Хайлтын үр дүн

1671 илэрц олдлоо.

/ 2010 он

Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон халамжийн үйлчилгээний хүртээмж, санхүүжилтэд тулгамдаж буй асуудлыг авч үзсэн. Япон, Франц, БНСУ-ын нийгмийн халамжийн тогтолцоо, үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, удирдлага, зохион байгуулалтыг харьцуулж, Монгол Улсын нийгмийн халамжийн сангийн орлого, зарцуулалт, зорилтот бүлгийн хамрагдалт, төсвийн зардлын өөрчлөлтийг шинжилсэн. Мөн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, санхүүжилт, удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2019 он

Азербайжан, Молдова, Латви, ХБНГУ-ын зөрчил шалган тогтоох, шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судалсан. Зөрчлийн ойлголт, төрөл, хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон хэрэг хянан шийдвэрлэх зарчим, журмыг авч үзсэн. Мөн зөрчлийг шүүхээр хянан шийдвэрлэх, шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргах, давж заалдах зохицуулалтыг танилцуулсан.

/ 2019 он

Парламентын ээлжит бус, тусгай болон онцгой чуулганы ойлголт, нэр томьёоны хэрэглээ, зарлан хуралдуулах үндэслэлийг авч үзсэн. Улс орнуудын Үндсэн хуульд чуулган санаачлах, зарлах эрх бүхий субъект, шаардагдах гишүүдийн тоо, хэлэлцэх асуудал, хугацааг хэрхэн зохицуулсныг нэгтгэсэн. ХБНГУ, БНСУ, Япон, Латви, Болгар, Серби, Унгарын холбогдох хууль, парламентын дүрмийн зохицуулалтыг дэлгэрүүлэн танилцуулсан.

/ 2019 он

Парламентын спикерийн намын гишүүнчлэл, улс төрийн үйл ажиллагаанд оролцохтой холбоотой зохицуулалтыг Их Британи, Канад, БНСУ, Туркийн жишээгээр авч үзсэн. Дэлхийн улс орнуудын спикерийн бүрэн эрхийн хугацааг парламентын танхимын бүрэн эрхийн хугацаатай харьцуулан нэгтгэсэн. Мөн парламентын үйл ажиллагааг зохион байгуулах, хууль санаачлах, үг хэлэх, санал өгөх болон онцгой бүрэн эрхийн зохицуулалтыг судалсан.

/ 2019 он

АНУ, Австрали, БНСУ, Япон, Македон, ХБНГУ-ын парламентын судалгааны алба, номын сан, институтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судалсан. Судалгааны байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйлчилгээ, хараат бус байдал болон хууль тогтоох үйл ажиллагааг мэдээлэл, судалгаагаар хангах зарчмыг авч үзсэн. Мөн бусад орны парламентын судалгааны нэгжийн бүтэц, харьяалал, чиг үүргийн мэдээллийг хавсаргасан.

/ 2019 он

Парламентын хүний эрхийн хороодын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны хэлбэр, Европын орнуудад хэрэглэж буй хороодын загваруудыг тоймлосон. Австрали, Их Британи, Хорват, ХБНГУ-ын парламентын хүний эрхийн хороодын эрх зүйн орчин, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг судалсан. Хууль тогтоомжийн хүний эрхийн нийцэл, олон улсын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих болон бусад байгууллагатай харилцах чиг үүргийг авч үзсэн.

/ 2019 он

Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэж ирсэн түүх, эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг тоймлосон. Тус өдрийг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөрт хамааруулсан хуулийн өөрчлөлт, тэдгээрийн үндэслэлийг танилцуулсан. Төрийн удирдлагын мэндчилгээ, хүндэтгэлийн ёслол, иргэний андгай өргөх болон бусад арга хэмжээний мэдээлэл, холбогдох материалын жагсаалтыг нэгтгэсэн.

