Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд хүний нөөцийн хөгжлийн асуудал, тэр дундаа төрийн албан
хаагчийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар төрийн албаны хүний нөөцийн асуудлыг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газар хариуцдаг тул гадаадын улс, орнуудын сайн туршлагаас суралцах зорилгоор төрийн албаны
хүний нөөцийн удирдлага зохицуулалтын асуудлыг судлан үзэж цуврал ном болгон гаргаж байна.
Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг Олон улсын “InCiSE-2019” индексийн хүний нөөцийн удирдлагын
үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим
мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байгаа учир “Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны
хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” сэдвээр эхний номыг орчуулан гаргасан.
Энэ удаа төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлагыг судлах хүрээнд
Канад Улс, Ирланд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант
Улс, Шинэ Зеланд Улс, Австралийн Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман
Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Оросын Холбооны Улсыг Монгол Улстай харьцуулан толилуулж байна.