Хайлтын үр дүн

1887 илэрц олдлоо.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, Багахангай дүүрэгт шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндэслэлтэй орон зайн оновчтой төлөвлөлтийг бий болгох, хотын суурьшлын бүсэд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зэрэг олон давуу тал бий болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэрэгжүүлэх, газар нутаг, нийгэм, эдийн засаг, хүн амзүйн онцлогт нийцүүлэн нэгж хорооллын өөрийн дүр төрхийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн норм, стандарт бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг цогцоор шийдсэн архитектур орон зайн төлөвлөлттэй болж, Одоо байгаа олон хүндрэл, асуудлыг шийдэх шийдэл гарц нь нээгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

/ 2020 он

Эрүүл мэндийн шийдвэр гаргагч нарыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдлийн үеийн мэдээлэл харилцаанд шаардлагатай нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах

/ 2020 он

Коронавируст халдварын улмаас эрүүл мэндийн салбарт учирч байгаа болон учрах эдийн засгийн тооцоог гаргаж, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан баримтаар хангах

/ 2021 он

Агаар сэлгэлтийн систем халдварын тархалтад шууд нөлөөлж байна гэж болохгүй ч систем буруу төлөвлөгдсөн, агаар сэлгэлт муутай, агаарын битүүмжлэл алдагдсан бол тархалтыг нэмэгдүүлнэ гэж олон судлаачид анхааруул байгаа юм.

/ 2022 он

Бохир уснаас молекул биологийн аргаар SARS-CoV-2 вирус илрүүлж, хүн амын дундах КОВИД-19 халдварын тархвар зүйн судалгаа хийх, хариу арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилготой гүйцэтгэв.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүү, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээний зарим онцлог төрлүүдийг нарийвчлан тусгаагүй бөгөөд нийгмийн хөгжлийг даган инженер техник, байгаль экологи, цахим төхөөрөмж гэх мэт шинжилгээний бусад төрлүүдийг хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дээрх төрлийн шинжилгээг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд энэхүү судалгаагаар дээр дурдсан зарим асуудлын талаар судалж, үнэлгээг хийсэн болно.

/ 2021 он

Сүүлийн жилүүдэд дэлхий дахин төдийгүй манай оронд багтраа, атопи хэлбэрийн арьсны үрэсвэл болон нүд хамрын харшлын өвчлөл ихсэж, анхаарал татах нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байгаа нь энэхүү судалгааг гүйцэтгэх үндэслэл болсон.

/ 2017 он

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дах удаагийн судалгаа

Артиллерийн цахим сургалтын технологийн хөгжүүлэлтийг сайжруулахад чиглэв."Артиллерийн цахим сургалтын технологийг үндэслэх төхникийн болон программ хангамжийн нөхцөлийг бүрдүүлэн, багшийн аудио болон видео лекцийг компьютер /интернет/-ийн сүлжээнд холбон, суралцагчдийн сурах идэвх оролцоог нэмэгдүүлэн, артиллерийн тагнуул-буудлагын бүтэмжийг эрс дээшлүүлэн, сум гал хэрэглэлийг хэмнэх, буудлаганд бэлтгэх хугацааг багасгах, шинэ мэдлэг бүтээх боломжийг бий болгон ҮБХИС-ийн АЗТ-ийн сургалт, судалгаанд ашиглахад уг төслийн зорилго оршино.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ийн санхүүжилттайгаар Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Best хөтөлбөрийн захиалгаар Ковид 19 цар тахал болон банкны эрхзүйн шинэчлэлийн банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх байдал, цаашдын хандлагыг судлах зорилготой хийгдсэн.

Төсөл хэрэгжиж байгаа байршлуудад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, зорилтот салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нар энэхүү суурь судалгаанд хамрагдсан.

Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа сайжуулах, цаашдын хэрэгцээ шаардлага болон бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж ойлгоход энэхүү судалгааны зорилго юм.

Судалгаа,зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" ХХК-ын судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Best хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Судалгаа