Хайлтын үр дүн

193 илэрц олдлоо.

/ 2021 он

Ковид-19-ийн вакцины үйлдвэрлэл, үнэлгээ, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл, үр нөлөө, гаж нөлөөний талаарх тухайн үеийн мэдээллийг тоймлосон. Европын холбооны вакцины стратеги, худалдан авалт, Азийн орнуудын вакцинжуулалтын нөхцөл болон Монголын вакцины нийлүүлэлт, санхүүжилт, хамруулах зорилтот бүлэг, дарааллыг танилцуулсан.

/ 2021 он

Улс орнуудын Ковид-19-ийн вакциныг нэвтрүүлэх бэлэн байдлыг үнэлэх VIRAT, VRAF болон тэдгээрийн нэгдсэн хэрэгслийн зорилго, бүтэц, үзүүлэлтүүдийг танилцуулсан. Төлөвлөлт, төсөв, зохицуулалт, үйлчилгээ, сургалт, хяналт, хүйтэн хэлхээ, аюулгүй байдал, олон нийтийн мэдээлэл болон үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг авч үзсэн.

/ 2021 он

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын хөгжүүлэлт, эмнэлзүйн туршилтын үе шат, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагын талаарх тухайн үеийн мэдээллийг танилцуулсан. AstraZeneca вакцины туршилтын үр дүн, тунгийн хувилбар, аюулгүй байдлын мэдээлэлтэй холбоотой асуудлыг авч үзэж, вакцины үнэ, хадгалалт, тээвэрлэлт, зохицуулалтын зөвшөөрлийн явцыг тоймлосон.

/ 2021 он

Ази Номхон далай, Европын есөн улс, бүс нутагт хөл хориог сулруулсан туршлага, сургамжийг харьцуулсан гадаадын судалгааны өгүүллийг орчуулан танилцуулсан. Халдварын тархалт, олон нийтийн оролцоо, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцооны чадавх, хилийн хяналтыг авч үзсэн бөгөөд Хятадын халдварыг хянасан туршлагын нэмэлт материалыг багтаасан.

/ 2021 он

Монгол болон гадаадын орнуудын халдварын тархалт, оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн хүчин чадал, хариу арга хэмжээний тухайн үеийн нөхцөлийг тоймлосон. Оношлуурын хүртээмж, гадаадын зээл, тусламж, вакцины туршилт, худалдан авалтын боломж, COVAX механизм болон эмчилгээ, вакцины зохицуулалт, мэдээллийн нууцлалын талаарх олон улсын зөвлөмжийг танилцуулсан.

/ 2020 он

Ковид-19 цар тахлын үед Монгол болон бусад улс оронд хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэнд, хязгаарлалт, эдийн засгийг дэмжих бодлогыг 2020 оны мэдээлэлд тулгуурлан тоймлосон. Дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл, төсөв, мөнгө, татвар, нийгмийн хамгааллын арга хэмжээг авч үзэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тусгасан.

/ 2020 он

АНУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Иран, Испани, Итали, ОХУ, Франц, Японы коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хариу арга хэмжээг нэгтгэсэн. Хил, хөдөлгөөний хязгаарлалт, онц байдал, эрүүл мэндийн тусламж болон халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч үзсэн. Холбогдох хууль, шийдвэр, төсвийн санхүүжилт, иргэд болон бизнесийг дэмжих арга хэмжээний мэдээллийг танилцуулсан.

Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний нэр төрөл, бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотой бодисын солилцооны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр бөөр шээсний замд чулуу үүсдэг байна. Мөн 2008-2009 онд УАТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 21% бөөр шээсний замын чулуу оноштой эмчилгээ хийлгэж байсан бол 2019 оны байдлаар 41% болсон байна. Насны бүтцээр нь үзэхэд 90% нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс байжээ. 2011 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бөөр, шээсний замын чулуугаар давамгай өвчилж байсан. Арван жилийн өмнө бүс нутгаар нь судалж үзэхэд 58,1% Улаанбаатар хот, 25,6% Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөлтэй орон нутагт илүү тохиолдож байна. Бөөр шээсний замд чулуутай гэж оношлогдсон хүмүүсийн 85% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг бөгөөд дурангийн хагалгааны эзлэх хувь 2012 онд 78%, 2017 онд 88%, 2020 онд 96% болж өссөн байна

Засгийн газраас 2022 оны 5 дугаар сараас эхлэн нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,549,479 хүн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсанаас 62 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол илэрсэн байна. Тус үзлэг, оношилгооноос гарсан үр дүн, өгөгдлийн санд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, AI хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндтэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ юм. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн ба 09 дүгээр сарын эхний байдлаар 320 мянган хүн хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор нийт хамрагсадын 65.2 хувь нь хоол боловсруулах, 8.8 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны, 5.8 хувь нь зүрх судасны, 5.8 хувь нь шээс бэлгийн, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл, 0.7 хувьд нь хавдрын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлгийн мэдээний сан цаашид улам өргөжих ба мэдээний сангийн мэдээлэл (их өгөгдөл)-д нэмэлт боловсруулалт болон нарийвчилсан дүн шинжилгээг хийх шаардлага байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны 03-р сарын байдлаар 18-аас дээш насны нийт 224,226 хүн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Эдгээр урьдчилан сэргийлэх үзлэгийн 66.2% нь Улаанбаатар хотод, 33.8% нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. Хөдөө орон нутгаас Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймаг эрт илрүүлгийн үзлэгээрээ хамгийн өндөр байна. Хугацаагаар нь авч үзвэл нийт үзлэгийн 65.8% нь 2022 онд, үлдсэн 34.2%-ийг 2023 онд хийгдсэн үзлэг байна.

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх ундны усны чанар аюулгүй байдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг судлан тандаж, судалгааны үр дүнд суурилан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2019 онд 296 сая хүн ГВВ халдвартай, 58 сая хүн ГСВ-ийн халдвартай амьдарч жил бүр 1.5 сая хүн шинээр халдвар авч байна. Дэлхий дахинд гепатитийн вирусийн халдварын шалтгаант элэгний цирроз, элэгний хавдрын улмаас эил бүр 1 сая гаруй хүн нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусийн халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар гепатит вирусийн цочмог халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.8 байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 49 тохиолдол, 10 000 хүн амд 0.1-оор өссөн байна. Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн гепатит вирусийн цочмог халдвар нь 2014 онд хамгийн их буюу 10 000 хүн ам тутамд 4.0 ногдож, 2016 оноос тууштай буурч байна. Нийт гепатит вирусийн халдварын 0.7 хувийг гепатит А вирусийн халдвар, 46.3 хувийг гепатит В вирусийн халдвар, 44.5 хувийг гепатит С вирусийн халдвар, 8.5 хувийг гепатит вирусийн бусад халдвар тус тус эзэлж байна.

ХӨРСНИЙ БОХИРДЛООС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн сургамж туршлага сэдэвт салбар дундын оролцоотой Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Нийт 250 орчим эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй ирүүлсэн ба эдгээрийг эмхэтгэн боловсруулсан болно.

The Digital Health Landscape Assessment (DHLA) of Mongolia offers a detailed evaluation of the country's digital health ecosystem, identifying critical gaps, challenges, and opportunities. The assessment aims to align Mongolia's digital health initiatives with its Vision 2050 goals and the broader global health agenda. This summary provides a snapshot of the comprehensive findings and strategic recommendations presented in the report

Судалгаа