Хайлтын үр дүн

54 илэрц олдлоо.

Архангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутагт Дэгд төрлийн 4 зүйл ургамлын тархац нөөцийн судалгаа явуулснаар Gentiana macrophylla 11 цэг, Gentiana algida 2 цэг, Gentianopsis barbata 6 цэг, Gentiana decumbens 10 цэг нийт 29 цэгийг шинээр тэмдэглэсэн. Байгалийн бүлгэмдэлд Дэгд төрлийн ургамал өндөр уул болон ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хуш шинэсэн ой тэдгээрийн зах хусан төгөл, эргийн болон ойн нуга, нугат энгэр, нугархаг хажуу, гол, горхийн эргээр ургадаг ба бодгалийн тоо нэгж талбайд 1-2ш, Цагаан дэгдийн газрын дээд хэсгийн гарц дунджаар 10.8 г/м2, Том навчит дэгд 9.9 г/м2 , Хэвтээ дэгд 7.74 г/м2, Сормууст дэгдхэй 2.1г/м2 байна. Шигэнгэ дэх бодгалийн тоо хэт цөөн байгаа нь судалгаа явуулсан газруудад үйлдвэрлэлийн нөөцгүйг илтгэж байна.

МУ-н Засгийн газрын “Алсын хараа 2050”-д урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “Ногоон хөгжлийг эрхэмлэн, байгаль орчныг тогтвортой байдлыг эрхэмлэнэ”, мөн “Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшил, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ” гэж заасныг чиглэл болгон байгаль хүрээлэн буй орчин хүрээлэн буй орчны нэгдмэл, тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлын тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд судалгааны ажлын үр дүнг зориулсан.

Зүүн бүс / 2012 он

Цагаан зээрийн тоо толгой, тархацыг судлах

Нийслэл хот орчмын зэрлэг хөхтний экологи, хамгаалал судалгааны үр дүн улаанбаатар хотын иргэд, хүүхэд залуучуудад маш өндөр ач холбогдолтой

Энэхүү судалгааны ажил хийгдсэнээр Монгол орны үндэсний бахахалт шувуу болох Идлэг шонхор экологи хамгааллын судалгаа ашиглагдах боломжтой болсон байна.

Хангайн Бүс / 2019 он

МУБИС-аас Монгол орны баруун хойт бүсийн 2 нутагтан, мөлхөгчдийн экологи, ангилалзүй, тархац, хамгаалах асуудал сэдэв судалгааны ажлыг 2019 онд зохион байгуулсан.

Хангайн Бүс / 2018 он

Хамгаалалтын захиргааны захилгаар ШУА-ийн газар зүй-геоэкологийн хүрээлэнгээс Шишгэд-Тэнгис голын ердийн тул загасны тоо толгой, хамгааллын асуудал сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хангайн Бүс / 2022 он

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ЗАГВАР ТӨСЛҮҮДИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД МОНИТОРИНГ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ” МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Хангайн Бүс / 2016 он

Тэнгис-Шишгэдийн БЦГ-ийн түлхүүр зүйлийн судалгааны ажил

Хангайн Бүс / 2016 он

Улаан тайгын ДЦГ-ын түлхүүр зүйлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх.

Төслийн үндсэн зорилго нь байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эд (ургамал, мөөгнөөс)-ээс хавдрын эсрэг өндөр идэвхтэй шинэ бэлдмэлийг эрж хайх, гарган авах явдал юм. Түүнчлэн полисахаридын бүтэц ба биологийн идэвхийн хоорондын уялдаа холбоог тайлбарлахад чиглэгдэнэ.

Монгол орны шавьж, бусад үет хөлтнүүдийн ангилал зүй, олон янз байдал, экологи, бүлгэмдлийн бүтэц, тархалт, байгалийн экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох, шинэ төрөл зүйлүүдийг нээн илрүүлэх, ховор ба өвөрмөц зүйлүүдийг хамгаалах зэрэг асуудлыг судлах зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. 1. Монгол орны шавьж, үет хөлтний биологийн олон янз байдлын судалгаа хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх. 2. Тодорхой бүс нутагт тархсан шавьжийн бүрэлдэхүүн, тархалтын байршилт, бүрэлдэхүүний ба элбэгшлийн анализ хийх. 3. Шавьжийн бүлгэмдлийн бүтэц, үйл ажиллагаа, зарим зүйлүүдийн экологи, экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох. 4. Шавьж, үет хөлтний зарим бүлэг, төрөл зүйлүүдийн онтогенез ба филогенезийн асуудлаар харьцуулсан судалгаа хийх. 5. Шавьжийн ховор зүйлүүдийн элбэгшлийн төлөв байдал, ховордлын зэргийг үнэлж, хамгаалах асуудлыг тодорхойлох.

Энэхүү төслийн хүрээнд хүрэл, төмрийн түрүү үе, эртний ба дундад эртний нүүдэлчдийн булш малтан судлах ба палеоантропологийн хэрэглэгдэхүүнээр Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо болон тэдгээрийн малын удмын холбоог молекул биологийн аргаар тогтооход чиглэнэ. Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо, хүн ам тасралтгүй оршин сууж байсан эсвэл хүн ам өөрчлөгдсөнийг археологи, молекул-генетикийн түвшинд тогтооход чиглэнэ.Ном сударт бичигдсэн түүхийн асуудал болон түүхийн будилаантай асуудлыг шийдвэрлэх загварыг бий болгох зорилготой.

Төслийн зорилго нь Монгол орны Өвөр-Байгалийн ой-ургамалжлын мужийн Эрээн нурууны Ойн нарс, Чекановскийн шинэс, Дагуур шинэс модны газрын дээрх биомассыг тооцоолох хамгийн тохиромжтой математик загварыг анх удаа боловсруулахад оршино.

"Ботаникийн цэцэрлэгийн ex-situ орчинд тарималжиж буй зарим өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэн тогтоох 1. Chelidonium majus L, Achillea asiatica Seg, Dianthus versicolor Fish, Dianthus superbus L., Sedum purpurem (L.) Schult., Sedum aizoon L. зэрэг олон наст өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүрдлийг тогтоож байгальд ургаж буй ургамалтай харьцуулан судлаж гаргах 2. Доминант эндомикоризыг илрүүлж, тэдгээрийг таних байнгын бэлдмэл бэлтгэх "

Орон зайн ялгаатай хээр, нугын ургамал бүлгэмдлүүдийн зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал, тусгагийн бүрхэц, биомассын олон жилийн хөдлөлзүйн судалгааг тасралтгүй явуулах, ургамлын хөгжлийн үе шат, биоморфологи, тэдгээрт үзүүлж буй орчны хүчин зүйлүүдийн нөлөөллийг илрүүлж, ургамлын дасан зохицох механизмыг тодорхойлох

Судалгаа