Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2010 он

Монгол Улсын хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, санхүүгийн хяналтын тогтолцоо болон 2007 онд өргөн барьсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийн агуулгыг шинжилсэн. Чех, Узбекистан, Литва, Эстони, Их Британи, Хонконг, Шинэ Зеланд, АНУ-ын хадгаламж, зээлийн хоршооны хууль тогтоомж, гишүүнчлэл, удирдлага, хяналт, хөрөнгийн шаардлагыг харьцуулж, Монгол Улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын орон нутгийн төсвийн эрх зүйн зохицуулалт, төсвийн орлого, зарлагын хуваарилалт, санхүүгийн бие даасан байдал болон төвлөрлийг сааруулах бодлогын давуу, сул талыг шинжилсэн. Турк, Латви, Польш Улсын орон нутгийн төсвийн хууль тогтоомж, санхүүжилт, төсвийн шилжүүлэг, нутгийн удирдлагын эрх мэдлийг харьцуулж, Бразил Улсын иргэдийн оролцоотой төсөв боловсруулах туршлагыг авч үзсэн. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тэнцвэрийг хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Монгол Улсын орон нутгийн татварын эрх зүйн зохицуулалт, татвар, төлбөр, хураамжийн төрөл, төсвийн орлогын бүрдүүлэлт болон нутгийн удирдлагын байгууллагын татварын эрх мэдлийг авч үзсэн. Болгар, Польш, БНСУ-ын орон нутгийн татварын бие даасан хууль, татварын төрөл, хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт болон төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг харьцуулж, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, татварын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг тодорхойлсон.

/ 2019 он

Улс төрийн нам байгуулах, бүртгүүлэхэд шаардах гишүүдийн тоо, гишүүнчлэлийн доод хязгаарын зохицуулалтыг судалсан. Венецийн комиссын холбогдох тайлан, байр суурь болон улс орнуудын Үндсэн хууль, бусад хуулийн зохицуулалтыг авч үзсэн. Европын холбооны зарим улсын намын гишүүн, үүсгэн байгуулагч, сонгогчийн гарын үсэгтэй холбоотой шаардлагыг хүснэгтээр харьцуулсан.

/ 2019 он

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ойлголт, үүсэл, хөгжлийг тоймлож, төлөвлөлтийн байгууллагыг Үндсэн хуулиар зохицуулсан байдлыг судалсан. Байгууллагын харьяалал, бүтэц, чиг үүрэг, удирдлага, гишүүдийн томилгоо, бүрэн эрхийн хугацааг авч үзсэн. Мөн зарим орны хөгжлийн төлөвлөлтийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг харьцуулсан.

/ 2020 он

Төв банктай холбоотой асуудлыг Үндсэн хуульд тусгасан 70 улсын зохицуулалтыг нэгтгэсэн. Төв банкны тогтолцоо, хараат бус байдал, чиг үүрэг, удирдлагыг томилох, огцруулах, бүрэн эрхийн хугацааг тогтоох асуудлыг ангилан харуулсан. Холбогдох Үндсэн хуулийн заалтуудыг эх хэлээр нь хавсаргасан.

/ 2019 он

Олонхын, хувь тэнцүүлсэн, холимог сонгуулийн тогтолцоо болон тэдгээрийн хувилбар, онцлогийг тайлбарласан. Тогтолцоонуудын давуу, сул тал, мандат хуваарилах болон сонгогчийн саналтай холбогдох асуудлыг авч үзсэн. Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд тусгасан орнуудыг тогтолцооны төрөл, парламентын танхимын бүтцээр ангилан нэгтгэсэн.

/ 2019 он

Байгалийн баялаг дахь байнгын бүрэн эрх, байгалийн баялгийн ойлголт, төрийн болон нийтийн өмчийн ялгааг тайлбарласан. Улс орнуудын Үндсэн хуульд байгалийн баялгийг төрийн, нийтийн, ард түмний өмчөөр тодорхойлсон байдлыг ангилан нэгтгэсэн. Холбогдох заалтуудын эхийг хавсаргаж, өмчлөл болон ашиглах эрхийн зохицуулалтыг авч үзсэн.

/ 2010 он

Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Үндэсний Хурал, Сенатын бүтэц, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, судалгааны алба, номын сан, архивын зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг авч үзсэн. Мөн Франц Улсын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт, нөхөн сэргээлт, татварын бодлогыг судалж, энэ хүрээнд Их Британи, АНУ-ын татварын зохицуулалтын зарим туршлагыг дурдсан.

/ 2019 он

Польш, Словени, Унгарын орон нутгийн төлөөллийн байгууллагыг тараах, өөрөө тарах зохицуулалтыг авч үзсэн. Хууль зөрчих, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх зэрэг үндэслэл, санаачлах эрх бүхий субъект, шийдвэр гаргах ирц, саналын шаардлагыг харьцуулан харуулсан.

/ 2019 он

Бүгд найрамдах зарим улсын Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүн, гишүүдийг томилох, сонгох зохицуулалтыг нэгтгэсэн. Шүүгчид тавих нас, мэргэшил, ажлын туршлагын шаардлага, бүрэн эрхийн хугацаа, дахин томилогдох боломжийг авч үзсэн. Мөн өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хязгаарласан заалтуудыг танилцуулсан.

/ 2019 он

Д.Халиун, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа, Ц.Улс орнуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрөл, шатлал, удирдлагын талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг нэгтгэсэн. Орон нутгийн төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагыг сонгох, томилох, эрх хэмжээг тогтоох асуудлыг авч үзсэн. Нутгийн өөрөө удирдах ёс, санхүүгийн бие даасан байдал, иргэдийн оролцоо, төрийн хяналтын зохицуулалтыг мөн танилцуулсан.

/ 2019 он

Төрийн аудитын байгууллага, санхүүгийн хяналтын талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг нэгтгэсэн. Аудитын байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, удирдлагын томилгоо, бүрэн эрхийн хугацаа, тайлагналын асуудлыг авч үзсэн. Төсвийн гүйцэтгэл, төрийн хөрөнгийн ашиглалт, санхүүгийн тайланд хяналт тавих эрх хэмжээг танилцуулсан.

/ 2019 он

Байгалийн баялгийн хуваарилалт, ашиглалттай холбоотой асуудлыг гадаадын зарим улсын Үндсэн хуульд хэрхэн тусгасныг нэгтгэсэн. Баялгийг ард түмний ашиг тусын төлөө ашиглах, төрөөс хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, ирээдүй хойч үеийн эрх ашгийг харгалзах зохицуулалтыг танилцуулсан. Холбогдох заалтуудыг улсын нэрээр хүснэгтэлж, эх хэл дээрх материалыг хавсаргасан.

/ 2010 он

Монгол Улсын хот, тосгоны эрх зүйн зохицуулалт, хотжилтын түвшин, засаг захиргааны нэгжийн бүтэц, удирдлага болон хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжилсэн. Гадаад орнуудын хотжилтын бодлого, засаг захиргааны шинэчлэлийн туршлагыг харьцуулж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах асуудал, Үндсэн хуультай уялдуулах шаардлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.

/ 2019 он

Улс орнуудын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг хэрхэн тогтоосныг нэгтгэсэн. Насны шаардлагаар улс орнуудыг бүлэглэж, холбогдох Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүснэгтээр харуулсан. Зарим улсын насны дээд хязгаарын зохицуулалтыг мөн авч үзсэн

Судалгаа