Хайлтын үр дүн

54 илэрц олдлоо.

"Монгол орны биологийн баялагийн бүрэлдэхүүн хэсэг, экосистемийн бодисын эргэлт, энергийн урсгалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг хоёр нутагтан, мөлхөгчдийн судлалыг иж бүрэн болгоход хувь нэмэр оруулах асуудлын хүрээнд дараах зорилтыг тавьсан болно. Үүнд: 1. Өргөн дэлгэр ареалтай боловч Монгол оронд захын популяци нь нэвтэрсэн зүйлүүдийн таксономын статус, тархалт, экологийн талаар материал цуглуулан мэдээллийн базтай болох. 2.Ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд биохими-генетикийн судалгаанд зориулан митохондри ДНХ-ийн нуклеотидын дараалаллыг тогтоох зорилгоор Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн нилээд зүйлийн эдийн дээж авах. 3. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн популяцид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт хэрхэн нөлөөлж байгаа талаар баримт материал цуглуулж урьдчилсан дүгнэлт гаргах. 4. Хоёр нутагтан, мөлхөгчдийн өвчин ба паразитын асуудлыг судласнаар хүний эрүүл мэндэд холбогдох байдлыг гаргах 5. Зарим мөлхөгчдийн зүйлийн тархалтын загвар хийж тархалтанд нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлох 6. Монгол Улсын ТХГН-т хоёр нутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар санал боловсруулах, ховорхоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн бөөгнөрөл бүхий газрыг нөөц газар болгох үндэслэлийг гаргаж холбогдох байгууллагад санал тавих"

“Агаарын бохирдлоор хуримтлагдах цацраг идэвхт элементүүдийн төлөв байдал, тэдгээрийн идэвхийн түвшин, дэгдэн тархах чиглэл, хил заагийг акцептор хаг хөвд ургамлын тусламжтайгаар УБ хотын суурьшлын хил, ногоон бүсийн хүрээнд илрүүлэн тогтоох”

Монгол алтайн нуруунд тархсан ургамал идэшт цохын бүлгэмдэл, тархалт, тэдгээрийн амьдрах орчны олон янз байдал, түүнд бэлчээрийн малын (ямаа, хонь) нөлөөг тодруулах, ховор эндемик зүйлийг илрүүлэх зорилготой. Судалгааг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Жаргалан сумдын нутагт голын нуга, уулын хээр, цөлөрхөг хээрийн 4 ялгаатай амьдрах орчны хашсан, хашаагүй, мал бага бэлчдэг, их бэлчдэг нийт 8 талбай сонгож шавжийн судалгааны нүхэн урхи тавих аргыг ашиглаж судалгааг гүйцэтгэв. Мөн талбай тус бүрт 1м2 талбайн ургамлын тооллого хийж, бүрэлдэхүүнийг тогтоож харьцуулав. Судалгааны үр дүнд Монгол Алтай нуруунаас үе хөлтний ангийн нийт 2200 гаруй хэрэглэхүүн, үүнээс шавжийн ангийн 995 дээж цуглуулж, ангилалзүйн боловсруулалтаар 9 багийн 39 овгийн шавж тодорхойлов.

Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн баримт бичигт Монголын байгаль орчныг доройтуулж буй гол аюул, заналаар бэлчээрийн талхигдал, хууль бус агнуур, ойн хууль бус ашиглат, ойн түймэр, хортон шаьжийн хөнөөл, уул уурхай болон дэд бүтцийн хөгжлөөс голлон шалтгаалж байна гэж тогтоосон байна. Төслийн хэрэгжилтийн явцад олж авсан сургамж, гарсан үр дүнг төсөл хэрэгжиж буй аймгуудын нийт нутаг дэвсгэр улмаар нийт Монгол орны хэмжээнд түгээн дэлгэрүүлснээр дээр дурьдсан Монголын байгаль орчинд учирч буй гол аюул заналыг арилгах боломжтой гэж үзсэн байна.

Биологийн олон янз байдал, түүний амьдрах орчныг хамруулан тусгайлан хамгаалах нь хамгийн үр дүнтэй хэлбэр болохыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Монгол улсын засгийн газар нутаг дэвсгэрийнхээ 30 хүртэл хувийг тусгайлан хамгаалах зорилтыг тавин ажиллаж, байгаль орчны чиглэлийн олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

ШУА-ийн Биологийн хүрээлэн толгойлон мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлж МОН/19/301 төсөлтэй гэрээ байгуулан тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан сумдын нутагт хийж гүйцэтгэв. Сэргээн нутагшуулалт хийхээр сонгосон цэг нутаг нь түүхэн хугацаанд тарваганы элбэгшил бүхий бүс нутгууд байсан ба байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөл болон антропогены хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой хэт цөөрсөн, зарим цэг нутагт устсан гэж үзэн тухайн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг хэвээр хадгалахад тарвага сэргээн нутагшуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Төслийн баг энэхүү тайлангаар сэргээн нутагшуулалтын ажлын үр дүн, хамгааллын арга техник, санал зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна.

