Хайлтын үр дүн

1413 илэрц олдлоо.

Энэхүү төслийн саналд монгол орны хуурай гандуу бүс нутагт ойг тарьж ургуулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтэй тэмцэх ажлуудын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг өргөтгөх таримал ойн амьдрах чадвар, түүний тогтвортой байдлыг хангах зорилготой болно. Хуурай, гандуу бүс нутагт, ойг тарьж ургуулах, доройтсон газрын ойг нөхөн сэргээх ямар ч оролдлогыг хийхэд хоёр чухал хүчин зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, шилжүүлэн тарьсан ургамлын амьдрах чадварыг хамгийн өндөр түвшинд хүргэх зорилготой арчилгаа, хамгааллын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хоёрдугаарт, таримал ойн моддыг цаашид тогтвортой сайн ургаж, таримал ой болон хөгжих нөхцлийг урьдчилан таамаглах, судлан илрүүлэх шаардлагатай. Таримал ойн цаашдын тогтвортой байдал, хөгжлийн ирээдүйн төлөв нь дараах үндсэн хүчин зүйлээр тодорхойлогдох бөгөөд а) хөрсний үржил шим, түүнийг сайжруулах; б) таригдсан моддын үндэсний хөгжил, хөрсөнд бэхлэгдэх, дасан зохицох байдал болно. Энэхүү хоёр нөхцөл нь таримал моддын үндэсний системийн хөгжил, үндэсний архитектур, хөрсний гүнд тархан ургах онцлогоор тодорхойлогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол орны хуурай хээр болон заримдаг цөлийн бүсэд туршилтын талбайд болон ойжуулалтын зориулалтаар таригдсан моддын үндэсний системийн хөгжлийн судалгааг гүйцэтгэж улмаар судалгааны үр дүнд тулгуурлан тухайн бүс нутаг дахь таримал ойн цаашдын хөгжил, тогтвортой менежментийн асуудлыг шийдвэрлэх загварыг боловсруулахад оршино.

Аммиак нь бордоо, эм тариа, тэсрэх бодис, резин зэрэг хүн төрөлхтөний салшгүй хэрэглээ болсон олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түүхий эд болгон хэрэглэгддэг, үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог химийн бодис юм. Дэлхий дахинаа жил бүр 60 тэрбум долларын өртөгтэй, 150 сая тонн аммиак үйлдвэрлэгддэг гэсэн статистик мэдээ байдаг. Манай оронд ч гэсэн хөдөө аж ахуй, уул уурхайн салбар аммионийн нитрат, сульфат зэрэг аммиак агуулсан химийн нэгдлийг ихээр импортолж, хэрэглэдэг билээ. Сүүлийн үед аммиакийг цэвэр энергийн үүсгүүр болгох буюу аммиакийн түлшний элемент, дам хэлбэрээр устөрөгчийн түлшний элементэд хэрэглэх судалгаа түгээмэл хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрт аммиакийг Габер-Бошийн аргаар өндөр даралт, температурт азот, устөрөгчийн хийнээс гарган авч байна. Энэ аргаар нэг тонн аммиак гарган авахад 34 ГЖ энерги зарцууулдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт энергийн ~2%-тай тэнцэх хэмжээний энерги юм. Түүнчлэн 1 тонн аммиак гаргахад 1.5 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг нь хүлэмжийн хий үүсгэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. Ийм учраас азотын ангижрах урвал (N2 + 6H+ + 6e− → 2NH3)-д үндэслэн аммиакийг цахилгаан химийн аргаар синтезлэх арга нь нөхөн сэргээгдэх энергийн эх үүсвэрийг ашиглан цахилгаан гарган авах боломжтой, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй зэрэг давуу талтай учраас эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Нөгөө талаас өндөр бүтээмжтэй электрокатализатор (идэвхжлийн энерги багатай, завсрын шатны бүтээгдэхүүний холбоосын энерги сул) хэрэглэснээр ердийн даралт, температурт аммиак синтезлэх боломж бүрдэнэ. Энэ зорилгоор Au, Ru, Rh зэрэг үнэт металлыг хэрэглэдэг боловч олдоц багатай, өндөр үнэтэй зэрэг шалтгаанаар үйлдвэрт хэрэглэх боломжоор хомс юм. Иймд судлаачдад Фарадейн бүтээмж багатай шинэ, хямд үнэтэй, үнэт металл агуулаагүй электрокатализаторыг нээн илрүүлэх явдал туйлын сонирхолтой судалгааны нэг юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь нүүрстөрөгчийн наноматериал (эх орны түүхий эд графитаас гарган авсан болон худалдааны графин) болон фосфорин зэрэг 2D материалд суурилсан өндөр идэвхтэй электрокатализаторыг азотыг ангижруулах цахилгаан химийн аргаар аммиак синтезлэх юм. Нөгөө талаас бид перовскайт нарны зайг азотыг ангижруулах урвалын цахилгааны үүсгүүр болгох, цахилгаан гарган авахад хэрэглэн аммиакийг синтезлэх ногоон технологийг бий болгохоор зорьж байгаа юм.

Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгээс эх аваад хойноос урагш чиглэлтэй урсахдаа Улаанбаатар хотын зуслан, гэр хорооллын хэсгээр далангүй суурьшлын бүс дундуур урсаж хөрсний бохирдолд өртөж газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэн урсдаг. Улаанбаатар хотын суурьшлын бүсээр дайран өнгөрөх хэсгийн 9км газарт далан, түшиц ханыг хийсэн ч үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж байгаа нь хөрсний бохирдолд өртөх, голын урсац багасаж хотын экологийн системд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэлийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилготой төсөл юм.

Augmented reality (AR) гэдэг нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжид бүртгэж авсан бодит орчинг компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар байгуулсан виртуал орчинтой хослуулан харуулах технологийг хэлдэг. AR аппликейшнийг хөгжүүлэх гол шийдэл нь тухайн видео зураг дахь элементийн байрлалыг тодорхойлох эсвэл үүнтэй эквивалент байдлаар камерын байрлалыг тодорхойлох юм. Энэ нь видео зураг дахь элементийн хөдөлгөөнийг даган тодорхойлох асуудал руу шилжих юм. Бидний санал болгож байгаа AR-ийн шинэ технологи боловсруулах төслийн хүрээнд дараах судалгаанууд хийгдэнэ. Үүнд: 1. Өгөгдсөн төхөөрөмжөөр авсан бодит орчны зургийг бодит хугацаанд боловсруулалт хийж, хүссэн объектуудын дүрсийг ялгаж авах. Ялгаж авсан объектуудын нарийвчилсан байрлалыг тогтоох математик тооцооллыг хийнэ. 2. Ялгаж авсан, байршлыг нь нарийвчлан тогтоосон бодит орчны объектуудаас хамааруулан урьдчилан бэлдсэн виртуал объектуудыг бодит хугацаанд өөрчлөх алгоритм боловсруулна.

