Хайлтын үр дүн
1638 илэрц олдлоо.
Боловсролын ерөнхий газар / 2017 он
“Багшийн хөгжил” системийн динамик загварыг 3 бүлэг 28 хувьсагч, 17 тогтмолтойгоор бүтээсэн юм. Энэхүү загварын эхний хэсэг нь Багшийн хөгжлийг “Багшлах ур чадвар” гэсэн нөөц хувьсагчаар оруулж, түүний урсгал хувьсагчийн оролтоор “Туршлага хуримтлуулах”, гаралтаар “Туршлагаа мартах” гэсэн хувьсагчдыг оруулан тооцсон.
Дэлхийн хөгжингүй зарим орны шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн тогтолцоо, бодлого, эрх зүйн орчны харьцуулсан судалгаа
Соёлын яам / 2023 он
Соёлын салбарын суурь үзүүлэлтүүдийг тодруулах судалгаа
Боловсролын ерөнхий газар / 2016 он
Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулаад 3 жилийн нүүрийг үзээд байна. Анх 2014 онд туршилтаар онлайн сургалтыг зохион байгуулж байх үед онлайн сургалтад суралцагчдын 34.2% нь амжилттай суралцаж байсан бол 2015 онд 70.05%, 2016 онд 95.46% болж өссөн байна. Энэхүү огцом өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь 1: онлайн сургалтын үнэлгээг багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтээр тооцох болсон, 2: онлайн сургалтыг хөтөлж буй арга зүйчдийн зааварчилгааны дизайн бэлтгэх чадвар сайжирч байгаатай холбоотой. Цаашид онлайн сургалтыг танхимын сургалтын үнэлгээний төлөө чиглүүлэхээс илүү суралцагчдад мэдлэг, чадвар олгоход анхаарах нь чухал болоод байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам / 2021 он
Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл тоо баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэх судалгааны эцсийн тайлан
Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар 2014 онд туршилтаар зохион байгуулахад суралцагчдын даалгавар гүйцэтгэл 34.2% байсан[1] бол 2015 онд багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтийн нэг болгосон[4] нь даалгавар гүйцэтгэлийг 53.9% хүртэл өсгөж чадсан байна. Мөн суралцагчдын онлайн сургалтын системд ажиллах чадвар нь голлон нөлөөлдгийг судалгаагаар тогтоолоо. Монгол улсын бүх сум, суурин газрууд интернетэд холбогдсон хэдий ч хурд удаан байгаа нь онлайн сургалтын системд байршуулах файлын хэмжээг аль болох бага байхаар тохируулах хэрэгтэй байлаа.
©2024 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.