Хайлтын үр дүн

1887 илэрц олдлоо.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

Оршил хэсэг: – Ховдын хязгаарын түүхэн товчоо нь - Торгууд , Захчин хошууны түүхэн товчоо 2. Үндсэн хэсэг: – Оспаны халдлага довтолгоонд баруун хилийн ард иргэд өртсөн нь: - Манай төр засгаас явуулсан бодлого, Оспантай хийсэн уулзалт үр дүн - Маршил Х.Чойбалсангийн өгсөн үүргийн дагуу хилчдэд туслах ардын сайн ардын сайн дурын групп байгуулсан нь. - Алтай, Үенч сумын ард иргэдийн оролцоо - Группийн гишүүдийн гүйцэтгэсэн үүрэг ололт амжилт 3. Төгсгөл хэсэг: - Товч дүгнэлт, авах арга хэмжээ

Усны газар / 2014 он

Увс аймгийн Хархираа-Түргэн голын сав газар, Тэсийн голын эх орчмийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн тайлан

Усны газар / 2012 он

Баянхонгор аймгийн нуур, голуудын агнуурын загасны mархац, нөөцийн төлөв байдлын судалгаа.

Усны газар / 2012 он

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ БУЮУ РАМСАРЫН КОНВЕНЦИЙН ТАЙЛАН

Гэмт явдалтай тэмцэх Монгол Улсын төрийн бодлого боловсруулах ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал, Монгол Улсын Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн ангилал, ялын тогтолцоо, харилцан уялдаа, үр нөлөөг судлах, орчин үеийн төрийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох, санал зөвлөмж боловсруулах нь уг судалгааны ажлын зорилго юм. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж ажиллав. Үүнд: • Төрийн эрүүгийн бодлоготой холбоотой эрх зүйн зохицуулалт тэр дундаа 2002 оны Эрүүгийн хууль батлагдсанаас хойш орсон нэмэлт өөрчлөлт, УИХ, Засгийн газраас гаргасан эрх зүйн баримт бичгийг судлах; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого боловсруулахад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлох; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын чиг хандлагыг тодорхойлох; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын онол, практикт тулгамдаж буй асуудлуудыг судлах; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогоор тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, эс тооцох асуудлын үндэслэлийг тодорхойлох; • Гадаадын зарим улсуудын төрийн эрүүгийн бодлогын талаар эрх зүйн зохицуулалтыг харыцуулан судлах.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Архивын ерөнхий газар (цаашид АЕГ гэх)-ын 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Үнэлгээг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн, байгууллагын нээлттэй байдлын гэсэн гурван ерөнхий үзүүлэлтийн хүрээнд авч үзэж дүгнэсэн.

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

: Хууль сахиулах ажиллагааны талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, энэ чиглэлийн тулгамдсан асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх явдал манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын нэн чухал зорилт болоод байна. Хууль сахиулахын их сургуулийн хөгжлийн чиг хандлага, нэр хүнд түүний дотор эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чансаа олон улсын болон дотоодын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эдгээрийг гардан гүйцэтгэгч эрдэмтэн, судлаачдын бүтээлийн чанар, тэдгээрийг хөхүүлэн дэмжих сургуулийн бодлогоос шууд шалтгаалах нь тодорхой юм.

Судалгаа