрөлхийн гажиг хөгжил, насанд хүрэгчдэд тархины цус харвалт , элэгний ширэгдэл ба хатуурал, архины зүйлийн осолт хордлого, осол гэмтэл, инсулин эрхшээлт чихэрт шээрэн, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн, зүрхний цочмог цус хомсрол, ишеми өвчин зэрэг нь зонхилох шалтгаан болсон байна.

Сүүлийн 10 жилд веб болон сэтгүүлд уламжлалт анагаах ухааны чиглэлээр нийтлэгдсэн 145 эрдэм шинжилгээний бүтээл байгаагаас эмнэлзүйн судалгаа (9%) болон тогтолцооны судалгаа (5%) харьцангуй бага хийгдэж байна. Мөн эксперт томилон эрдэм шинжилгээний бүтээлүүдэд үнэлгээ хийхэд эмнэлзүйн судалгааны товчлол (61.6 оноо), өгүүлэл (78.9 оноо) хамгийн бага оноо авсан нь эмнэлзүйн судалгаа хангалтгүй хийгдэж байгааг харуулж байна. Харин үнэлгээ хийсэн үзүүлэлтээр нь авч үзэхэд эрдэм шинжилгээний бүтээлүүдийн материал аргазүй, үр дүнгийн хэсэг, хэлцэмж, дүгнэлт нь бусад үзүүлэлтээс доогуур түвшинд бичигдэж байна.

• Судалгаанд хамрагдсан нийт ажилтан, албан хаагчдийн дийлэнх нь угтах, лавлагаа мэдээлэл өгөх үйлчилгээний соёлд 83.1%, ажилтан албан хаагчдын хувцаслалт, хувийн соёлд 79.7%, ажлын байрны чийрэгжилт, алжаал тайлах нөхцөлд 78.2%, хэлтсийн 73.4%, алдаа эрсдэлгүй ажиллах чадварт 71.3%, удирдлагын удирдах арга барил, манлайлах ур чадварт 61.7% -ийн буюу хамгийн их сэтгэл ханамжтай байна. • Судалгаанд хамрагдсан нийт ажилтан, албан хаагчдийн дийлэнх нь ажлын байранд дээр суралцах, хөгжих боломжид 60.7%, байгууллагын соёлын бусдаас ялгарах давуу тал, дүр төрхөд ( имиж ) 51.7%, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олголтонд 50.0%, шагнал урамшууллын тогтолцооны ил тод, шударга байдалд 47.6%-ийн хамгийн бага сэтгэл ханамжтай байна.

Түргэн тусламжийн тусламж, үйлчилгээг 769 ажиллах хүчин гүйцэтгэж байна. Түргэн тусламжийн дуудлага, ялангуяа осол гэмтлийн дуудлага жил бүхэн нэмэгдэж байгаа боловч ажиллах хүчний өсөлт бага байна Дуудлагаар очиход жилд дунджаар 2346 хүн дуудлага очихоос өмнө нас барж байгаа бол зам тээврийн ослын 3.7% нь дуудлага очихоос өмнө нас бардаг байна. Жилд дунджаар 80000 гаруй мянган алсын дуудлагад, 600000 гаруй мянган ойрын дуудлагад үйлчилж байгаа ба жил тутам дуудлага хүлээж аваад гарсан хугацаа буурсан сайн тал байна. Хүн амын тооны өсөлт 100000-аас дээш болон, 40000-аас доош хүн амтай тохиолдолд нөлөөлж байгаа бол 50000-90000 хүн амд тооны хамаарал бага байна. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд сумын эрүүл мэндийн төв хамгийн өндөр, дүүргийн эрүүл мэндийн төв хамгийн бага зардал гаргаж байна. Яаралтай түргэн тусламжийн багийн чадавхи, тээвэрлэлтийн асуудал, эмч, мэргэжилтний ачаалал, технологийн дэвшил асуудал дагуулсаар байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлийн бодлого, хууль эрх зүйн орчинд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн түгээлт, хангамж, санхүүжилтийн талаар нэг санаа, нэг утга агуулга олонтоо давтагдаж байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлд үнийн хөнгөлөлт үзүүлдэг эрх зүйн орчин бүрдэж, 2015 оноос нөхөн үржихүйн 7 нэр төрлийн эм, бэлдмэлд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Монгол улсад магадлан итгэмжлэлийн тогтолцоо бий болсноор эрүүл мэндийн байгууллагуудын чанарыг сайжруулах эрмэлзлэлийг тодорхой түвшинд бий болгосон байна. Цаашид магадлан итгэмжлэлийг бие даасан байгууллагаар гүйцэтгүүлж, удирдлага зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийхээр салбарын түвшинд төлөвлөж байгаа нь энэхүү тогтолцоог олон улсын жишгээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Манай улсын хувьд магадлан шинжлэх үйл ажиллагааг хөндлөнгийн үнэлгээ байлгах үүргийг шинжээч нар гэрээгээр гүйцэтгэх хэлбэрээр хүлээж байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтад тэнцсэн шинжээч нар үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар тухайн эрүүл мэндийн байгууллагатай холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж, баталгаа өгөх гэх мэт хөшүүргүүдийг хэрэглэж байна. Шинжээч нарын сонгох шалгуур нь мэргэжлийн ур чадварын хувьд бусад орнуудтай адил боловч багшлах, сургах ур чадварын шалгуур хэрэглэхгүй байна.

Байгууллагын өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь хүний нөөцийн удирдлага, инноваци- мэдлэгийн менежментийг түлхүү хөгжүүлэхээр байна. Байгууллагын зохион байгуулалтын удирдлага, зан үйл, соёл, бүтээмж, чанар, гүйцэтгэл давуу тал илүүтэй байна.

Судалгаа