Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2022 он

Эдийн засгийн чөлөөт бүсийн төрөл, хөгжлийн чиг хандлага, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг судалсан. АНУ, Казахстан, ОХУ, БНСУ, Турк болон бусад орны туршлагыг харьцуулж, үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих шаардлага, татварын болон бусад хөнгөлөлтийн хэлбэр, хугацаа, эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан.

/ 2022 он

БНСУ, Япон, Австрали, ОХУ, Канадын органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, импортын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан. Органик стандарт, хяналтын байгууллага, магадлан итгэмжлэл, бүтээгдэхүүний гэрчилгээ, шошго, сав баглаа боодол болон үйлдвэрлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн асуудлыг танилцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны хайгуул, олборлолт, өмчлөл, төрийн оролцоо, бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтын нийтлэг асуудлыг судалсан. БНХАУ, Швейцарын газрын тосны бүтээгдэхүүний бодлогыг тоймлож, Гүржийн жишээгээр үйлдвэрлэл, боловсруулалт, импорт, экспорт, түгээлт, тээвэр, хадгалалт, нөөц болон үнэ, татварын зохицуулалтыг дэлгэрүүлэн авч үзсэн.

/ 2022 он

Төрийн өмчлөл, компанийн засаглалын онол, олон улсын жишигт тулгуурлан ОХУ, Индонез, Бразил, Энэтхэг, Чилийн төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай харьцуулсан. Өмчлөлийн бүтэц, удирдлагын бие даасан байдал, хяналт, ногдол ашгийн бодлого, ил тод байдал, тайлагнал, нийгмийн хариуцлага, ёс зүйн зохицуулалтыг судалсан.

/ 2022 он

Канадын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг нэгтгэн танилцуулсан. Зөрчлийн мэдэгдэх хуудас бүрдүүлэх, холбогдогчийн сонголт, шүүхээр хянан шийдвэрлэх, шийтгэл оногдуулах, шийдвэрт гомдол гаргах, дахин хянах болон торгууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмыг авч үзсэн.

/ 2022 он

Олон улсын байгууллагуудын тайлан, хэлэлцүүлгийн материалд тулгуурлан XXI зуунд парламентын үүрэг, үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтийг тоймлосон. Иргэдийн оролцоог хангах шинэчлэл, парламентын цахимжилт, хиймэл оюун ухааны хэрэглээ болон хүний эрхийг хамгаалахад парламентын оролцоотой холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

/ 2022 он

Их Британи, Канад, Польш, Японы парламентын гишүүний ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх шаардлага, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог судалсан. Ёс зүйн хороо, стандарт болон ёс зүй хариуцсан комиссарын чиг үүрэг, гомдол хүлээн авах, зөрчил шалгах, хариуцлага хүлээлгэх ажиллагааг харьцуулсан.

/ 2022 он

Засгийн газар, төрийн байгууллагуудаас парламентад ирүүлдэг тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэх дэг, хугацаа, хяналтын механизмыг судалсан. Армени, Латви, Финланд, Эстони, ОХУ-ын туршлагад тулгуурлан хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх, хариуцлага тооцох, шийдвэр гаргах зохицуулалтыг харьцуулсан.

/ 2022 он

Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх онол, арга зүй, парламент болон Засгийн газрын үнэлгээний уялдаа, ялгааг судалсан. Герман, Швейцар, Европын Холбоо, Чили, Мексикийн туршлага болон олон улсын төсөл, хөтөлбөрийн үнэлгээний аргачлалыг танилцуулсан.

/ 2022 он

Парламентаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндэслэл, тогтолцоо, олон улсын чиг хандлагыг судалсан. Их Британи, Итали, Швейцар, Шведийн эрх зүйн зохицуулалт, хариуцсан байгууллагын чиг үүрэг, ажлын зохион байгуулалт, үнэлгээ хийх хугацаа, үр дүнг ашиглах туршлагыг харьцуулсан.

/ 2022 он

Үндсэн хуулийн боловсролын ойлголт, ач холбогдол, боловсрол олгох тогтолцоо болон парламентын оролцоог судалсан. Австрали, АНУ, Германы туршлагыг харьцуулж, сурагч, залуучууд, иргэдэд зориулсан албан болон албан бус сургалт, парламентын боловсролын хөтөлбөр, цахим мэдээлэл, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан.

/ 2022 он

Их Британи, ОХУ, Турк, Канадын хууль сурталчлах үйл ажиллагааны эрх зүйн орчин, зохион байгуулалт, арга хэлбэр, парламентын оролцоог судалсан. Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, цахим мэдээлэл хүргэх, иргэдтэй зөвлөлдөх, эрх зүйн боловсрол олгох болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг авч үзсэн.

/ 2022 он

Парламентын нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг ордноос гадуур зохион байгуулах нөхцөл, шийдвэр гаргах эрх бүхий субъект, практик туршлагыг харьцуулан судалсан. Монголын Их хуралдайн түүхэн уламжлал, Хархорум хотын ач холбогдол, тусгаар тогтнолын ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаантай холбоотой асуудлыг хамруулсан.

Судалгаа