Юм үзэгдлийг байгалийн мөн чанарыг хүн түүний тухай хийсвэр төсөөллөөсөө бус, харин түүнтэй харьцах үйлдлээсээ үүдэн ухаардаг. Нэр бүтээх, өөрөөр хэлбэл аливаа зүйлийг нэрлэх гол зарчим бол дүрслэл юм. Гэвч энэ дүрслэлд уг зүйлийн бүхий л талыг тусгадаггүй ажээ. Аливаа зүйлийг нэрлэхдээ аль нэгэн шинж дээр нь үндэслэн нэрлэдэг ажээ. Түүнчлэн хүн юманд нэр өгөхдөө өөрсдийн мэдрэх эрхтнүүдээрээ дамжуулан авсан олон мэдээллээс аль нэг тодорхой мэдээлэлд гол анхаарлаа хандуулдаг. Хүн юмыг олон талаас нь хардаг ч нэрлэхдээ аль нэг талыг нь хардаг. Харин тухайн нэг үндэстэн газар нутгаа нэрлэхдээ өөрсдийн туршлага, хэлний хэм хэмжээ, танихуйн онцлог зэргээс хамааран тухайн биетийн олон шинжээс аль нэгэн шинжид нь гол анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд түүгээрээ ялгардаг. Тухайлбал, дэлхийн олон хэлний газар нутгийн нэрд өнгө заасан нэр тохиолддог хэдий ч Монгол газар нутгийн нэрд эдгээр нэр илүү өндөр давтамжтай. Цагаан, хар, шар, улаан, хөх, ногоон гэх мэт үндсэн өнгө заасан нэрс төдийгүй хээр, хүрэн, шарга гэсэн адуу малын зүс заасан үгс ч цөөнгүй тохиолддог. Энэ нь монголчуудын малаа өнгө зүсээр нь зүслэн ялгах ахуйн шаардлага, амьдралын туршлага нь нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Орчин цагийн хэл шинжлэлийн салбарт адил төст болоод ялгаатай байдлыг олон хэлний нийтлэгийн үүднээс тайлах болон хэл-соёл, танихуйн үүднээс тодруулах судалгаа зонхилох болов. Хэл-соёл болон танихуйн хэл шинжлэлийн судалгаанд өвөрмөц хэлц, үндэсний онцлог бүхий үгийн судалгаа чухал гэж үзэж энэ талын судалгаа хийгдсээр ирсэн. Үүний зэрэгцээ газар нутгийн нэр ч мөн тухайн ард түмний танихуй, хэл соёлын онцлогийг судлах нэгэн баримт гэж үзэж болно. Монголчуудын газар нутгаа нэрлэх танихуйн онцлогийг газар нутгийн баримтад тулгуурлан хэлшинжлэл-газарзүйн үүднээс тодруулан импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлж судалгааны эргэлтэд оруулах, салбар тус бүрийн судлаачдад нээлттэй сан бүрдүүлэх нь эл судалгааны гол зорилго болно.

Судлаач багшийн байр суурийн хувьд Хувийн эрх зүйн салбар хөгжиж буй манай улсад хувийн эрх зүйн салбарын шинэ ойлголт, ухагдахуун, нэр томёоны тодорхойлолтыг хуульд өргөн ашиглаж нэг мөр цэгцлэх үйл ажиллагаа явагдаж буй энэ цаг үед хууль тайлбарлах аргуудыг бүгдийг ашиглаж байж л Хувийн эрх зүйн тайлбарыг үр дүнтэй, оновчтой байж, эрх зүйг хэрэглэх, түүний процесс төдий чинээ чанартай үр ашигтай байна гэж үздэг. Иймд дагаж мөрдөх хугацааг тогтоох, шилжилтийн үеийн арга хэмжээг зохион байгуулах, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль болон бусад тусгай салбар хууль тогтоомжийн харилцааг зохицуулсан эрх зүйн актын нэр томъёог тодорхой болгож тэдгээрийн хамаарлыг консолидацлахаас гадна нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн харилцан хамаарал, тэдгээрийн хэм хэмжээний харилцан үйлчлэл болон хэм хэмжээний зөрчилдөөнийг эдийн засгийн хүрээнд нарийвчилсан судалгаа хийх үүрэг тус салбарын багш, судлаач бидэнд илүү оногдож байгаа билээ. Тухайлбал, нэр томьёоны хувьд багагүй маргаан дагуулсан Иргэний хуулийн “... хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэсэн энэ заалтыг системийн аргыг ашиглан бодит байдалд эд юмсыг мэдэлдээ бхйдгах үед эзэмшил үүснэ гэсэн утга, агуулгаар нь тайлбарлагдана. Мөн гэм хор, хохиролыг хэрхэн ойлгох талаар хуулийн хэм хэмжээ тодорхой бус, олон агуулга, салаа утгатай агуулгыг практикт хэрхэн хэрэглэж байгаад үндэслэн онол-практикийн холбоос, тэдгээрийн зөрчилдөөнийг тодруулаагүй. Тухайлбал, “Хохирол “ нь хамрах хүрээ, төрөл, тооцох аргын хувьд маш өргөн агуулгатай салаа утгатай байдаг. Иргэний хуудлийн 227.3-т зааснаар “... гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй олох ёстой байсан орлогыг” хохиролд тооцсон нь хохирлын төрлийг задлан тодруулсан зохицуулалт. Гэхдээ зардал, алдагдал, орлого гэдэг ойлголтыг дахин тодруулах шаардага гардаг. Иргэний хуулийн 261.1-т “гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг” гэм хорыг арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах, Иргэний хуулийг 229.1-т “...гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх” тухай тус тус заасан нь хохиролтой шууд холбож өгсөн зохицуулалт. Харин Иргэний хуулийн 228.1-т “Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө төлын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. “гэсэн нь хохирлыг шууд тодорхойлоогүй боловч хохирлыг тогтоох хүрээ, хязгаар зарчмыг тогтоосон хуулийн зохицуулалт юм. Иргэний хуулийн гэрээг цуцлах, гэрээг татгалзах болон буцаан шаардах эрхийн нэр томьёо нь олон салаа утгыг илэрхийлж практикт хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Түүнчлэн өмчлөх бүрэн эрхийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, утга агуулгыг янз бүрээр тодорхойлсон байх юм. Тухайлбал, санхүүгийн өмчлөх эрхийг хөрөнгийн үнэлгээний зүйл, хог хаягдлыг үүсгэсэн этгээд түүнийг өмчлөх эрхтэй, дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн өрөө болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг, суурь бүтцийн эзэмшигч нь суурь бүтцийн мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашааг...өөрөө ашиглах мөн түүнчлэн үүрийн холбооны холбогдох зарим гэрээнд 9911…дугаартай утасны эзэмших эрх ба эзэмшлийг янз бүрээр тодорхойлжээ.

Software development industries are rapidly growing every year with new technologies and emerging innovations. As results, employees who have been in the Information Communication Technology (ICT) industry regularly need to gain new skills and to be updated with new technologies. With the growing knowledge and a vast variety of different jobs available to graduates, it is not possible to educate students with all necessary skills that they will need for different potential jobs. However, a gap between the competencies of graduates and industry expectations is needed to decrease. Our study will generate wiki-based books according to the skills in vacancies and ACM Computing Curricula 2013 (CC2013) guideline. Wikipedia is one of the open educational resource. It will be used for book contents. In conclusion, in order to help senior students for discovering required skills that are related to their intended jobs in ICT industry and improving their missing skills, we will generate and provide wiki-based books based on their intended job-skills and CC2013. It will let and help students to learn and improve their skills by themselves for self-paced learning.

Монголын тэгш өндөрлөгийг хэдэн мянган жилийн турш нүүдэлчид нүүдлийн мал аж ахуйн зорилгоор өнөөг хүртэл ашиглаж ирсэн байдаг. Энэхүү зах хязгааргүй уудам газар нутагт эх газрын хамгийн том зэрлэг туруутан амьтдын зүйлүүд болон зөвхөн энэ бүс нутагт тохиолдох буюу эндемик, дахин давтагдашгүй өвөрмөц зүйлийн олон янз байдал нүүдэлчдийн ахуйн соёлтой өнөөг хүртэл зэрэгцэн оршиж ирсэн. Монголд бэлчээрийн малыг сараал чоноос хамгаалах, мөн чоныг соёлын болон үслэг ангийн зорилгоор агнаж ирсэн байдаг. Монгол улсын аймаг тус бүрт 1930-аад оны үеэс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурын байгууллагуудыг байгуулагдсан. Социалист систем задарч ардчилсан хувьсгал ялсан тэр үеэс улсын хэмжээгээр агнуурын үйл ажиллагаа зогссон байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхай эрчимтэй хөгжиж, бэлчээрийн доройтол, зуд болон ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэссэн зэрэг нь Төв азийн тал хээрийн болон говь цөлийн экосистем, түүнд тархсан эндемик зэрлэг амьтны зүйлүүдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Бидний энэхүү судалгаагаар бэлчээрийн малын тоо толгойн өсөлт нь агнуурын амьтдын элбэгшилд хэрхэн нөлөөлж болохыг өнгөрсөн тавин жилийн хугацаанд агнагдсан саарал чоно, шар үнэг, хярс болон бусад мэрэгч амьтны статистик мэдээнд тулгуурлан илэрхийлэх зорилготой.

