Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-гийн популяцийн генетикийн судалгаа

Судалгааны тайлбар: Банздоо нь нийлмэл цэцэгтний овгийн хамгийн том төрөл бөгөөд дэлхийд 400 зүйл байдгаас Монголд 53 зүйлийн банздоо бүртгэгдсэн. Монгол улсын 1987, 1997, 2013 оны улаан номонд нэн ховор, Монгол орны ургамлын улаан дансанд устаж байгаа (CR) ангилалаар бүртгэгдсэн Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-г судалгаанд сонгон авлаа. S. dorogostaiskii Оросын холбооны улсын Сибирийн өмнөд хэсэг, Монгол орны хойд хэсгийн тайгын бүсэд тархалттай завсрын унаган ургамал юм. Монгол орны Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайга, Их уул зэрэг цөөн газарт 2300-3300 метрийн өндөрт тохиолддог, амьдрах орчны хязгаарлагдмал нөхцөлд ургадаг ургамал юм. Ихэнх нэн ховор зүйлүүдийн популяцын хэмжээ жижиг, байгалийн хүнд хэцүү нөхцөлд ургадаг. Популяцын хэмжээ багасах тусам гадаад хүчин зүйлийн нөлөөнд ургамал илүү өртөмтгий болж генетик дрифт, инбридингийн сөрөг нөлөө ажиглагдаж, генетик вариац буурдаг. Тиймээс бүс нутгийн хамгааллын төлөвлөгөө боловсруулахад ховор ургамлын генетик бүтцийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас популяцийн доторхи болон популяци хоорондын генетикийн зайг тодорхойлохын тулд микросателийн маркерийг ашигладаг. Энэ судалгаанд популяцийн түвшний генетик вариацийг үнэлэхэд өргөн хэрэглэдэг ISSR (inter simple sequence repeat) маркерийг ашиглана. Ховор ба нэн ховордсон зүйлийн популяцийн доторхи болон ба генетик вариацийн талаархи мэдлэг нь тэдгээрийг хамгаалахад чиглэсэн менежментийн зохистой стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монгол орны нэн ховор ургамал S. Dorogostaiskii-ийн популяцийн генетик бүтцийг тодорхойлж хамгааллын төлөвлөгөө боловсруулна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
468
Татсан тоо
136
Файлын хэмжээ
1.89 MB
Оруулсан огноо
2023.05.06
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа