Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2018 он

Парламентын гишүүний хуралдаанд оролцох үүрэг, сахилга, ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэлбэрүүдийг судалсан. Санхүүгийн торгууль, сануулах, хуралдаанд оролцох болон үг хэлэх эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ, тэдгээрийг ногдуулах үндэслэл, эрх бүхий субъектыг авч үзсэн. Франц, Болгар, Словакийн холбогдох зохицуулалтыг дэлгэрүүлэн танилцуулсан.

/ 2018 он

Хотын мэрийн эрх зүйн статус, Засгийн газрыг орон нутагт төлөөлөх болон өөр албан тушаал давхар хаших асуудлыг судалсан. Улс орнуудын Үндсэн хууль, нутгийн удирдлагын хуульд хотын мэр, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэрхэн тодорхойлсныг харьцуулсан. Хотын бонд, орон нутгийн зээллэг, дэд бүтцийн санхүүжилтийн олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалтыг тусад нь танилцуулсан.

/ 2018 он

Монгол Улс болон гадаадын зарим орны Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүргийг судалсан. Тамгын газрын удирдлага, зөвлөхүүд, ажилтнуудын эрх зүйн байдал, улс төрийн томилгоо, мэргэшсэн төрийн албаны харилцааг авч үзсэн. Улс төрийн төвийг сахих, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалахтай холбоотой зохицуулалтыг танилцуулсан.

/ 2018 он

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн онолын үндэслэлийг эрх зүйн философи, жам ёсны эрхийн үүднээс авч үзсэн. Тус эрхийн бүрэлдэхүүн, хамрах хүрээ, хязгаарлалт болон Герман, ОХУ, АНУ-ын Үндсэн хууль, холбогдох хуулийн зохицуулалтыг судалсан. Эрх зүйн онол дахь “хувь хүн”, “бие хүн” гэсэн ойлголтын тодорхойлолт, ялгааг тайлбарласан.

/ 2018 он

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн ойлголт, эмчийн ёс зүй, мэргэжлийн зөвшөөрлийн асуудлыг тайлбарласан. Эмч, эрүүл мэндийн ажилтны нэр төрд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр халдсан үйлдлийг гадаадын орнуудад хэрхэн зохицуулдаг талаар судалсан. Гүтгэлэг, доромжлолд хүлээлгэх хариуцлага, нөхөн төлбөр, залруулга зэрэг арга хэмжээ болон Монголын холбогдох эрх зүйн орчныг танилцуулсан.

/ 2018 он

Багшийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчин, мэргэжлийн шаардлага, стандарт, нийгмийн баталгаа, цалин, хөдөлмөрийн үнэлгээний асуудлыг судалсан. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын загвар хууль болон Польш, Филиппин, БНХАУ, БНСУ, Чехийн туршлагыг танилцуулсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЮНЕСКО-гийн багшийн статусын зөвлөмж, багшийн цалин хөлсний шинэчлэлийн мэдээллийг хамруулсан.

/ 2018 он

Их сургуулийн үйл ажиллагааг боловсролын суурь хууль, дээд боловсролын хууль, бие даасан болон тухайлсан сургуулийн нэрлэсэн хуулиар зохицуулах хувилбаруудыг судалсан. Канад, Эстони, Финланд, БНСУ, ОХУ, Ирланд, Малайзын зохицуулалтыг дэлгэрүүлэн танилцуулсан. Их сургуулийн статус, удирдлага, академик эрх чөлөө, бие даасан байдал, санхүүжилт, сургалт, судалгаа, хяналтын асуудлыг авч үзсэн.

/ 2018 он

Сайн дурын ажил, үйлчилгээний ойлголт, үүсэл хөгжил болон эрх зүйн зохицуулалтын үндсэн хувилбаруудыг танилцуулсан. Люксембург, Герман, БНСУ, Филиппин, Македон, Чехийн сайн дурын үйл ажиллагааны хууль, зохион байгуулалтын туршлагыг судалсан. Оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, урамшуулал, хамгаалалт, татвар болон үйл ажиллагааг дэмжих байгууллагын асуудлыг хамруулсан.