Адууны тамганы судалгаа Монгол судлалд төдийгүй тамганы дүрс нь монголчуудын хувьд өмчийн ялгааг харуулах баримт нотолгоо, мал сүрэг өсөх үржихийг соёрхох бэлгэ тэмдэг, монгол хүний удам, уг гарвалыг мөргөх тэмдэг, малын удмын сан бохирдох цус ойртохоос сэргийлэх, залуу малчид тамга сонгохдоо уламжлалаа хадгалах, айл гэрийн үүд өлзийтэй өгөөмөр баян байх бэлгэдэл болж ирсэн зэрэг ач холбогдолтой. Монгол соёлыг өнөө цагт уламжлуулан авч явахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийхдээ салбар дундын хамаарлыг анхаарах арга технологийг хослуулан ашиглан зэрэг нь чухал юм. Энэхүү төслийн ажлын үр дүнг монгол уламжлалт дүрс тэмдгийг судлах, малчид шинэ тамга сонгох боломж бүрдэх төдийгүй адууны тамгаар дамжуулан овог удам, угсаа гарвалаа таних боломж бүрдэхийн тулд цахим системийн зөв зохистой зохиомжлох хэрэгжүүлэх юм. Үр дүнд бий болсон өгөгдлийг судлаачид эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд ашиглах, малчид ахуй амьдралд хэрэглэх, түүнчлэн тамга нь Монгол барааны тэмдгийн нэг хэлбэр гэдгээр бусад барааны тэмдгийн нэгэн адил цахимжуулах, соёлын өвийг уламжлан дамжуулах, хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой, хүртээмжтэй байх олон төрлийн аппликейшн хөгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна. Иймээс уг төслийн хүрээнд тамганы дүрсийг судалгааг монгол судлал талаас хийж, цахим хэлбэрт оруулахын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхойлох салбар дундын хэлбэртэйгээр хийх юм.

Тусгай зориулалтын нүдний шилгүйгээр 3D дүрсийг харуулдаг Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшил бага байдаг. Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцөг болон нягтшилыг зэрэг сайжруулсан арга одоогоор алга байна. Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн нягтшил болон харагдах өнцгийг тус тусад нь ихэсгэсэн олон аргууд байдаг ч тэдгээр аргууд нь өртөг өндөртэй бөгөөд аль нэгийг нь сайжруулсан учраас энгийн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна. Энэ нь хямд өртгөөр нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах судалгаа дутагдаж байгааг харуулж байна. Иймд Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн гэрэл үүсгэгчээр бөмбөлөг гадаргуу дээр олон гэрэл үүсгэгчдийг байрлуулан нягтшил болон харагдах өнцгийг зэрэг сайжруулах шинэ дэвшилтэт арга тодорхойлох, шинэ аргыг турших түүнээс хямд өртгөөр энгийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой арга ашиглах зэрэг практик ач холбогдол оршино.

