Хайлтын үр дүн

1687 илэрц олдлоо.

/ 2023 он

Амьтныг судлах, хамгаалах үйл ажиллагаа нь тусламж шаардлагатай байгаа нэн ховор, ховор, элбэг амьтныг тархалт, элбэгшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах, эдгээрийн талаар олон нийтэд таниулах, мэдээллэх, тусламж шаардлагатай амьтдыг барих, тээвэрлэх, хамгаалах байранд байршуулах, эмчлэх, сувилан тэнхрүүлэх, байгальд нь буцаан суллан тавих болон уг үйл ажиллагааг санхүүжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон янзын үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Монгол улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д “Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно” гэсэн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутгийн говийн бүсэд зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төв байгуулах суурь судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг төлөвлөсөн юм. Энэхүү “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулагдсанаар говийн бүсэд ховор тааралдах зэрлэг амьтан буюу хар сүүлт, хавтгай, бөхөн, хулан зэрэг амьтад болон говийн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн суурин судалгааг тогтмол хийж болох чухал ач холбогдолтой юм. Иймд төслийн зорилтот нутаг болох Улаан шалын хоолойд “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд хүний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтдын амьдрах орчин, тухайн нутгийн нийгэм эдийн засгийн онцлог болон тухайн нэн ховор, ховор амьтдын биологи, экологийн онцлогийг судлах, барих, зөөж тээвэрлэх, анхны тусламж үйлчилгээ үзүүлж, эмчлэх, асран хамгаалах үеийн орон байрны нөхцөл, үзлэг оношилгоо, хооллож тэжээх, сувилан тэнхрүүлэх, амьтантай зүй зохистой харьцах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, байгальд нь буцаан тавих талаар тодорхой мэдлэг, ур чадвар, арга барил олгохуйц байдлаар говийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулж, олон салбарын эрдэмтэн, судлаачид хамтран боловсруулсан байна. Мөн ажлын нэгээхэн том зорилтын нэг болох “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах үүднээс судлах, хамгаалах төвийн сууринг бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай бараа материал, ажиллах хүч, тээвэр, дэд бүтэц, үйл ажиллагааны зардал зэрэг зарлагууд болон энэхүү төвөөс орох боломжтой орлогын хэмжээг тооцоолж гаргалаа.

/ 2022 он

Монгол орны заган ойн байгалийн сэргэн ургалтын явц, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгааг Дорнодын говь, Алаашаа говь, Алтай өвөр говийн онцлог шинжийг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Бид “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”- ENSURE төслийн хүрээнд байгалийн заган ойг хашаалсан талбайд 2020 оноос хойш судалгааны ажлуудыг явуулж байна. Харин 2022 онд Газарзүй, Геоэкологийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачидтай хамтран, тэдний дэмжлэг туслалцааны хүрээнд Тоорой болон заган ойн генетик нөөцийг судлах зорилгоор дээж материал авч, лабораторийн судалгааг явуулж байна.

Монгол оронд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикийг сүүлийн арван жилээр харьцуулж үзэхэд гамшиг, аюулт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих чиглэлд ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Энэ ч үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс жил бүр “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг аж. Энэ удаагийн дугаарыг “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд амжилттай оролцсон шилдэг өгүүллэгүүдийн эмхэтгэлээр бэлтгэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүл нь монгол хэл дээр (сэдэв, автор, хураангуй англи хэл дээр) олны хүртээл болдог ба судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад орны туршлага, дэвшилтэт техник технологи, инновац гэсэн агуулгын хүрээнд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт дэлхийн зарим улс оронд тохиолдсон томоохон газар хөдлөлт ба сургамж зэргийг онцолж судалсан бүтээлүүд багтсан юм.

