Хайлтын үр дүн

1141 илэрц олдлоо.

Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуулийг чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах, нэр дэвшигчид авлигын хэрэгт холбогдох явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслан ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлига; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд орж байна.

Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2016 оны УИХ-ын сонгууль нь ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж үзэж байгаа ч, зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан төдийгүй нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон байж болзошгүй гэж үзсэн. Эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг үр дүнтэй хянадаг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тулгамдсан асуудлууд нь авлига, хүний наймаа, лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) иргэдийн эсрэг хүчирхийлэл болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) зэрэг гэрээгээр ажиллаж буй зарим ажилчдыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байлгасан асуудлууд юм. Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг засч залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.

/ 2021 он

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн хортны судалгааны ажилд тендер зарлаж “Байгаль орчин, тогтвортой санаачлага” ТББ шалгарч 19995,5 мянган төгрөгөөр гэрээ байгуулан Хутаг-Өндөр, Хангал, Бугат, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгэ, Булган, Сайхан, Тэшиг, Могод гэх ой бүхий сумдад сумдад 300000 га талбайд судалгааны ажил хийлээ.

/ 2021 он

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн хортны судалгааны ажилд тендер зарлаж “Байгаль орчин, тогтвортой санаачлага” ТББ шалгарч 19995,5 мянган төгрөгөөр гэрээ байгуулан Хутаг-Өндөр, Хангал, Бугат, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгэ, Булган, Сайхан, Тэшиг, Могод гэх ой бүхий сумдад сумдад 300000 га талбайд судалгааны ажил хийлээ.

/ 2022 он

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн хортны судалгааны ажлын тендерийг 4 удаа зарлаж "Мөнх ногоон ой" ХХК шалгаран аймгийн Засаг даргын А/474 тоот захирамжаар гэрээ байгуулан 311000 га талбайд 21000.0 мянган төгрөгөөр судалгааны ажлыг гүйцэтгэж аймгийн хэмжээнд 2023 онд нийт 118562 га талбайд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил хийгдэхээр судалгаагаар гарсан байна.

/ 2022 он

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн хортны судалгааны ажлын тендерийг 4 удаа зарлаж "Мөнх ногоон ой" ХХК шалгаран аймгийн Засаг даргын А/474 тоот захирамжаар гэрээ байгуулан 311000 га талбайд 21000.0 мянган төгрөгөөр судалгааны ажлыг гүйцэтгэж аймгийн хэмжээнд 2023 онд нийт 118562 га талбайд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил хийгдэхээр судалгаагаар гарсан байна.

/ 2022 он

Улаанбаатар хот 100 жилийн өмнө ямар дүр төрхтэй байсан, энд монголчуудын амьдрал хэрхэн өрнөдөг байсан, тухайн үеийн монголчууд юу өмсдөг байсан бэ? гэсэн түүхийн төсөөлөл, ойлголтыг энэхүү зурагт номоор дамжуулан хүүхэд, залууст хүргэхийг зорьсон. Мөн энэхүү зурагт ном танд “Нийслэл хүрээ”-ний үеэс өнөөдрийн Улаанбаатар хот хүртэлх 100 гаруй жилийн хугацаанд монголчуудын үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж, бидний Нийслэл хот хэрхэн хөгжсөнийг харьцуулан төсөөлөх, цаашлаад “Нийслэл хүрээ” хэмээх хуучин хотын тухай танин мэдэх сэдэл, хүслийг төрүүлнэж гэж найдаж байна.

/ 2022 он

ХХ зууны Монгол Улсын эдийн засгийн түүхийн талаарх 1911-1921 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Лонжид, Батсайхан., 2000), 1921-1996 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Ринчин, Очирпүрэв., 1996), БНМАУ-ын санхүүгийн системийн ерөнхий түүхийн тухай (Түмэн.,2018) судлаачдын бүтээлүүдэд Монгол дахь ломбардын байгууллагын үүсэл, түүхийн талаар огт дурдаагүй байна. Харин ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын сүүл үеийн эрх зүйн асуудлын тухай бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, дипломын ажлууд цөөнгүй байх бөгөөд эдгээрийн өмнөтгөлд Монгол Улсад 1924 онд ломбард үүссэн тухай товч дурджээ. Үүнээс үзвэл Монгол Улс дахь ломбардын байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар тусгайлан судалсан бүтээл огт нийтлэгдээгүй байна. Иймд бид ломбардын байгууллагын түүхийн огт судлагдаагүй байдлыг харгалзан үзэж уг судалгааны эхний хэсэгт ломбардын байгууллага нь дэлхийд хэрхэн үүсэж, Монгол Улсад хэрхэн нэвтэрч, үүсэж хөгжсөн түүхийн талаар дурдаж, өгүүллэгийн үндсэн хэсэгт ломбардын баримт бичгийг судалж судалгааны эргэлтэнд оруулсан болно.