Баруун бүс нутгаас эртний түрэгийн үеийн бичгийн дурсгал, тамга тэмдэг арвин илэрсээр байгаа болно. Гэвч эдгээр дурсгалуудын судалгаа төдийлөн хангалтгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Увс, Завхан, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэр дэх руни бичиг, тамга тэмдгийн судалгаа хийгдсэн байна. Харин Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт хамаарах шинээр илэрсэн дурсгал хийгээд нэгдсэн судалгаа хараахан гараагүй ажээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн нутгаас зургаан газрын 15 дурсгал бүртгэгдсэн бөгөөд 2016 онд гэхэд 2 дурсгал шинээр илэрсэн боловч одоогоор зөвхөн гэрэл зурагт тулгуурласан уншлага судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн эдгээр дурсгалыг дахин нягтлан судалсан нь өнөө хир үгүй байгаа нь энэ бүсэд хайгуул судалгааны ажил маш бага хийгдсэнийг харуулж байна. Энэхүү судалгааны төслийн гол зорилго нь баруун бүс нутаг, ялангуяа Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт буй руни бичиг, тамганы цогц судалгаа хийж, холбогдох он цаг, ямар овог аймагт хамаарах дурсгал болохыг тогтоох, хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал, холбогдох бусад мэдээ мэдээллийг цогц байдлаар бүртгэн нэгтгэхэд оршино. Жил бүр хүрээгээ тэлж буй уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, зарим үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Түүнээс гадна дурсгалуудын орших газрын хол, бартаа зэргээс үүдэн зөвхөн сургаар төдийхөн судалсан дурсгалууд ч цөөнгүй байна. Тиймээс Монголын баруун бүс нутаг дахь руни бичгийн дурсгалыг тамганы хамт цогц байдлаар авч үзэх, улмаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй судлах судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн бэлтгэх нь энэхүү судалгааны төсөл гүйцэтгэх үндэслэл болно.

Туул голын сав газар нь Монгол Улсын хүн ам, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын чухал бүс нутаг юм. Энд экогидрологийн иж бүрэн судалгааг одоогоор судлаагүй байна. Газрын бүрхэвчийн өөрчлөлт нь гидрологийн системд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тиймээс газар ашиглалт, газрын бүрхэвчийг судлах шаардлагатай бөгөөд энэхүү судалгаа нь Туул голын сав газрын газар ашиглалт болон газрын бүрхүүлийн өөрчлөлтийг судлах үнэлгээ өгөх цогц судалгаа юм.

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индекс үзүүлэлтийг тогтоох дүн шинжилгээ хийх

Манай улсын санхүүгийн зах зээл нь банкны систем давамгайлсан санхүүгийн тогтолцоотой, хадгаламжийн хүүгийн түвшин хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундажтай харьцуулахад өндөр байгаа нь урт хугацаанд нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх төслүүдийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, уг салбарыг хөгжүүлэх боломжийг бууруулж байна. Манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банкны салбар дангаараа эзэлж, үлдсэн тав орчим хувийг хөрөнгийн зах зээл, бичил санхүү, даатгалын салбар, үүн дотор 1 хүрэхгүй хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байна. Хөрөнгийн зах зээлд үнэт цааснуудын арилжаа, оролцогч талуудын найдвартай байдал, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг олон талаас нь судлан дүгнэсэн байгаа хэдий ч үнэт цаасны багцын шийдвэр гаргалт илүү анхаарал татсан асуудлуудын нэг хэвээр байна. Энэхүү төслийн хүрээнд хөрөнгийн зах зээл дэх их хэмжээний өгөгдлийг өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглан боловсруулж үнэт цаасны багц сонголтыг хамгийн оновчтойгоор бүрдүүлэх загварчлал гаргана. Энэ нь үнэт цаасны багц сонголтыг хийх програм хангамжийн үндэс суурь нь болох юм. Уг төслийн ажил нь санхүүгийн зах зээл болон компьютерийн шинжлэх ухааныг холбосон салбар дундын хэлбэртэйгээр хийгдэнэ.

Судалгаа