Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2011 он

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, удирдлага, санхүүжилт, бие даасан байдлын эрх зүйн зохицуулалт, хуулийн төслийн үр дагаврыг шинжилсэн. Канад, Коста Рика, Киргиз, Колумб, Гана, Унгар, Герман, Франц, Нидерланд, Польш, БНСУ, Тайванийн эрүүл мэндийн даатгалын байгууллагын харьяалал, бие даасан тогтолцооны давуу болон сул талыг харьцуулж, Монгол Улсад тохирох зохион байгуулалтын хувилбарыг авч үзсэн.

/ 2011 он

Монгол Улсын хараа, хяналтгүй хүүхдүүдийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг шинжилсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг 117 мэргэжилтний саналд тулгуурлан хүүхэд хараа, хяналтгүй болох шалтгаан, халамжийн үйлчилгээний хүндрэл, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах арга хэмжээг тодорхойлсон.

/ 2011 он

ОХУ, Япон, Швед, Турк, АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ-ын оюутан, судлаачдад төрөөс олгодог тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, төлбөрийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэгийн төрөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Дээд боловсролын санхүүжилт, тэтгэлэг олгох шалгуур, зээлийн эргэн төлөлт, төрийн дэмжлэгийн тогтолцооны онцлогийг тодорхойлсон.

/ 2023 он

Нийтийн ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрх болон байгууламжид тавих нийтлэг шаардлага, олон улсын стандарт, зөвлөмжийг судалсан. Австрали, Их Британи, Сингапур, Япон, БНСУ, Германы эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, чанар, аюулгүй байдал болон ашиглалттай холбоотой шаардлагыг авч үзсэн.

/ 2023 он

Үндсэн хуулийн шүүхийн хяналтын ойлголт, загвар болон хүний үндсэн эрхийг хамгаалах үүргийг олон улсын тойм мэдээлэлд тулгуурлан авч үзсэн. Герман, Азербайжан, БНСУ, Тайланд, Тажикстаны туршлагыг сонгон, үндсэн хуулийн гомдол гаргах, хүлээн авах, хүний эрхийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.

/ 2023 он

Парламентын сонгуулийн тойрог, мандатын тоо болон тойргийн хилийн цэсийг тогтоох олон улсын зарчим, шалгуурыг нэг танхимтай парламентын засаглалтай орнуудын туршлагад тулгуурлан судалсан. Сонгогчдын саналын тэгш байдал, төлөөлөх чадвар, цөөнхийн төлөөлөл, хүн ам болон нутаг дэвсгэрийн онцлогийг тойрог, мандатын хуваарилалтад хэрхэн харгалздагийг харьцуулсан.

/ 2023 он

Монгол Улсын Их Хурлын хуралдаанаас завсарлага авах зохицуулалт, түүнд 1990 оноос хойш орсон өөрчлөлтийг гадаадын зарим орны туршлагатай харьцуулсан. БНСУ, Турк, Финланд, Эстони болон Австрали, Герман, Орос, Францын парламентын хуралдааны завсарлага авах нөхцөл, журмыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэгтгэн үзүүлсэн. 204.pdf Холбогдох салбар: Парламент судлал, хууль, эрх зүй

/ 2023 он

Нийгмийн зөвшилцлийн ойлголт, онолын үндэслэл болон Монгол, Герман, Нидерланд, БНСУ, Япон, Сингапурын нийгмийн зөвшилцлийн үндэсний тогтолцоог харьцуулсан. Зөвшилцөлд оролцогч талууд, холбогдох байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн орчин болон хоёр, гурав, олон талт яриа хэлэлцээний хэлбэрийг олон улсын байгууллагын зөвлөмжтэй уялдуулан авч үзсэн

/ 2023 он

Цахим орчин дахь мэдээллийн агуулгад шүүлтүүр хэрэглэх олон улсын чиг хандлага болон Эстони, БНСУ, Дани, Польш, Японы бодлого, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Хууль бус мэдээллийг хязгаарлах арга хэрэгсэл, хариуцсан байгууллагын чиг үүрэг болон мэдээллийн аюулгүй байдлыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй уялдуулах асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх тусгай журам болон холбогдох хууль тогтоомжийн уялдааг судалсан. Орон нутгийн тусгай зөвшөөрөл олгох эрх, авто зам, төмөр замын төсөлд ашигт малтмал ашиглуулах зохицуулалт, нөхөн сэргээлт, нөөц ашигласны төлбөрийг авч үзэж, бэлэн мэдээллийн хүрээнд хэрэгжилтийн хүндрэлтэй асуудлыг тоймлон танилцуулсан.

/ 2022 он

Канад, БНСУ, Япон, Нидерландын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулах бодлого, арга хэмжээ, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. ЭЗХАХБ-ын тайланд тулгуурлан хөдөө аж ахуйг дэмжих бодлогын чиг хандлагыг тоймлож, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал, татаас, хөнгөлөлттэй зээл, орлогын даатгал болон төрийн худалдан авалтын арга хэрэгслийг авч үзсэн.

/ 2022 он

Монгол Улс болон АНУ, БНСУ, Япон, Их Британи, Австрали, Шинэ Зеландын хүнсний салбарын бодлого, эрх зүйн орчин, хяналтын тогтолцоог харьцуулан судалсан. Хүнсний хангамж, чанар, аюулгүй байдал, стандарт, импортын бүтээгдэхүүний хяналт болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалт, хяналтын системийн талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

/ 2022 он

Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангах стандарт, эрх зүйн зохицуулалтыг Монгол Улс болон АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Японы туршлагад тулгуурлан харьцуулсан. ДЭМБ-ын зөвлөмж, бохирдлын эх үүсвэрийн ангилал, хяналт хариуцах байгууллагын бүтэц, чиг үүрэг, дуу чимээний түвшинг хязгаарлах болон зөрчилд хариуцлага тооцох зохицуулалтыг нэгтгэн тайлбарласан.

/ 2022 он

Улс төрийн үндсэн үзэл баримтлал, намуудын хөгжлийн чиг хандлага, гишүүнчлэлийн хэлбэр болон гишүүнчлэл буурах шалтгааны талаарх мэдээллийг нэгтгэсэн. Олон улсын туршлагад тулгуурлан пропорциональ сонгуулийн тогтолцооны намын жагсаалт, саналын босго, суудал хуваарилах аргыг танилцуулж, улс төрийн нам байгуулах эрх, нөхцөлийн талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг харьцуулан авч үзсэн.

/ 2022 он

Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн тогтолцооны ангилал, түүнийг Үндсэн хуульд тусгасан байдлыг нэгтгэн танилцуулсан. Парламентын гишүүдийн тоог тогтоох “куб язгуурын хууль”, хүн ам болон төлөөллийн харьцааг тооцох зарчмыг тайлбарлаж, улс орнуудын хүн ам, парламентын суудлын тоо, нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоог харьцуулсан.

/ 2022 он

Сингапур, Финланд, Эстони, Норвег, Шведийн төрийн тогтолцоо, гүйцэтгэх эрх мэдлийн зохион байгуулалт, Засгийн газрын бүтцийг нэгтгэн судалсан. Ерөнхийлөгч, хаан, Ерөнхий сайд, сайд нарын эрх, үүрэг, яамдын бүтэц, нэг яамыг хэд хэдэн сайд хариуцах, сайд өөр яамны үүргийг хавсрах болон сайд нарын хороогоор ажиллах зохицуулалтыг харьцуулан танилцуулсан.

Судалгаа