Хайлтын үр дүн
849 илэрц олдлоо.
/ 2021 он
Гүрж, Сингапур, БНСУ, Эстонийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тодорхойлолт, ангилал, төрөл, олгох эрх бүхий байгууллагыг харьцуулан судалсан. Зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагын механизмыг авч үзэж, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, мэдэгдлийн ялгаа болон холбогдох байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн.
Шүүгчийн ёс зүй, сахилгын хариуцлагын ойлголт, олон улсын стандарт, Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн хүрээнд бүрдсэн зохицуулалтыг судалсан. Шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа, гомдол, шийтгэлийн мэдээллийг шинжилж, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийн төслийн зохицуулалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын стандарттай харьцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг олон улсын гэрээний холбогдох заалттай зэрэгцүүлэн танилцуулсан. Хүний эрхийн боловсролын ойлголт, ач холбогдол, олон улсын хөтөлбөр, тунхаглал болон Монгол Улсад боловсрол олгож буй байдлыг тоймлож, Герман, Япон, Англи, ОХУ-ын туршлагыг авч үзсэн.
1992 оны Үндсэн хууль батлагдсанаас 2020 оны эцэс хүртэлх хугацаанд батлагдсан хуулиудаар Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг шүүн нэгтгэсэн. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон бусад хуулийн зохицуулалтыг ангилж, тухайн үед хүчин төгөлдөр байсан болон хүчингүй болсон хуулиуд дахь бүрэн эрхийг хүснэгтээр танилцуулсан.
2016 онд батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хууль, түүнийг дагалдах хууль, журмын нэмэлт, өөрчлөлтийг он дарааллаар нэгтгэсэн. Мөн 1995 оны Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг тоймлож, өөрчлөлтийн агуулга, холбогдох хууль, журмыг хүснэгтээр танилцуулсан.
ерман, Гүрж, Казахстан, Литва, БНСУ, Сингапур, Турк, Франц, БНХАУ, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 12 орны төрийн албаны тогтолцоо, эрх зүйн орчин, ангиллыг судалсан. Улс төрийн албан тушаалтныг томилох, сонгох хэлбэр, тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүй, сахилга хариуцлагын нийтлэг болон ялгаатай зохицуулалтыг харьцуулсан.
Парламентын ажлын албаны ажилтнуудын баримтлах ёс зүйн нийтлэг зарчим, олон улсын зөвлөмж, улс орнуудын онцлог зохицуулалтыг судалсан. Австрали, Их Британи, Нидерланд, БНСУ-ын хууль, дүрэм, гарын авлагыг авч үзэж, төвийг сахих, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, албан үүргээ шударгаар гүйцэтгэх, хариуцлага хүлээлгэх асуудлыг танилцуулсан.
Монгол Улсын төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын эрх зүйн орчин, практик асуудлыг авч үзэж, Сингапур, БНСУ, Тайвань, Австрали, Японы туршлагатай харьцуулсан. Ёс зүйн нийтлэг үүрэг, асуудал хариуцсан байгууллагын эрх зүйн байдал, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг судалсан.
Төрийн албанд анх орох, албан тушаалд томилогдох, шатлан дэвших сонгон шалгаруулалтын тогтолцоо, түүнийг хариуцдаг байгууллага, шалгалтын хэлбэрийг судалсан. Мерит зарчим, ажил мэргэжил болон албан тушаалд суурилсан тогтолцоо, төвлөрсөн болон төвлөрсөн бус шалгаруулалтыг тайлбарлаж, Тайвань, Казахстан, ОХУ болон бусад орны туршлагыг харьцуулсан.
Их Британи, Герман, Эстонийн парламентын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. Ажлын албаны гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байдал, удирдлагын бүрэлдэхүүн, ажилтны сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх, сургалт, чадавхжуулалтын зохицуулалт болон клеркийн үүргийг авч үзсэн.
Австрали, Япон, Сингапур, БНХАУ-ын гадаадын иргэн, харьяат, цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын эрх зүйн байдал, харьяалал, бүтэц, чиг үүргийг судалсан. Байгууллагын албан хаагчдын эрх, үүрэг, тавигдах шаардлага, томилох, чөлөөлөх зохицуулалт болон төрийн албаны ангиллыг Монгол Улсын холбогдох зохицуулалттай харьцуулсан.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдал, хамгаалалтын арга хэрэгсэл, хамгаалах байгууллагын чиг үүрэг, хяналтын механизмыг гадаадын орнуудын туршлагад тулгуурлан судалсан. Олон улсын тунхаглал, загвар хууль, дипломат удирдамжийг танилцуулж, Мексик, Бразил, Колумби болон бусад орны зохицуулалтыг Монгол Улсад өргөн мэдүүлсэн хуулийн төслийн агуулгатай харьцуулсан.
1997 оны Ашигт малтмалын тухай хууль болон 2006 оны шинэчилсэн найруулгад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг он дарааллаар нэгтгэсэн. Шинэчилсэн найруулгад 2008–2019 онд орсон өөрчлөлтийн тоо, агуулга, түүнийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд болон хэрэгжүүлэхээр баталсан журмуудыг хүснэгтээр танилцуулсан.
Монгол Улсын бооцоот морин уралдаантай холбоотой зохицуулалтыг гадаадын орнуудын туршлагатай харьцуулан судалсан. БНСУ, Макао, Герман, АНУ, Францын зохицуулалтыг авч үзэж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, концесс, төрийн хяналт, төлбөр, татвар болон мөнгө угаах эрсдэлийн асуудлыг танилцуулсан.
Австрали, Казахстан, Чили улсын нийт ажиллагчдын болон уул уурхайн салбарын дундаж цалингийн мэдээллийг Монгол Улсын үзүүлэлттэй харьцуулан танилцуулсан. Австралийн уул уурхайн салбарын цалин хөлсний доод хэмжээ, нэмэгдэл, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөлийг тогтоосон Mining Industry Award 2020 баримтын холбогдох хэсгийг орчуулан оруулсан.
Цар тахлын эсрэг УИХ-аас гаргасан хууль, тогтоол, түр хорооны үйл ажиллагаа, Засгийн газрын арга хэмжээ болон тэдгээрийн санхүүжилтийг нэгтгэн танилцуулсан. Төсвийн хөрөнгө, гадаад зээл, тусламжийн зориулалтыг авч үзэж, 2019-2020 оны төсвийн зардал, авлига, засаглалын үзүүлэлтийг зэрэгцүүлэн боломжит хамаарлын асуудлыг хөндсөн.
©2026 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.