/ 2018 он

Худалдааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх тарифын болон тарифын бус арга хэрэгсэл, олон талт худалдааны зохицуулалтыг танилцуулсан. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд тогтоосон худалдааны зарчим, хэлэлцээрийн асуудлыг авч үзсэн. ОХУ, Казахстан, Япон, БНХАУ, БНСУ, Чех, Германы дотоод, гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хуулиудын бүтэц, агуулгыг судалсан.

/ 2018 он

Мөнгө хүүлэлтийн ойлголт, зээлийн хүүг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг судалсан. Европын холбооны гишүүн орнуудын зээлийн хүүгийн дээд хэмжээ, түүнийг тогтоох арга, эрх бүхий байгууллага, хариуцлагын механизмыг дэлгэрүүлэн танилцуулсан. Хүүгийн хязгаарлалтын эерэг, сөрөг үр дагавар болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах арга хэмжээний талаарх өмнөх судалгааны мэдээллийг хамруулсан.

/ 2017 он

Европ, Азийн орнууд парламентын нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг олон нийтэд дамжуулах хэлбэр, зохицуулалтыг судалсан. Парламентын тусгай суваг, олон нийтийн болон арилжааны телевиз, радио, цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэглээг авч үзсэн. Хуралдааныг бүрэн, хэсэгчлэн, тогтмол эсвэл онцгой тохиолдолд дамжуулах ялгаа болон БНСУ, Турк, Тайланд, Сингапурын туршлагыг танилцуулсан.

/ 2017 он

Их Британи, Румын, Словак, Энэтхэгийн шүгэлдэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг судалсан. Хамгаалалтад хамрагдах этгээд, мэдээлэх үйлдэл, мэдээлэл хүлээн авах байгууллага, мэдээлэгчийн нууцлал, ажлын байран дахь хамгаалалтыг авч үзсэн. Олон улсын байгууллагын зөвлөмж, зарчим болон бие даасан, салбар хуулиар хамгаалдаг зохицуулалтын онцлогийг танилцуулсан.

/ 2017 он

Эрх зүйн тогтолцооны хувьд Монголтой ижил төстэй 12 улсын Ерөнхий прокурорыг сонгох, томилох Үндсэн хуулийн зохицуулалтыг судалсан. Томилгоонд парламент, ерөнхийлөгч, Засгийн газар, шүүхийн зөвлөл хэрхэн оролцдогийг харьцуулсан. Англи-саксоны тогтолцооны “Attorney-General” болон эх газрын эрх зүйн тогтолцооны прокурорын статус, чиг үүргийн ялгааг тайлбарласан.

/ 2017 он

Парламентын санал хураалтад цахим болон биометрик систем ашиглах туршлага, хурууны хээгээр санал өгөх эрх зүйн зохицуулалтыг судалсан. Албани, Болгар, Итали, Шри Ланкийн туршлага болон бусад орны холбогдох санал, төлөвлөгөөг танилцуулсан. Хурууны хээгээр санал хураах тоног төхөөрөмж, систем нийлүүлсэн компаниудын бүтээгдэхүүн, техник, зохион байгуулалтын мэдээллийг хамруулсан.

/ 2017 он

Хоёр шатлал бүхий нэг танхимтай парламентын зохион байгуулалт, онцлог болон Монгол Улсын холбогдох түүхэн уламжлалыг танилцуулсан. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, түүний Байнгын хорооны бүрэн эрх, хуралдаан, хяналтын чиг үүргийг дэлгэрүүлсэн. БНХАУ, Вьетнамын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтаар хууль тогтоох байгууллага, байнгын ажиллагаатай бүтцийн эрх, үүргийн хуваарилалтыг харьцуулсан.

/ 2017 он

Ази, Европын 18 улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг харьцуулсан. Нэмэлт, өөрчлөлт санаачлах, батлах эрх бүхий этгээд, төсөлд тавих шаардлага, хэлэлцэх хугацаа, Үндсэн хуулийн шүүхийн оролцоог авч үзсэн. Мөн өөрчлөлт оруулахыг хязгаарласан нөхцөл, хөндөж үл болох зохицуулалт болон холбогдох нэр томьёоны ялгааг танилцуулсан.

Судалгаа