/ 2022 он

БОАЖЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл (цаашид ENSURE төсөл гэх)-ийн 4 газар, тэдгээрийг харъяалсан 4 аймаг, 13 сумын нутагт биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг үнэлэх, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газартай 2019 оны 10 дугаар сарын 24-нд байгуулсан гэрээний дагуу ЖЭМР ХХК хийж гүйцэтгэв. Гэрээний дагуу зөвлөх баг төсөлд хамрагдсан аймгуудын Хөгжлийн ба байгаль хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдлын үнэлгээ хийж, сонгосон аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийн уялдаа холбоонд дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн олон улсын жишиг арга зүйг баримтлан, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт нь үр дүнд суурилсан байх гол шалгуур болон төлөвлөлт нь хяналт-шинжилгээ, үнэлгээтэй нягт уялдсан байх шаардлагыг харгалзан үнэлгээ хийв. Энэхүү тайланд Засаг даргын үйл ажиллагаа хөтөлбөр, ус, цөлжилтэй тэмцэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний уялдаа холбоо мөн аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Ногоон хөгжлийн бодлого 2030-тай хэрхэн нийцэж байгаад дүн шинжлэл хийв. Зөвлөхийн үйлчилгээг 2019.X - 2021.IV хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, Завхан, ГовьАлтай, Баянхонгор, Архангай аймгуудыг хамарсан бөгөөд энэхүү тайланд Баянхонгор аймагт хийгдсэн Ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулах судалгаа, үнэлгээний үр дүнг нэгтгэн харуулав.

/ 2023 он

Энэхүү судалгааны ажлын зорилго нь устаж болзошгүй Cynomorium songaricum ургамлыг биотехнологийн аргаар in vitro орчинд өсгөвөрлөх замаар нөхөн сэргээх боломжийг эрж олоход оршино. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай 2021 оны 5-р сарын 18-ний өдөр байгуулсан гэрээнд заасан зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд дараах заалтууд бий. Монгол орны ховор ургамал Зүүнгарын гоёог )Cynomorium songaricum) нөхөн сэргээх туршилт судалгааны ажил гүйцэтгэж, нөхөн сэргээх, байгалийн болон лабораторийн нөхцөлд туршилт судалгааг хийх, улмаас тухайн зүйлийг устахаас сэргийлэх

/ 2022 он

. Байдраг голын сав газрын биологийн төрөл зүйлээс Сүүлийн жилүүдэд Бөөнцагаан нуурын ёроолын амьтдын зүйлийн бүрдэл ихээхэн өөрчлөгдөж ялангуяа цэнгэг усны индикатор болох хаварч шавжийн авгалдай тэмдэглэгдэхээ больж харин нуурын гүн хэсэгт хирономидын авгалдай 0.44 г/м², цөөн өргөст хорхой 0.24 г/м² хүрч байгаагаас харахад тэжээллэг чанар нь даруй 2 дахин багасаад байгааг харуулж байна. Байдрагийн голын дунд хэсгээс авсан ёроолын амьтдын дээжинд 5 овгийн 6 зүйлийн ёроолын шавж тэмдэглэгдсэн бөгөөд голын доод хэсэгт 4 овгийн 4 зүйл тус тус тархаж байна. Эдгээрээс гадна сав газарт усны цагаан сүүлт бүргэд, хээрийн галуу, хотон, хошуу галуу, ногтруу зэрэг олон зүйлийн шувуудын амьдран, үржих таатай нутаг. Байдраг голын ай савд Алтайн давжаа сугас, говийн эрээлж түгээмэл тархацтай, сахалт эрээлж зэрэг нийт 3 зүйл загас тархан амьдардгаас 2003 онд зэвэг, шивэр хадран зэрэг загасыг нутагшуулсан нь тус нутгийн популяцийг үүсгээд байна. Бөөнцагаан нуурт усны дээд ургамал ховор тэмдэглэгдсэн байна. Нуурын эргийн хэсэгт усан хөрш (Potamogeton pectinatus L, Potamogeton natans, P. rostratus, ) ба заннихелли (Zannichellia pedunculata), Alisma plantago-aquatiс, Lemna minor ба Hippuris vulgaris; 3-3.5 м гүнд усан тарна Polygonum lapathifolium, түрүүлэг түмэн навчит Myriophyllum spicatum тохиолдоно. Нуурын гүехэн хэсгийн 20 хувьд нь ургамал ургасан байв. Элс, шаварлаг хөрс бүхий нуурын эргээс 2-3 м гүн хүртэл хара замагнууд Chara tomentosa, Chara aspera, Fontinalis antipyretica тохиолдож байна (Павченко, 2004, Аюушсүрэн, 2008).

