Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2020 он

Герман, Дани, Исланд, ОХУ, БНСУ-ын парламентын чуулганы хугацаа, хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох туршлагыг судалсан. Хуулийн төсөл өргөн мэдүүлэх хугацаа, асуудлыг эрэмбэлэх зарчим, хуралдааны хөтөлбөр батлах субъект, долоо хоногийн төлөвлөлт болон нэгдсэн, хорооны хуралдааны цагийн зохион байгуулалтыг харьцуулсан.

/ 2020 он

Австрали, Герман, ОХУ, БНСУ, Япон, Сингапур, Франц, Болгар, Словакийн парламентын хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг харьцуулсан. Сануулах, үг хэлэх болон хуралдаанд оролцох эрхийг хасах, торгох зэрэг шийтгэлийн төрөл, ногдуулах үндэслэл, хугацаа, хэмжээ, шийдвэр гаргах субъект, үйлчлэх хүрээг судалсан.

/ 2020 он

Ковид-19 цар тахлын үед парламентын үйл ажиллагааг виртуал хэлбэрээр тасралтгүй явуулахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг танилцуулсан. Гишүүдийн оролцоо, төлөөлөл, хууль тогтоох болон хяналтын чиг үүрэг, хуралдааны шийдвэр, техникийн хэрэгцээ, тойрогтой харилцах ажиллагаа, ажлын албаны дэмжлэг, ажилтнуудын шинэ нөхцөлд ажиллах зохион байгуулалтыг авч үзсэн.

/ 2020 он

Монгол Улсын тагнуул, авлигатай тэмцэх, цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, мөрдөн шалгах хэргийн харьяаллыг судалсан. Эрүүгийн процессын 2002, 2017 оны хуулийн зохицуулалтыг харьцуулж, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн мөрдөн байцаах албаны бүтэц, орон тоо, үндсэн цалин, зэрэг дэв болон бусад нэмэгдлийн мэдээллийг нэгтгэсэн.

/ 2020 он

Австрали, БНСУ-ын парламентын ажлын албаны ажилтнуудын цалин хөлсний тогтолцоо, албан тушаалын ангилал, нэмэгдэл, урамшууллын зохицуулалтыг судалсан. Австралийн парламентын болон гүйцэтгэх засаглалын ажлын албаны цалингийн ангиллыг харьцуулж, БНСУ-ын Тамгын газар, гишүүний ажлын алба, судалгааны ажилтнуудын цалин, нэмэгдлийн төрөл, хэмжээг танилцуулсан.

/ 2020 он

УИХ-ын даргын зарим байгууллагын удирдах албан тушаалтныг томилуулах санал гаргах, нэр дэвшүүлэх болон өөрийн зөвлөхийг томилохтой холбоотой бүрэн эрхийг нэгтгэсэн. Судалгаанд ашигласан найман хуулийн хүрээнд Монголбанк, УИХ-ын Тамгын газар, аудит, хүний эрх, сонгууль, статистик, санхүүгийн зохицуулалт болон Ирээдүйн өв сантай холбоотой заалтуудыг танилцуулсан.

/ 2020 он

Төрийн хамгаалалтын байгууллагын хөгжлийн загвар, статус, харьяалал, удирдлага, алба хаагчдын эрх зүйн байдлыг 15 улсын жишээгээр тоймлосон. Үүнээс найман улсын хамгаалалтын байгууллагын бүрэн эрх, бүтэц, орон тоо, галт зэвсэг хэрэглэх зохицуулалт, төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хамгаалалтын нөхцөлийг дэлгэрүүлэн судалсан.

/ 2010 он

Монгол Улсын парламентат ёсны үүсэл, түүхэн хөгжил, төрийн эрх барих байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн үндэс, үйл ажиллагааны төлөвшлийг авч үзсэн. Их хуралдай, Богд хаант Монгол Улсын дээд, доод хурал, 1924–1990 оны төрийн төлөөллийн байгууллагуудаас 1990 оны ардчилсан өөрчлөлт, 1992 оны Үндсэн хуулийн шинэчлэл хүртэлх түүхэн үе шатыг тоймлон судалсан. Мөн 1992–2008 оны Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хууль тогтоох эрх мэдэл, парламентын хөгжлийн онцлогийг тодорхойлсон. Гадаад улсын парламентын тогтолцоог тусгайлан харьцуулж судлаагүй.

