Хайлтын үр дүн

681 илэрц олдлоо.

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" боловсруулах ажлын суурь судалгааг боловсруулахдаа Улаанбаатар хотын эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсийн хүрээнд Улаанбаатар бүсийн буюу хот болон хаяа дагуул хот тосгодыг хамарсан /470440 га/ бүхий 9 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөн Улаанбаатар хотын хэмжээнд буюу суурьшил үүссэн нутаг дэвсгэрийн хэмжээнд тус тус боловсруулсан болно.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан

Монгол улсын Гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын (цаашид хэрэглэгч гэх) сэтгэл ханамжийн түвшнийг хэмжих, тэдний санал бодолд тулгуурлан гаалийн байгууллагын үйл ажиллагаа дахь хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох, харьцуулах

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээлэл – 2022.01 улирал

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

“Багшийн хөгжил” системийн динамик загварыг 3 бүлэг 28 хувьсагч, 17 тогтмолтойгоор бүтээсэн юм. Энэхүү загварын эхний хэсэг нь Багшийн хөгжлийг “Багшлах ур чадвар” гэсэн нөөц хувьсагчаар оруулж, түүний урсгал хувьсагчийн оролтоор “Туршлага хуримтлуулах”, гаралтаар “Туршлагаа мартах” гэсэн хувьсагчдыг оруулан тооцсон.

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулаад 3 жилийн нүүрийг үзээд байна. Анх 2014 онд туршилтаар онлайн сургалтыг зохион байгуулж байх үед онлайн сургалтад суралцагчдын 34.2% нь амжилттай суралцаж байсан бол 2015 онд 70.05%, 2016 онд 95.46% болж өссөн байна. Энэхүү огцом өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь 1: онлайн сургалтын үнэлгээг багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтээр тооцох болсон, 2: онлайн сургалтыг хөтөлж буй арга зүйчдийн зааварчилгааны дизайн бэлтгэх чадвар сайжирч байгаатай холбоотой. Цаашид онлайн сургалтыг танхимын сургалтын үнэлгээний төлөө чиглүүлэхээс илүү суралцагчдад мэдлэг, чадвар олгоход анхаарах нь чухал болоод байна.

Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл тоо баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэх судалгааны эцсийн тайлан

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг танхимын ба онлайн хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар 2014 онд туршилтаар зохион байгуулахад суралцагчдын даалгавар гүйцэтгэл 34.2% байсан[1] бол 2015 онд багшлах эрх олгох, сунгах шалгуур үзүүлэлтийн нэг болгосон[4] нь даалгавар гүйцэтгэлийг 53.9% хүртэл өсгөж чадсан байна. Мөн суралцагчдын онлайн сургалтын системд ажиллах чадвар нь голлон нөлөөлдгийг судалгаагаар тогтоолоо. Монгол улсын бүх сум, суурин газрууд интернетэд холбогдсон хэдий ч хурд удаан байгаа нь онлайн сургалтын системд байршуулах файлын хэмжээг аль болох бага байхаар тохируулах хэрэгтэй байлаа.

Судалгаа