/ 2022 он

The objective of the professional service contract with the “Ensuring Sustainability and Resilience of Green Landscapes in Mongolia” Project of the UNDP/MET is to identify the key biodiversity areas (KBAs) through the IUCN KBA standards (KBA Standards and Appeals Committee, 2020) using the ecoregional assessments (TNC 2011; 2013; 2017a; 2017b) for the target Aimags of the Project study area (see Figure 1), develop a package of database (including supporting GIS data and documentation), and to develop a package of proposals that could be incorporated into the World database of KBA (Key Biodiversity Areas). The Mongolian database of KBA in target Aimags should include KBA identification analysis based on the national eco-regional assessments completed for region. The work includes the following tasks: • Assess the Global requirements for integration of the national ERA (Ecoregional Assessments, ERAs) results for the Project study area (see Figure 1) target Aimags into the international Key Biodiversity Areas (KBA) database; • Based on the assessment, develop a set of proposals to the Key Biodiversity Areas Secretariat that include a description of the key biodiversity areas in target Aimags and the justifications to include these areas to the World Database of Key Biodiversity Areas in accordance with the Global Standard for the Identification of Key Biodiversity Areas, IUCN 2016; • Collaborate with the Secretariat of the World Database of Key Biodiversity Areas and organize online meetings; • Provide general guidance to MET on how to register key priority areas (KBAs) in the World Database of Key Biodiversity Areas. Identification of key biodiversity areas (KBA) for Mongolia will strengthen protection of the landscapelevel conservation portfolio. It will also provide a valuable opportunity to relate systematic conservation plans to Key Biodiversity Areas. The lessons learned may strengthen conservation efforts around the globe by guiding the translation of other systematic landscape-level conservation plans into the global KBA network.

