Хайлтын үр дүн

200 илэрц олдлоо.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуулинд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд, хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглож, төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. 2018 онд засгийн газраас Төр, сүм хийдийн харилцааны тухай тухай хуулийг шинэчлэн найруулна гэж байсан боловч оны эцсийн байдлаар хуулийн төслийн явц, агуулгын талаар олон нийтэд хандсан мэдээлэл байхгүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг таван жилийн өмнө танилцуулснаас хойш НИТХ шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгоогүй бөгөөд оны эцсийн байдлаар НИТХ дээр нийт 59 өргөдөл хүлээгдэж байв. Тэдэн дунд хэдэн жил хүлээгдэж буй өргөдөл ч бий. Шашны зургаан бүлэг нэгдэн одоогийн хуулийг хэрэгжүүлж, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг НИТХ-д дөрөв болон зургаадугаар сард явуулсан байна.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2018 онд эхлээд зогсонги байдалд орсон бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд орсныг эс тооцвол тус хуулийн нэмэлт өөрчлөлт, агуулга, явцын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Улсын Их Хурлаас шашны үйл ажиллагааг зохицуулах хуулийг шинэчлэн баталтал засгийн газар шашны байгууллагыг шинээр бүртгэхийг хойшлуулах сонирхолтой байгаа тул шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах зэрэгт удаашрал үргэлжилсэн хэвээр байна гэж христ болон буддын шашны зарим бүлэг мэдээлж байна. Ковид-19 цар тахлын улмаас жилийн ихэнх хугацаанд биечлэн оролцдог шашны бүх арга хэмжээг засгийн газар хориглосон бөгөөд уг хязгаарлалтыг цуцлахдаа шашны байгууллагуудынхыг бусад салбарын үйл ажиллагааныхаас хойш цуцалсан нь шашны эсрэг ялгаварлан гадуурхалт боллоо гэж зарим сүмийнхнийг бодоход хүргэсэн. 10 дугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхѳѳ илэрхийлсэн “Хариуцлагын гэрээ” байгуулсан нѳхцѳлд шашны бүлгүүдийг уулзалт, цуглаан хийхийг зөвшөөрсөн. Нэгдүгээр сард засгийн газрын судалгааны байгууллага болох Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан өгүүлэлд тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шашны бүлгүүд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн ба “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хүндэтгэн үзэх” ёстой гэжээ. Буддын болон бөөгийн шашнаас бусад “гадаадын” гэж нэрлэгддэг шашнуудын эсрэг олон нийтийн сөрөг хандлага байгаа талаар янз бүрийн шашны удирдлагууд хэлж байв. Зарим шашны бүлгүүд хүмүүнлэг болон буяны арга хэмжээг хамтран зохион байгуулсан.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл нэг шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл учрах, удаан хүлээх зэрэг асуудал буй талаар зарим христийн болон буддын шашны бүлэг мэдээлсэн. Хэд хэдэн орон нутгийн захиргаа дээрх хүндрэл, удаашрал байгааг хүлээн зөвшөөрч, шалтгааныг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн удирдамжтай холбоотой, эсхүл бүртгэл, сунгалтын үйл явцыг илүү тодорхой болгох зорилготой шашны эрх чөлөөний хууль батлагдахгүй удаж буй зэрэгтэй холбож тайлбарласан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг хүчингүй болгосон 2017 оны шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, уг байгууллагын бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Төр, шашны үйл хэрэг тусдаа байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах магадлалтай гэсэн болгоомжлолоос үүдэн Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхийн орон тоог наймдугаар сард байхгүй болгосон. Хамгийн сүүлд уг албыг хашиж байсан зөвлөх “гадны” шашны талаар хэд хэдэн удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийсэн.

Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Засгийн газар 2018 онд Гадаадаас ажиллах хүч авах квот батлахдаа шашны байгууллагуудыг нэг гадаад ажилтан тутамд 20-иос доошгүй монгол ажилтантай байх шаардлага тавьсан боловч энэ тогтоолдоо 3-р сард өөрчлөлт оруулсан. Ингэснээр 5-аас дээш монгол ажилтантай шашны байгууллага нэг гадаад шашны ажилтан ажиллуулах боломжтой болсон. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. 2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг уг нийгэмлэг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч тэдний бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Зарим Христийн шашны бүлгийн мэдээлснээр төрийн байгууллагуудын зүгээс бусад шашны байгууллагуудаас илүү олон тооны санхүүгийн шалгалт ирсэн ба эдгээр нь дарамттай байсан гэж байв. Зарим гадаадын шашны ажилтнууд шашны виз авахад хүндрэлтэй байсан. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) нэгэн төрийн бус байгууллагын (ТББ) бүртгэлийг цуцалсан бөгөөд энэ нь уг байгууллага анх бүртгүүлснээсээ өөр үйл ажиллагаа буюу христийн шашныг сурталчилсан цахим хуудас ажиллуулсан гэсэн шалтгаантай байсан.