/ 2023 он

Улаанбаатар хотын тогтмол хэвлэлүүдээс хамгийн олон жил тасралтгүй гарсан сонин бол “Улаанбаатарын мэдээ” юм. Тус сонин нь 1955-1990 онд нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үед гарч байснаараа онцлог бөгөөд хотын улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, хотжилт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлүүлдэг байжээ. Энэхүү сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг сэдэвчлэн төрөлжүүлж, цуврал эмхэтгэл гаргахаар ажиллаж буй бөгөөд анхдугаар нь “Улаанбаатарын мэдээ сонин (1955-1990 он), нийтлэлийн эмхэтгэл, нэгдүгээр боть” гэсэн үндсэн нэртэй, “Улаанбаатарын мэдээ сонинд хэвлэгдсэн хотын түүхтэй холбогдох нийтлэлийн эмхэтгэл (1955-1990 он)” гэсэн дэд нэртэйгээр 2022 онд, шинэчлэн засварласан нь 2023 онд хэвлэгдэн гарлаа.

Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх зорилго бүхий "Цахим Үндэстэн" дунд хугацааны зорилтот хөтөлбөр /2022-2027/-ийг баталсан. Дэлхийн нийтээрээ цахим шилжилтэд шилжиж буй энэ үед Монгол улсын цахим хөгжил, харилцаа холбооны салбарын гол хууль болох Харилцаа холбооны тухай хууль нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд гарч буй хүндрэл бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, хууль анх батлагдан гарч байсан үеийн үзэл баримтлал, хуулийн зорилт, зорилгодоо хүрч байгаа эсэхийг судалж, дүн шижилгээ хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зорилго оршино.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хувьд: 2020 оны 07 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш нийгмийн бүлэг, төрийн бус байгууллага хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар түүнийг өөрчлөх, шинэчлэх, эсхүл хүчингүй болгох талаар үндэслэл бүхий санал гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын арилжааны телевизүүдийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоо зэрэг байгууллагаас уг хуулийн хэрэгжилтийн байдлын талаар санал гаргаж байсан тул уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх шаардлагатай болсон

Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд өгч буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтооход оршино.

Монгол Улсад түгээмэл ашиглагдаж буй олон нийтийн сүлжээнүүд нь гадаад улс оронд төвтэй бөгөөд өөрсдийн стандарт, хэм хэмжээг мөрдлөг болгон ажилладаг. Тус платформууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдлөг болгох боловч хууль бус мэдээлэл, контентын талаар авах арга хэмжээний хувьд дотоодын ямар байгууллагатай хамтарч ажиллах нь хууль тогтоомжид тодорхойгүй хэвээр байна.

Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болсноор үндэсний аюулгүй байдал хангагдаж, тээвэр ложистик, дэд бүтцийн нөхцөл байдлаас үл хамаарах экспортын үйлдвэрлэл хөгжих шууд үр ашигтай бөгөөд боловсролын бүх шатны байгууллагын хүний нөөц бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг болж, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг татаж, бүс нутгийн технологийн экосистем болон хөгжих боломж бүрдэнэ.

Хүүхдэд ээлтэй хотыг бий болгоход бодлого шийдвэр, үйл ажиллагаанд хүүхдийн өөрсдийнх нь оролцоо байна уу? Хүүхдийн төлөө ажилладаг бие даасан байгууллага байна уу? Нийгмийг хөгжүүлэх, бодлого боловсруулахад хүүхдийг оролцуулж байна уу? Ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийн орчинг бий болгоход хүүхдийэ оролцоо байна уу? зэрэг чухал асуудал тавигдаж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар хүүхдийн нийгмийн оролцоог хүндэтгэн үзэж аливаа бодлого, шийдвэр гаргахдаа энэ талаар тусгах үйл ажиллагаандаа мөрдлөг болгож чадахгүй байсаар байна. Иймд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, хүүхдийн өөрсдийн оролцоог бий болгох, оролцоог хангах арга замуудыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх шаардлага гарч байна.

Хотын Хөгжлийн Индекс нь хүний эрхийн үндсэн зарчим дээр үндэслэдэг. Хотжилт нь үйл явцын хувьд хүний эрхийн зарчмуудыг баримтлах ёстой, харин хот үр дүнд нь хэмжихүйц шаардлагатай хүний эрхийн тодорхой стандартыг хангасан байх ёстой хэмээн үздэг. Энэ утгаараа хүний эрхийн олон гэрээнд тусгагдсан зохих орон сууц, ус цэвэрлэх байгууламж эсвэл иргэний, соёл, эдийн засаг, улс төр, нийгмийн бусад эрхүүд нь ХХИ (Хотын Хөгжлийн Индекс)-ийн үзүүлэлт, хэмжүүрүүдийн салшгүй хэсэг юм. НҮБ–аас гаргасан амьдрах орчин, хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын тухай ойлголт нь хотын өсөлт, хөгжлийн бүх хэмжигдэхүүнийг 1-р хэсэгт тодорхойлсон зургаан ангилалд багтаадаг. Эдгээр 6 хэмжигдэхүүн нь Хотын хөгжлийн хүрдний зургаан өөр "нэршил"-ийг зүйрлэлээр илэрхийлдэг.2012 онд НҮБ-ын Амьдрах орчин хүрээлэнгээс хотуудын тогтвортой байдлыг хэмжих хэрэгсэл болгон Хотын Хөгжлийн Индексийг бий болгосон.

Судалгаа