/ 2022 он

Манай орон өргөн уудам газар нутагтай ч нийтдээ уулархаг, эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөнд байдаг, ургамлан нөмрөг тачир сийрэг зэргээс шалтгаалж хөрсний үржил шим ядмаг байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын болон хүний үйл ажиллагааны нөлөөнд хөрсний доройтол, тэр тусмаа цөлжилт эрчимжиж байгааг олон судалгааны үр дүнгүүд нотолж байна. Иймд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэгдсэн амьдрах орчны таатай орчныг бүрдүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтгүйгээр төсөөлөх араггүй юм. Ойжуулах ажлыг шинээр ойжуулах болон ой байсан газрыг нөхөн сэргээх хэмээн 2 ангилж үзэх болох ч зориулалт, ашиглалтын хэлбэрүүдээрээ харилцан адилгүй технологийн хувилбаруудыг сонгож болно. Ойн нөхөн сэргээлтэд түймэрт өртсөн, огтолсон, хортон шавжид идэгдсэн газруудад, тухайн орчинд урьд ургаж байсан мод, сөөгийг дахин тарьж ургуулах болон нөхөн сэргэлтийг дэмжих замаар хийж гүйцэтгэнэ. Харин шинээр ойжуулах газруудад агро ойжуулалт буюу ойн аж ахуйн бүхий л төрлүүд болох бэлчээр, тариалангийн талбай, жимсний аж ахуй, ашигт ургамлын тариаланг хамгаалах, хөрсний элэгдэл эвдрэл, элсний нүүлтээс сэргийлэх, хүчтэй салхинаас хамгаалах, цасан хунгараас хамгаалах болон гол, нуур, цөөрмийн усны горимыг зохицуулах хамгаалалтын ойн зурвас, төгөл ой хэлбэрээр мод, сөөг ургамлыг тарьж ургуулсан орчныг хамааруулан үзэх нь зүйтэй. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, цэцэрлэгт хүрээлэн, улсын чанартай хатуу хучилттай зам болон төмөр зам, хот суурин зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий газруудыг байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалах ойн зурвасыг хамааруулан үзэж болох ч эдгээр нь ихэвчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй хийгддэгээрээ онцлог. Экологи, нийгэм, эдийн засгийн ирээдүйн ач холбогдлыг урьдчилан төлөвлөхгүйгээр шинээр ойжуулснаар үргүй хөрөнгө, цаг хугацаа зарахаас гадна усны нөөцийн хомсдол болон тухайн экосистемд нөлөөлөх хэмжээний гамшиг болох эрсдэлтэйг гадны орны туршлагаас харж болно. Энэхүү зөвлөмжид манай орны хуурай гандуу бүс нутагт хөдөө аж ахуйн тарьмалын бүтээмжийг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс сэргийлэх, орчны тааламжтай нөхцөлийг нэмэгдүүлэх хамгаалалтын ойн зурвасыг хэрхэн төлөвлөх, байгуулах, арчилгаа хийх болон зарим онцлох технологийн шийдлүүдийн талаар үзэх болно. Хамгаалалтын ойн зурвас байгуулахад найдвартай усны эх үүсвэртэй байх, тухайн бүс нутагт тохирсон мод, сөөгийн төрөл зүйлийг сонгосон байх (аж ахуйн үнэт чанар, тэсвэрлэх чадвар г.м. үзүүлэлтүүд), орон нутгийн оршин суугчдын ахуй, амьжиргаанд тустай, хэрэгцээ хангасан байх, монгол орны бүс нутгийн ялгавартай экологид байгуулах зурвас, төглийн бүтцийг зөв сонгосон байх, хамгаалалт, ашиглалтын механизм болон цаашдын тогтвортой хөгжлийг төлөвлөсөн байх, хөрсний агрохимийн үзүүлэлтүүд, газрын гадаргын хэлбэр, газрын налуу, ургамлан нөмрөгийн байдал, уур амьсгалын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдийг заавал харгалзан үзнэ. Мөн тухайн байгуулж буй хамгаалалтын ойн зурвас нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэгдсэн байх нь олон жилийн арчилгаа, хамгаалалтын асуудлыг хамтад нь шийдэж өгөх үндсэн нөхцөл юм. Хамгаалалтын ойн зурвас (ойн бүс, зурвас ой, ойн ногоон хүрээ) байгуулах үйл ажиллагааг ой судлалын шинжлэх ухаанд ойн мелиораци хэмээх ойлголтын хүрээнд авч үздэг. Мелиораци гэдэг үг нь латины melioratio буюу сайжруулах гэсэн үгнээс гаралтай. Ойн мелиорацийн ажлын зорилго нь хөрс, цаг уурын тохиромжгүй нөхцөлийг ойжуулах замаар сайжруулахад оршино. Ойн мелиорацийн ажил нь таримал ойгоос модлог болон бусад бүтээгдэхүүнийг ашиглах зорилгоор бус харин түүний байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгддэгээрээ ойжуулалтын ажлаас ялгарна.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, VIII Богд Жибзундамба хутагтын үлдээсэн өв цаглашгүй арвин билээ. Монголын төр, монгол түмний ой санамж болсон хуучин данс харааны үнэт өвийн эрдэнэсийн сан болсон Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт VIII Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулга бий. Тэдгээрээс түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухагийг нь дээжлэн, МҮМ-н сан хөмрөгт буй эд өлгийн зүйлийн хамтаар дээжлэн тавьж, олон нийтийн хүртээл болгосон.