/ 2022 он

Улаанбаатар хот 100 жилийн өмнө ямар дүр төрхтэй байсан, энд монголчуудын амьдрал хэрхэн өрнөдөг байсан, тухайн үеийн монголчууд юу өмсдөг байсан бэ? гэсэн түүхийн төсөөлөл, ойлголтыг энэхүү зурагт номоор дамжуулан хүүхэд, залууст хүргэхийг зорьсон. Мөн энэхүү зурагт ном танд “Нийслэл хүрээ”-ний үеэс өнөөдрийн Улаанбаатар хот хүртэлх 100 гаруй жилийн хугацаанд монголчуудын үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж, бидний Нийслэл хот хэрхэн хөгжсөнийг харьцуулан төсөөлөх, цаашлаад “Нийслэл хүрээ” хэмээх хуучин хотын тухай танин мэдэх сэдэл, хүслийг төрүүлнэж гэж найдаж байна.

/ 2022 он

ХХ зууны Монгол Улсын эдийн засгийн түүхийн талаарх 1911-1921 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Лонжид, Батсайхан., 2000), 1921-1996 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Ринчин, Очирпүрэв., 1996), БНМАУ-ын санхүүгийн системийн ерөнхий түүхийн тухай (Түмэн.,2018) судлаачдын бүтээлүүдэд Монгол дахь ломбардын байгууллагын үүсэл, түүхийн талаар огт дурдаагүй байна. Харин ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын сүүл үеийн эрх зүйн асуудлын тухай бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, дипломын ажлууд цөөнгүй байх бөгөөд эдгээрийн өмнөтгөлд Монгол Улсад 1924 онд ломбард үүссэн тухай товч дурджээ. Үүнээс үзвэл Монгол Улс дахь ломбардын байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар тусгайлан судалсан бүтээл огт нийтлэгдээгүй байна. Иймд бид ломбардын байгууллагын түүхийн огт судлагдаагүй байдлыг харгалзан үзэж уг судалгааны эхний хэсэгт ломбардын байгууллага нь дэлхийд хэрхэн үүсэж, Монгол Улсад хэрхэн нэвтэрч, үүсэж хөгжсөн түүхийн талаар дурдаж, өгүүллэгийн үндсэн хэсэгт ломбардын баримт бичгийг судалж судалгааны эргэлтэнд оруулсан болно.

/ 2023 он

Улаанбаатар хотын тогтмол хэвлэлүүдээс хамгийн олон жил тасралтгүй гарсан сонин бол “Улаанбаатарын мэдээ” юм. Тус сонин нь 1955-1990 онд нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үед гарч байснаараа онцлог бөгөөд хотын улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, хотжилт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлүүлдэг байжээ. Энэхүү сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг сэдэвчлэн төрөлжүүлж, цуврал эмхэтгэл гаргахаар ажиллаж буй бөгөөд анхдугаар нь “Улаанбаатарын мэдээ сонин (1955-1990 он), нийтлэлийн эмхэтгэл, нэгдүгээр боть” гэсэн үндсэн нэртэй, “Улаанбаатарын мэдээ сонинд хэвлэгдсэн хотын түүхтэй холбогдох нийтлэлийн эмхэтгэл (1955-1990 он)” гэсэн дэд нэртэйгээр 2022 онд, шинэчлэн засварласан нь 2023 онд хэвлэгдэн гарлаа.

Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд өгч буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтооход оршино.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

In 2022-2023, the Training, Assessment and Research Institute for Labor and Social Protection conducted a “Survey on single elderly pension adequacy and expenditure” with the participation of social security and employment experts from SOCIEUX+, the EU expertise for social protection, labour and employment. The distinguishing feature of this survey was its specific focus on the pension adequacy of elderly people living alone as a household.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүрэлцээний судалгаа”-г 2022-2023 онд Европын холбооны SOCIEUX+ Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн шинжээчдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг ахмад настнуудын хувьд тэтгэврийн хүрэлцээг тусгайлан судалснаараа онцлог боллоо.

Судалгааны тайлбар: Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 6 дэх удаагийн буюу 2022 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 5 дэх удаагийн буюу 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 4 дэх удаагийн буюу 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, VIII Богд Жибзундамба хутагтын үлдээсэн өв цаглашгүй арвин билээ. Монголын төр, монгол түмний ой санамж болсон хуучин данс харааны үнэт өвийн эрдэнэсийн сан болсон Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт VIII Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулга бий. Тэдгээрээс түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухагийг нь дээжлэн, МҮМ-н сан хөмрөгт буй эд өлгийн зүйлийн хамтаар дээжлэн тавьж, олон нийтийн хүртээл болгосон.

Судалгаа