357
Залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам
Судалгааны тайлбар: Залилах гэмт хэрэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг ойлгодог. Энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах цар хүрээ ихтэй, хугацаа их ордог, гэмт этгээдүүд үргэлжлүүлэн хууль бус үйлдлээ хийсээр байдагт оршино.
Нийгэмд ард иргэдийн ахуй амьдрал муу байгаатай холбоотойгоор бага хугацаанд их хэмжээний ашиг олох гэсэн эрмэлзэл нь залилах гэмт хэргийн нөхцөл нь болж, ард иргэдийн санхүү, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь шалтгаан болж байна.
Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2021 онд ирүүлсэн саналыг үндэслэн залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох криминологийн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлага бий болсон юм.
Залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг бий болгоход оршино.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 635
- Татсан тоо
- 215
- Файлын хэмжээ
- 2.21 MB
- Оруулсан огноо
- 2023.12.25
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- Судалгааны ажилд түүхчлэх, баримт бичигт судалгаа хийх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, асуулга явуулах, ярилцлага хийх зэрэг шинжлэх ухааны түгээмэл аргуудыг ашигласан.
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Дотоод хэргийн их сургууль
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэн