Монгол Улсын Их Хурлын тухай хууль тогтоомжийн өөрчлөлт, парламентын байнгын, дэд, түр хороодын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалт болон нам, эвслийн бүлэг, олонхи, цөөнхийн эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Монгол Улсын 1992–2006 оны хууль тогтоомжийг 2009 онд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуулийн төсөлтэй харьцуулж, Франц, Турк, ХБНГУ, Их Британи, АНУ болон бусад улсын парламентын зохион байгуулалтын туршлагыг шинжилсэн. Мөн парламентын хяналтын бүрэн эрх, байнгын хороодын үйл ажиллагаа, улс төрийн нам, эвслийн бүлгийн эрх зүйн байдлын зохицуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хуулийн төслийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.