/ 2023 он

Зармангийн говь болон Улаан шалын хоолойд тархсан хар сүүлт зээрийн шилжилт хөдөлгөөнийг сансрын долгион дамжуулах хүзүүвчний судалгаанд түшиглэж, тухайн амьтны экологи, биологийн онцлогийг илрүүлэх, хар сүүлт зээрийн орон зайн байршилд нөлөөлж буй хүний болон байгалийн хүчин зүйл зэргийг тодорхойлсноор цаашид тус судалгааны бүс нутагт тохирох хар сүүлт зээрийн хамгааллын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх ач холбогдолтой.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Ард түмний дунд “Гоймон баатар” хэмээн алдаршсан Ардын засгийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой энэ 2013 онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Үндэсний батлан хамгаалах их сургуультай хамтран “Их жанжин Д.Сүхбаатар-130” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. XX зууны эхний хагаст жилд Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэг болох Их жанжин Д.Сүхбаатар хаант Монгол Улс болон Ардын эрхтэй Монгрол Улс хэмээх хоёр төрд зүтгэсэн хүн. Тухайлбал, 1911 онд Манжийн түрэмгийллийг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулах үйлсэд цэргийн зүтгэлтний хувьд гар бие оролцож байсан. ХХ зууны Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд нь Д.Сүхбаатарын жирийн малчин ардын хүүгээс эхлэн Монгол төрийн үйл хэрэгт зүтгэж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, Монгол Ардын намыг байгуулах үйл хэрэгт оролцож явсан намтар түүхийн тухай архивын эх баримтуудыг олон нийтэд сурталчлахад чиглэгдсэн болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монголчуудын дунд бичиг үсэг үүсэн бий болсон тэр цаг үеэс ургийн буюу овгийн бичиг, гэрийн түүхийг үйлдэн хөтлөх уламжлал дэлгэрчээ. Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", “ Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Соёлын яам, Чингис хаан үндэсний музейтэй хамтран “Монгол-чуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулж нь монголчуудын угийн бичиг, түүнд холбогдох бичгийн өвийг түгээн дэлгэрүүлэх, судлан суртачилах танин мэдэхүйн ач холбогдолтой болно. “Монголчуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлийн дотроос онцлон дурдвал “Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны тайж Бат-Очир, Арсай баян нарын гэрийн үеийн бичмэл” /1740 он/, “Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны хошууны засаг тайж нарын гэрийн үеийн бичмэл” /1745/, “Засагт хан аймгийн ноёдын түүх”, ҮТА-ын сан хөмрөг дэх манж хэлээр бичигдсэн “Гэрсэнз Жалайр хунтайжийн 3-р хөвгүүн Ноонохын үр ач нарын гэрийн үеийн бичмэл”, “Торгуудын Аюук хааны үр хойчийн гэрийн үеийн бичмэл” /1873/ зэрэг урьд өмнө олон нийтэд танилцуулагдаж байгаагүй олон уг эх, гэрийн түүхийг илтгэх хосгүй үнэтэй архивын 40 гаруй баримтыг дээжлэн тавьсан болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монгол, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх 2022 онд 50 жилийн түүхэн ой тохиосон. Монгол, Япон хоёр орны харилцаа нь энэ хугацаанд нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын олон талт харилцаа XXI зуунд улам өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Архивын ерөнхий газар, Япон Улсын Үндэсний архивын газрын хооронд 2019 оны 11 дүгээр сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан явдал юм. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны түүхэн харилцааны тухай ховор, шинэ баримтыг олон нийтэд танилцуулахаар цахим үзэсгэлэн зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд Монгол Улсын талаас Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй хоёр орны түүхэн харилцаанд холбогдох 50 гаруй архивын баримтыг бэлтгэж оролцсон болно.

Судалгаа