Төсөл хэрэгжиж буй бүс нутаг дахь сонгогдсон УТХГ-уудад биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдийн тархац, нөөц, сүргийн бүтэц, нүүдэл шилжилтийн (эко коридор) нутгуудыг тодорхойлох суурь мэдээллийг бүрдүүлэхэд зөвлөх үйлчилгээний зорилго оршино. Энэхүү суурь судалгаагаар дэд төслийн хэрэгжилтийн дүнд биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдэд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээ, баримтыг бүрдүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг тавин ажиллав.

Бид анх удаагаа Хулдынханы овгийн загасны тархалт, нөөцийг судлаж түүнийг өсгөж үржүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгоор загас үржүүлгийн биотехнологийг боловсруулсан өөрийн орны нөхцөлд тохирсон загас үржүүлгийн туршилт судалгааны баазтай болсноороо шинэлэг ажил болсон. Загас үржүүлгийн технологийг боловсруулсанаар нуур, голын загасны байгалийн нөөцийг бие даан амьдрах чадвартай жарамгай, жараахайгаар сэргээн улмаар агнуурын нөөцийг тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэн, шим тэжээллэг, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан загас, загасан бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй хангах нөхцөл бүрдүүлж байгаагаараа дэвшилттэй юм. Бие даан амьдрах чадвартай жараахайг үнэлгээжүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлж байна.

Монгол орны халиун бугын тоо толгойг үнэлэх ажил 2010 оноос хойш хийгдээгүй. Төслийн гол зорилго бол манай орны бугын тархац нутгийн хэмжээ, популяцийн нягтшил, тоо толгой, ашиглах боломжтой хэмжээг аймаг бүрээр тогтоох, хамгааллын зэрэглэлийг тогтоох зэрэг болно. Ойн туруутан амьтны нөөцийн үнэлгээ хийхэд шугаман замнал, цэгэн ажиглалт, урамдах дуудлага, ул мөрийг бүртгэх, хоргол тоолох зэрэг олон аргыг газар нутгийн онцлог, цаг улиралд тохируулан сонгон хэрэглэв. Энэ төслийн хүрээнд манай орны хэмжээнд буга тархсан бүх нутгийг анх удаа бүрэн хамруулж, халиун бугын тархац, тоо толгойг аймаг бүрээр болон улсын хэмжээнд нэгтгэн гаргав.

“Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй тэжээлтэй хольж олгох бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажил нь дараах 2 хэсэг тайлангаас бүрдэж байна. Үүнд: 1. Зэрлэг амьтдын гадна, дотор паразитын судалгаа; 2. Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, түүний технологийн судалгаа;

Манай орны гол мөрөн нууруудад Хулдынханы (Salmonidae) овгийн тул (Hucho taimen), зэвгэ (Brachymistax lenok) гэсэн хоёр зүйл загас тархан амьдардаг. Эдгээр загас нь аж ахуйн болон спорт агнуурын чухал ач холбогдолтой юм. Үүнээс тул загас нь Монгол орны төдийгүй Дэлхийн хэмжээнд тархац нутаг нь багасаж, нөөц нь хомсдсоор байгаа учир Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-ны жагсаалтанд “эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Устаж болзошгүй” “Endangered” (EN) A2de, A3de, B2ab (iii,v) гэж үнэлэгдсэн бол Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор “ховор амьтан”-ны жагсаалтанд, 1987, 1997, 2013 оны “Монгол Улсын Улаан Ном”-нд бүртгэгдсэн байдаг. Зэвгэ загас нь Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн. Загас агнуур эрчимтэй хөгжиж ирсэн манай орны хувьд алив загасны нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал билээ. Энэ нь үржилд ашиглахаар шилж сонгосон эх сүргээс түрс, нялгыг авч үр тогтоон, тусгай өсгөвөрт өсгөвөрлөж бие даан амьдрах чадвар бүхий жарамгай, жараахайг бойжуулан өсгөхөд тулгуурладаг бөгөөд тэдгээрийг тухайн загасны байгаль дахь нөөцийг нөхөн сэргээх зорилгоор ашиглаж болохоос гадна, цөөрмийн нөхцөлд дасган таваарын чиглэлээр өсгөх бүрэн боломжтой.