/ 2019 он

Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг болон тэдгээрийн хэрэгжилтийн байдлыг тоймлосон. Хүүхдийн эрхийн асуудлыг иргэний эрх, хүчирхийлэл, гэр бүлийн орчин, асрамж, эрүүл мэнд, нийгмийн халамж, тусгай хамгааллын чиглэлээр авч үзсэн. Мөн олон улсын байгууллагын зөвлөмж, төлөвлөсөн арга хэмжээ, хүүхдэд олгох тэтгэмж, хөнгөлөлт болон мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын мэдээллийг нэгтгэсэн.

/ 2019 он

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, хэрэгжилтийн байдлыг нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй орчны хүрээнд судалсан. БНСУ, Австрали, ОХУ-ын холбогдох зохицуулалт, дэмжлэг үйлчилгээний туршлагыг танилцуулсан. Хууль тогтоомжийн уялдаа, хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг авч үзэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг нэгтгэсэн.

/ 2019 он

БНСУ, ОХУ, Австралийн хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, байгууллагын тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг судалсан. Хүүхэд хамгааллын байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүрэг, төв болон орон нутгийн түвшний зохион байгуулалтыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрхийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилттэй холбоотой олон улсын байгууллагын зөвлөмжийг авч үзсэн.

/ 2019 он

БНСУ, ОХУ, Австралийн хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, байгууллагын тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг судалсан. Хүүхэд хамгааллын байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүрэг, төв болон орон нутгийн түвшний зохион байгуулалтыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрхийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилттэй холбоотой олон улсын байгууллагын зөвлөмжийг авч үзсэн.

/ 2019 он

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, татаас, хөнгөлөлтийн хэлбэрүүд болон тэдгээрийн давуу, сул талыг авч үзсэн. АНУ, БНСУ, Сингапур, ОХУ, Японы зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах тогтолцоо, төрийн болон орон нутгийн байгууллагын оролцоог судалсан. Төрийн орон сууцны байгууллагын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах зохицуулалтыг танилцуулсан.

/ 2019 он

Казахстан, Швейцар, ОХУ, Финландын усан замын тээврийн аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн орчныг судалсан. Хөлөг онгоцны бүртгэл, техникийн шаардлага, аюулгүй ажиллагаа, хяналт шалгалт болон эрх бүхий байгууллагын чиг үүргийг авч үзсэн. Мөн Кени, Танзани, Угандагийн дунд орших Виктория нуурын тээврийн аюулгүй байдлыг зохицуулсан хуулийг танилцуулсан.

/ 2019 он

Газрын тосны олборлолтоос бүрдэх орлогыг төв болон орон нутгийн төсөвт хуваарилах тогтолцоог ОХУ, АНУ, БНХАУ зэрэг таван улсын туршлагад тулгуурлан судалсан. Орлогыг орон нутгийн төсөвт шууд төвлөрүүлэх, төвлөрсөн төсвөөс шилжүүлэх болон тодорхой шалгуур үзүүлэлтээр хуваарилах хэлбэрүүдийг тайлбарласан. Татвар, төлбөрийн орлогын эх үүсвэр, хуваарилалтын хувь хэмжээ, олборлолт явагдаж буй бүс нутгийн хүртэх орлогын зохицуулалтыг авч үзсэн.

/ 2010 он

Монгол Улсын уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн хүндрэл болон байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог хангах асуудлыг авч үзсэн. Канад, Австрали, Энэтхэг зэрэг улсын туршлага, Аархусын конвенцийн зохицуулалтыг харьцуулж, байгаль орчны мэдээллийн ил тод байдал, шийдвэр гаргах үйл явц дахь олон нийтийн оролцоо, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг шинжилсэн. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах, байгаль орчны шударга ёсыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж буй нийлэг сав баглаа боодлын төрөл, химийн найрлага, хүнсний бүтээгдэхүүнд химийн хорт бодис шилжих эрсдэл болон эрүүл ахуйн аюулгүй байдлын зохицуулалтыг авч үзсэн. Полимер материалын шинж чанар, химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, холбогдох стандартын шаардлага, лабораторийн шинжилгээний чадавхыг шинжилсэн. Мөн дотоодын сав баглаа боодол, хүнсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, чанарын хяналтын нөхцөл байдлыг үнэлж, лабораторийн хяналтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах санал, зөвлөмж боловсруулсан.

Судалгаа