Хайлтын үр дүн

1687 илэрц олдлоо.

Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээний зорилго нь тус хуулийн хэрэгжилтийн явц дахь хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

Уг судалгаагаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцон, төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхийг зорьсон.

Судалгааны хүрээнд Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн институт дахь тодорхой нэр томьёог эрдэмтэн, судлаачид болон үг зүйн толь бичигт хэрхэн тодорхойлж, тайлбарласан, тухайн нэр томьёог агуулгын хувьд хэрхэн ойлгож, хэрэглэх ёстой болон уг нэр томьёоны талаар гадаад улсын зарим жишээг авч үзсэн.

Хүний сэтгэл санааны хохирлыг тооцох зарим улс орны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр Монгол Улсад хүний сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв.

Ингэхдээ кодификаци буюу хууль тогтоомжийг системчлэн нэгтгэж буй техник ажиллагааны талаар түлхүү судалсан бөгөөд кодификацийн нэг хэсэг болох төрөлжсөн хууль (кодекс)-ийн агуулгын талаарх ойлголтыг хамааруулаагүй болно.

“Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах” тухай ойлголтыг хуулиар тодорхойлох, “Шүгэл үлээгч” /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдгээрийн үйл ажиллагааг нь зохицуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэх талаар урьдчилан тандан судалсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх/ боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх / боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Улсын Их Хурлын сонгууль явуулах эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, практикт хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг/цаашид “төсөл” гэх / боловсронгуй болгоход оршино. Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Монгол Улсын нэгдэн орсон, байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах тухай авч үзэх бөгөөд Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 6 дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд ХЗДХЯ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөний 8-д “Шууд болон шууд бус байдлаар ялгаварлан гадуурхах зэрэг төрийн болон хувийн салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг чиглэсэн дэлгэрэнгүй зохицуулалт бүхий хууль тогтоомжийг батлах” тухай заасан. Иймд, дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн Ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэхийг тодруулахыг зорьсон.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай зохицуулсан холбогдох хуулийн хэрэгжилтийн явц дахь хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, санал боловсруулахад оршино.

ИБУТЭТОУП-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын зургаа дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 15 дахь хэсэгт заасан “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Онц байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анхаарч үзэх” гэсэн зөвлөмжийн хүрээнд хийгдэх ажлыг “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу онц байдлын талаарх зохицуулалтын талаар нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль боловсруулах шаардлагатай эсэх талаар тандан судалгаа хийх” гэж тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн энэхүү үнэлгээний зорилго нь тус хуулийн хэрэгжилтийн явц дахь хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

/ 2020 он

Монгол орны эмзэг тогтоц бүхий экологийн өндөр ач холбогдолтой ойн экосистемид сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт, түймэр, хүний ойд учруулж буй сөрөг үр дагавар, хөнөөлт шавж, өвчний үржин олшрох биологийн зүй тогтол зэрэгтэй холбогдон ойн хөнөөлт шавж, өвчин хэт олширч хөнөөлийн голомтууд үүсгэн байгалийн гамшиг болохуйц хэмжээний хөнөөл учруулж байна.

/ 2020 он

Монгол орны ой мод нь ус зохицуулах, хадгалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, биологийн төрөл зүйлийн амьдрах таатай орчин болох, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байдгаас гадна нийгэмд зориулагдсан үр ашгийн үндсэн нөөц болдог.

Судалгаа