Хайлтын үр дүн

1687 илэрц олдлоо.

“ДБЭХС” ТӨХК-ийн цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг Хэрлэн голын сав газарт байрлаж буй гүний худгийн 3-4 цооногт газрын доорх усны судалгааг хийх

Дорнод аймгийн Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд зориулж уг судалгааг хийсэн.

Харшлаар өвчлөгчдийн тоо 10 жил тутамд ихсэж зарим улсын нийт хүн амын 30-40% нь янз бүрийн шалтгаант харшлаар өвчилж байгааг ДЭМБ-ийн мэдээнд тэмдэглэжээ. Манай улсад үйлдвэр албан байгууллага номын сан архив гэр ахуйн тоос үс ноосны шалтгаант халдварт бус харшил оношилж эмчлэх асуудалд холбогдсон судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй байна. Төслийн зорилго: Ахуйн тоосны харшил өвчний шалтгааныг тодорхойлох оношилгоо эмчилгээний өвөрмөц аллерген бэлтгэх , харшилаас урьдчилан сэргийлэх оновчтой арга боловсруулж, иргэдийн эрүүл мэнд экологийн боловсролыг дээшлүүлэхэд оршино. Судалгаа явуулсан газар нутаг : Судалгаа Улаанбаатар хотын төвийн 6-н дүүрэг Налайх, Багануур, Сайн шанд, Замын үүд , Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймаг. Судалгааны арга зүй: Судалгааг тархвар зүй, харшил судлал, дархлаа судлал, клиник хими, биохими, микробиологийн лабораторийн шинжилгээний сонгомол аргуудаар явуулж, материалд тоон боловсруулалтын дүн шинжилгээ хийсэн. Орон сууц, байшин гэр ахуй ор дэрний тоосны үндсэн харшил төрүүлэгч D.Pteronyssinus, D.Farina, агуулахын тоосны Tyrophagus зэрэг харшил төрүүлэгч хачиг илрүүлэх биологи, харшил, дархлал судлалын судалгааны арга боловсруулж гэрийн тоосны сорьц цуглуулах ажлыг эхлүүлэв. Түүнчлэн хамрын харшил, гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс, коньюнктивит, дерматит өвчнүүдийн шалтгаан, эмнэл зүй, оношилгоо, урьдчилан сэргийлэх оновчтой арга боловсруулах, олон нийтэд сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил хийгдэж байна.