Энэхүү төслийн үр дүнд Монгол орны нэн ховор, ховор болон ашиглалтад хэт өртөж буй 15 зүйл эмийн ургамлаас эндофит бактери, актиномицет, дрожж, мөөгөнцрийн 358 цэвэр өсгөвөр ялган авч, ex-situ хадгалж, 103 өсгөврийг генийн түвшинд тодорхойлж, олон улсын генбанкны нэгдсэн системийн санд бүртгүүлэв. . Төслийн хүрээнд ялгасан эндофит бичил биетний 358 цэвэр өсгөврийн сан буюу биет материалын сан хөмрөг, тэдгээрийн ангилалзүй, биологийн идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг дэлхийн “Бичил биетний глобал каталог”д байршуулсан. Микробын эсрэг идэвхтэй бичил биетний 108 өсгөвөр, ургамлын өсөлтийн гормон болох индол цууны хүчил (ИЦХ) нийлэгжүүлэгч 118, фосфат уусгагч 121, цайр уусгах чадвартай 100 өсгөврийг олж тогтоож, цаашид эдгээр ашигт шинж чанарт суурилсан хэрэглээний судалгааны суурь материал бэлдсэн. Нөмрөгт банздооноос ялгасан, микробын эсрэг өндөр идэвхтэй мөөгөнцрийн Fusarium P20-S1-1 өсгөвөр нь бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, гербицид, пестицид шинж чанартай, зарим хавдрын шугаман эсийг дарангуйлах идэвхтэй зэрэг олон тооны шинэ бодис нийлэгжүүлж байгааг олж тогтоосон. Судалгаагаар олж илрүүлсэн ургамлын өсөлтийн гормон нийлэгжүүлэх, уусдаггүй эрдсийг уусгах чадвартай бичил биетний өсгөврүүдийг ашиглан бэлдмэл хийж модлог ургамлын үрэн дээр туршсан үр дүнгээр эдгээр бэлдмэлүүд шилмүүст модны үрийн сёололтын хувийг нэмэгдүүлж, хугацааг богиносгох, анхны шилмүүс ба мөчрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, навчит модны өндөр, навчны тоог нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж буйг тогтоосон. Уг тайлан 98 хуудастай, 13 хүснэгт, 45 зураг, диаграмм 18, 1 хавсралтаас бүрдсэн ба эшлэлд 35 бүтээл ашиглав.

Энэхүү төслийн саналд монгол орны хуурай гандуу бүс нутагт ойг тарьж ургуулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтэй тэмцэх ажлуудын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг өргөтгөх таримал ойн амьдрах чадвар, түүний тогтвортой байдлыг хангах зорилготой болно. Хуурай, гандуу бүс нутагт, ойг тарьж ургуулах, доройтсон газрын ойг нөхөн сэргээх ямар ч оролдлогыг хийхэд хоёр чухал хүчин зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, шилжүүлэн тарьсан ургамлын амьдрах чадварыг хамгийн өндөр түвшинд хүргэх зорилготой арчилгаа, хамгааллын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хоёрдугаарт, таримал ойн моддыг цаашид тогтвортой сайн ургаж, таримал ой болон хөгжих нөхцлийг урьдчилан таамаглах, судлан илрүүлэх шаардлагатай. Таримал ойн цаашдын тогтвортой байдал, хөгжлийн ирээдүйн төлөв нь дараах үндсэн хүчин зүйлээр тодорхойлогдох бөгөөд а) хөрсний үржил шим, түүнийг сайжруулах; б) таригдсан моддын үндэсний хөгжил, хөрсөнд бэхлэгдэх, дасан зохицох байдал болно. Энэхүү хоёр нөхцөл нь таримал моддын үндэсний системийн хөгжил, үндэсний архитектур, хөрсний гүнд тархан ургах онцлогоор тодорхойлогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол орны хуурай хээр болон заримдаг цөлийн бүсэд туршилтын талбайд болон ойжуулалтын зориулалтаар таригдсан моддын үндэсний системийн хөгжлийн судалгааг гүйцэтгэж улмаар судалгааны үр дүнд тулгуурлан тухайн бүс нутаг дахь таримал ойн цаашдын хөгжил, тогтвортой менежментийн асуудлыг шийдвэрлэх загварыг боловсруулахад оршино.

Монголын тэгш өндөрлөгийг хэдэн мянган жилийн турш нүүдэлчид нүүдлийн мал аж ахуйн зорилгоор өнөөг хүртэл ашиглаж ирсэн байдаг. Энэхүү зах хязгааргүй уудам газар нутагт эх газрын хамгийн том зэрлэг туруутан амьтдын зүйлүүд болон зөвхөн энэ бүс нутагт тохиолдох буюу эндемик, дахин давтагдашгүй өвөрмөц зүйлийн олон янз байдал нүүдэлчдийн ахуйн соёлтой өнөөг хүртэл зэрэгцэн оршиж ирсэн. Монголд бэлчээрийн малыг сараал чоноос хамгаалах, мөн чоныг соёлын болон үслэг ангийн зорилгоор агнаж ирсэн байдаг. Монгол улсын аймаг тус бүрт 1930-аад оны үеэс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурын байгууллагуудыг байгуулагдсан. Социалист систем задарч ардчилсан хувьсгал ялсан тэр үеэс улсын хэмжээгээр агнуурын үйл ажиллагаа зогссон байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхай эрчимтэй хөгжиж, бэлчээрийн доройтол, зуд болон ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэссэн зэрэг нь Төв азийн тал хээрийн болон говь цөлийн экосистем, түүнд тархсан эндемик зэрлэг амьтны зүйлүүдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Бидний энэхүү судалгаагаар бэлчээрийн малын тоо толгойн өсөлт нь агнуурын амьтдын элбэгшилд хэрхэн нөлөөлж болохыг өнгөрсөн тавин жилийн хугацаанд агнагдсан саарал чоно, шар үнэг, хярс болон бусад мэрэгч амьтны статистик мэдээнд тулгуурлан илэрхийлэх зорилготой.

Судалгаа