/ 2010 он

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, даатгалын сангуудын орлого, зарлага, хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт болон иргэдийн үнэлгээ, хандлагыг шинжилсэн. Япон, Франц, БНСУ, Шведийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, Беларусь, ОХУ, Казахстаны нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Монгол Улсын нийгмийн даатгалын хамрах хүрээ, санхүүгийн тогтвортой байдал, удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Цаазаар авах ялыг халахтай холбоотой олон улсын гэрээ, протокол, дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, ялын хэрэглээ, хэрэгжилтийн статистик мэдээлэл, олон нийтийн байр суурийг авч үзсэн. БНХАУ, Иран, Саудын Араб, АНУ, Япон, ОХУ, Беларусь, Казахстан, Узбекистан болон бусад улсын цаазаар авах ялыг хэрэглэх, халах, түдгэлзүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтын жишээг ашигласан. Монгол Улсын цаазаар авах ялын эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, 1965–2005 оны статистик мэдээлэл, 2010 оны хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн олон нийтийн байр суурийг нэгтгэн, цаазаар авах ялыг халах олон улсын чиг хандлагыг тодорхойлсон.

/ 2010 он

Монгол Улсын прокурорын байгууллагын эрх зүйн үндэс, бүтэц, зохион байгуулалтыг Япон, Их Британийн прокурорын байгууллагын тогтолцоо, захиргааны харьяалал, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчимтай харьцуулсан. Япон Улсын шүүхийн тогтолцоотой уялдсан прокурорын байгууллагын бүтэц, мөрдөн шалгах болон яллах чиг үүрэг, Их Британийн Хатан хааны яллах албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогийг авч үзсэн. Мөн Австрали, Канад, Хонконг, Умард Ирланд, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хэрэгжиж буй ижил төстэй яллах байгууллагын тогтолцоог дурдсан.

/ 2010 он

Үндсэн хуулийн цэц, шүүх, зөвлөлийн шийдвэрийн эрх зүйн хүчин чадал, эцсийн байх зарчим, нийтлэх журам, хэрэгжилт болон парламенттай харилцах зохицуулалтыг авч үзсэн. Турк, Франц, Испани, Казахстан, Польш, Австри улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын бүрэн эрх, шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнийг заавал биелүүлэх зохицуулалтыг харьцуулж, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг парламентаар дахин хэлэлцэх, танилцуулах шаардлага болон эрх зүйн үр дагаврын онцлогийг тодорхойлсон.

/ 2010 он

Үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хангах олон улсын эрх зүйн зарчим, парламент дахь улс төрийн төлөөллийг баталгаажуулах зохицуулалтыг авч үзсэн. ХБНГУ, Бельги, Дани, Энэтхэг, Казахстан, Их Британи, Хорват, Кипр зэрэг улсын сонгуулийн хөнгөлөлт, парламентын суудлын квот, үндэстэн, ястны төлөөллийн хувь хэмжээг тогтоох туршлагыг харьцуулж, үндэсний цөөнхийн улс төрийн оролцоо, эрх ашгийг хамгаалах эрх зүйн механизмын онцлогийг тодорхойлсон.

/ 2010 он

Сонгуулийн олонхын, хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцооны онолын үндэслэл, санал тоолох, мандат хуваарилах аргачлал, сонгуулийн босго, тойргийн зохион байгуулалт, давуу болон сул талыг шинжилсэн. Израил, Шри Ланка, Намиби, Ангол, Латви, Дани, Финланд, Перу, Парагвай, Гайана, Шинэ Зеландын сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, нийт 75 улсын сонгуулийн тогтолцооны мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын нөхцөлд тохирох сонгуулийн холимог болон хувь тэнцүүлсэн тогтолцооны хувилбар, түүнийг сонгох зарчмын талаар санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон шинэчилсэн найруулгын төслийн зохицуулалт, нийслэлийн удирдлагын бүрэн эрх, оршин суугчдын эрх, үүрэг, төсөв, татвар, өмчийн харилцааг харьцуулан шинжилсэн. Польш, Казахстан, Турк, ОХУ-ын нийслэлийн статус, нутгийн удирдлага, эрх зүйн зохицуулалтын туршлагыг судалж, хуулийн төслийн Үндсэн хууль болон бусад хуультай нийцэх байдал, зохицуулалтын давхардал, зөрчил, дутагдлыг тодорхойлон, боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, байгууллагуудын бүрэн эрх, оршин суугчдын эрх, үүрэг, төсөв, татвар, өмч, газрын харилцааны зохицуулалтыг шинжилсэн. ОХУ, Казахстан, Польш, Турк, Унгар зэрэг улсын нийслэлийн статус, нутгийн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Беларусийн холбогдох эрх зүйн эх сурвалжийг ашигласан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн давхардал, зөрчил, зохицуулалтын дутагдлыг тодорхойлж, боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

Судалгаа