Агаар дахь ургамлын тоосжилт үүсэх зүй тогтол, тоосжилтын хэмжээ, өдөр сар улирлын тархалтын тоо, хөдлөл зүй тогтоох, аэропалинологийн судалгааны дээжийг Улаанбаатар хотын 6-н дүүрэг, Цаг уур орчны шинжилгээний мониторингийн цэгүүд, Агаарын чанарын хяналтын албаны дээж авах цэгүүд, Дархан, Эрдэнэт хотууд, 18 аймгийн төвийн цаг уурын шинжилгээний цэгүүдээс авна. Үүнд: Төвийн бүс: Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмод хот Алтайн бүс: Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай Баруун бүс: Увс, Ховд, Баян-Өлгий Хангайн бүс: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Орхон, Завхан Зүүн бүс: Дорнод, Хэнтий, Сүхбаатар Говийн бүс: Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймаг судалгааг өргөжүүлж, хот аймгуудыг агаарын тоосжилтын хуанлитай болгох 2. Агаар дахь ургамлын тоосны бүрэлдэхүүн, агууламж, хадгалагдах хугацаагаар нь харшил төрүүлэгч тоост ургамлыг овог төрлийг олж тогтоох. 3. Агаарын ургамлын тоос тодорхойлох хялбарчилсан зурагт түлхүүр бичиг зохиох 4. Агаарын ургамлын тоосжилтын судалгааг цаг уурын үзэгдэл, ургамлын цэцэглэлтийн хуанли, өвчлөгчдийн тоо, давтамж зэрэгтэй холбон явуулж харшлаас сэргийлэх зөвлөмж боловсруулах 5. Агаарын ургамлын тоосжилтыг хянаж мэдээлэх нэгдсэн систем бий болгож тоосжилт эхлэх үе түүний оргил үе, дуусах үеийг иргэдэд тогтмол мэдээлэл өгч харшлаас урьчилан сэргийлэх ажилд олон нийтийг өргөн оролцуулах 6. Улаанбаатар хотын 2-3н цэгт агаарын тоос баригч байрлуулж ургамлын тоосжилтыг мониторинг судалгаатай болгох Гравиметрийн аргаар дюрам болон бусад агаарын тоос баригч багаж ашиглан агаарын дээж цуглуулах, цуглуулсан дээжийг микроскопоор шинжилж дүгнэх, тоон үзүүлэлтийг цаг уур байгаль экологи, нийгмийн хүчин зүйлтэй холбож судлах, агаарын тоосжилт, цаг уурын үзүүлэлтийн хамаарлыг судлаж тодорхойлох. Агаар дахь ургамлын тоосжилтын судалгаанд тоос баригч планшейт, дюрамыг ашиглан дээжийг вазелины тос ба глицерин, желатин, сүүний хүчил фенолын хольц бүхий зориулалтын уусмалтай тавиур шилийг цаг цагаар тавьж солих ба 24 цагийн дээжийг тусад нь авч шинжилсэн Төслийн хүрсэн үр дүн: 1. Агаар дахь ургамлын тоосжилт үүсэх зүй тогтол, тоосжилтын хэмжээ, өдөр сар улирлын тархалтын тоо, хөдлөл зүй тогтоох, аэропалинологийн судалгааг өргөжүүлж, хот аймгуудыг агаарын тоосжилтын хуанлитай болгох зорилтын хүрээнд агаараас тоос баригч Дюрам аппарат 24-н ширхэгийг хийж Улаанбаатар хотод 3-н цэгт аймаг сумдын төвд тус тус 1 ширхэгийг байрлуулж агаарын дээж бэлтгэх онлайн сургалт явуулж агаарын дээж бэлтгүүлж хот аймгуудын агаарын тоосжилтын хуанлитай болгох ажлыг эхлүүлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын агаарын тоосжилтын хуанлийг боловсруулав. 2. Агаар дахь ургамлын тоосны овог төрлийн бүрэлдэхүүн, хөрсний өнгөн хэсгийн ургамлын тоосны агууламжаар хот суурин газрууд эдийн засгийн бүс нутгаар өвчлөл үүсэх нөхцлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх өвөрмөц аллерген эмчилгээ хийх, цаг хугацааг заасан хуваарь бүхий хуанли гаргав. 3. Монгол орны агаарын ургамлын тоос тодорхойлж таних хялбарчилсан зурагт түлхүүр бичиг зохиов. 4. Агаарын ургамлын тоосжилтын судалгааг цаг уурын үзэгдэл, ургамлын цэцэглэлтийн хугацаа, эмнэлэгт үзүүлэгчдийн тоо, давтамж зэрэгтэй холбон судалсан ажлын үр дүнг нэгтгэж харшлаас сэргийлэх зөвлөмж боловсруулж зурагт хуудас нугалабар танилцуулгатай болов. 5. Агаарын ургамлын тоосжилтыг хянаж мэдээлэх нэгдсэн систем бий болж тоосжилт эхлэх үе түүний оргил үе, дуусах үеийг иргэдэд мэдээллэх лайв.. хийж олонд мэдээллэж улиасны тоос, унгарилын тархалтыг хязгаарлах, харшил төрүүлэгч үетэн ба хөл газрын ургамлын агаар дахь тоосжилтыг хадаж тайрах аргаар багасгах арга технологи батлуулж практикт нэвтрүүлэв. 6. Эмч мэргэжилтнүүд, иргэдийн эрүүл мэнд экологийн боловсролд зориулсан Монгол орны харшил төрүүлэгч тоост ургамал танин мэдэхүйн гарын авлага зохиож хэвлүүлж байна.

Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Сайншанд, Замын үүд, Баянхонгор, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгуудын хээрийн болон суурин судалгааны төвд ургамлын тоосны харшил үүсэх нөхцлийг тодорхойлох, агаар дахь ургамлын тоосжилтыг судлах агаарын 6675 дээжийг, хөрсний өнгөн хэсэгт хадгалагдах харшил үүсгэгч ургамлын тоосны агууламж судлах хөрсний 221 дээжийг авч харьцуулан дүгнэсэн судалгаа. Дээрхи аймаг хотуудад тархсан харшил үүсгэгч тоост ургамлын нэрсийн цэс, цэцэглэж тоос тархах цаг хугацааны хуанли тогтооход шаардлагатай тэмдэглэл, бичиглэлийг нийт 130 төрлийн 411 зүйл ургамалд хийж, зарим зүйлүүдийн гербаран цуглуулган авч ангилан тодорхойлсон судалгаа. Судалгааны үр дүнд Монгол орны ургамлын аймагт 31 овгийн 98 төрөлд багтах 203 зүйл ургамал харшлын шалтгаантай болох нь тогтоогдсон.

Уг судалгааг Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийг түшиглэн, мөөгөнцрийн өвчтэй 3461 хүнийг хамруулан, 2015-2017 оны хооронд хийж гүйцэтгэсэн. Мөөгөнцрийн халдварын үед эмгэг төрүүлэгчийн дэд хэв шинжийг тодорхойлох, шалтгааныг илрүүлэх улмаар мөөгөнцрийн халдвараас сэргийлэх, мөөгөнцрийн өвчнийг эмчлэх зорилгоор хийсэн судалгаа. Судалгааны үр дүнд мөөгөнцрийн халдвар нь эрэгтэй хүйс давамгай, 10-20 насны хүүхэд, заслуучуудын тоо их, эмгэг төрөгчид C.albicans, trychophyton tonsurans, microsporum canis тус тус давамгайлан илэрсэн.

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх

БШУЯ нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах боловсролыг дэмжих" төслийн хүрээнд зорилтот 4 сургууль, 4 цэцэрлэгийн багш, захирлуудаас сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгааг асуулгын болон фокус бүлгийн аргаар хийж, үр дүнд шинжилгээ хийсэн болно. Уг судалгааны үр дүнд суурилан "Тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөрийг боловсруулж зорилтот сургууль, цэцэрлэгийн 437 багш, 46 захирал, эрхлэгч нарт сургалтыг зохион байгуулсан.

БШУЯ нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах боловсролыг дэмжих" төслийн хүрээнд зорилтот 4 сургууль, 4 цэцэрлэгийн багш, захирлуудаас сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгааг асуулгын болон фокус бүлгийн аргаар хийж, үр дүнд шинжилгээ хийсэн болно. Уг судалгааны үр дүнд суурилан "Тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөрийг боловсруулж зорилтот сургууль, цэцэрлэгийн 437 багш, 46 захирал, эрхлэгч нарт сургалтыг зохион байгуулсан.

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа хөтөлбөр, орчин нөхцөл, үйлчилгээ чанар, стандарт зэргийн өнөөгийн нөхцөл байдал

ГБХЗХГ / 2019 он

Судалгааны лавлагаа нь 1990-2019 он хүртэл тухайн сэдвээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид,төрийн болоод төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сурагчид, бодлого боловсруулагчид зориулсан

ГБХЗХГ / 2019 он

Өнөөгийн сүм хийдийн үйл ажиллагаанд хамрагдаж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх

ГБХЗХГ / 2018 он

судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн нэр төрөл, сургалтын чанар хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлагын хэсэг

ГБХЗХГ / 2018 он

нийгмийн ажилтан нь хүүхэд, гэр бүлийг хүчирхийлэл дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эрт шатанд илрүүлэн эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүй, нийгмийн халамж, хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүргүүдийг хүлээсэн

ГБХЗХГ / 2018 он

Өдөр өнжүүлэх төв нь хичээлийн хөтөлбөрөөс гадуур хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах аюулгүй орчин байх шаардлагатай.

ГБХЗХГ / 2018 он

Энэхүү судалгааны зорилго нь өсвөр үеийнхний цахим хэрэглээний түвшин, мэдлэг, хандлагыг тодорхойлон, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн нотолгоонд тулгуурласан зөвлөмж боловсруулахад оршино.

Судалгаа