Хайлтын үр дүн

1208 илэрц олдлоо.

1. Хожуу эртний үе, дундад зуун болон орчин үеийн угсаатны шашны болон нийгмийн үйл явцын хүрээн дэх Сибирь(Алтай, Тува) болон Баруун Монголын хил орчмын нутгуудын хүн амын угсаатны нийгмийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, соѐл-түүхийн нөхцөл байдалд тодорхойлолт өгөх. 2. Анхдагч шашнууд (зороастризм, буддизм, манихейство, несторианство, ислам) дэлгэрсэн үе шатыг тодруулах, скиф-хүннүгийн, түрэг-монголын, зүүнгарын болон орчин цаг үе дэх Өмнөд Сибирийн болон Төв Азийн хил зэргэлдээ бүс нутгуудын нүүдэлчдийн ертөнцийг үзэх тогтолцооны төлөвшилд тэдгээр шашнуудын нөлөөллийг авч үзэх. 3. Хожуу эртний үе болон дундад зууны үед Төв Азийн бүс нутаг дахьугсаатны нийгмийн үйл явцын хүрээнд оршуулгын зан үйлд шинжилгээ хийсний үндсэн дээр Алтай, Тува болон Монголын нүүдэлчдийн соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тогтоох. 4. XIX зуунаас XXI зууны эхэн үе дэх Алтай, Тува болон Баруун Монголын хил дамнасан орон зай дахь угсаатны нийгмийн үйл явц болон төрийн бодлогын хүрээнд үнэн алдартан, ислам болон буддизмын харилцан үйлчлэлийн хийгээд хөгжлийн эрч, хөдлөл зүйг авч үзэх. 5. Сибирийн (Алтайн хязгаар, Тувагийн БНУ, Алтайн БНУ зэрэг) болон Баруун Монголын (Баян-Өлгий, Ховд болон бусад аймгууд) хилийн бүс нутгууд дахь соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тодорхойлдог орчин үеийн угсаатны нийгмийн болон шашны үйл явцуудад дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Энэхүү төслөөр геохимийн процесс ба ацитофил төрлийн микроорганизмын үйлчлэлээр сульфидын хүдрийн эрдэс болон устай харилцан үйлчлэх урвалын механизмыг тодорхойлох, зэсийн агуулгатай үйлдвэрийн хаягдал болон бага агуулгатай хүдрээс металлыг ялгах, хүрээлэн буй орчинд ээлтэй био-гидрометаллургийн технологийн судалгаа хийгдэх зорилго тавин ажилласан юм.

Монгол хэлнүүдийн бүтцийн үндсэн нэгжүүдийн (үгийн сан ба хэл зүй) тоон шинж чанарыг (бүрэн ба харьцангуй давтамжийн) 6.000.000 дээш үгтэй материалд тулгуурлан хөмрөгийн хэл шинжлэлийн аргуудаар судлахад шаардлагатай тэмдэглээт хөмрөгийг байгуулж, цаашид монгол хэлний хөмрөг байгуулалтыг хөмрөг боловсруулалтын 3А (annotation-тэмдэглэгээ, abstraction-загварчлал, analysis-задлан шинжилгээ)-ийн түвшинд хүргэхийн тулд хамгийн анхны шатны боловсруулалт болох annotation буюу тэмдэглэгээ хийж, монгол хэлний тэмдэглэгээт хөмрөгтэй болох суурийг бүрдүүлж, цаашид хиймэл оюун ухаан ашигласан төрөл бүрийн хэрэглээний программ хангамж зохиоход шаардлагатай эх хэл боловсруулалтын судалгаанд шаардагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино.

- Зүүн Сибирь ба Монголын ургамлын метаболитуудын найрлагын талаар мэдээллийн санг баяжуулах - Алкалоид, ксантон, метиленлактон ба стильбенүүдийг хандлах экологийн схемийг боловсруулах - Байгалийн азотагуулсан гетероцагирагтай алкалоид, сесквитерпеноид, хинон ба ксантонуудын гибрид нэгдлүүдийг гарган авах арга зүйг боловсруулах - Хавдрын эсрэг идэвхтэй нэгдлүүдийн цуглуулгыг бүрдүүлэх

Төслийн зорилго нь нүүрстөрөгчин шинэ материалын түүхий эд болох поликонденсацлагдсан ароматик нүүрсустөрөгчийг нүүрсний органик цулыг уусгагчийн орчинд деполимержуулан гарган авах процессын физик-химийн үндэс суурийг бий болгоход оршино. Нүүрсний дулааны уусгалтаар явагдах процессын урвалын идэвхийн талаарх шинэ мэдлэг бий болгоход энэхүү төсөл чиглэгдэнэ.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаанд геополитик, аюулгүй байдал, улс төр, үзэл суртлын хүчин зүйлс маш хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд Оросын зүгээс Монгол дахь улс төр, хувь хүний сэтгэлгээ, хэл, соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, боловсрол, дипломат хамтын ажиллагааны хөгжилд үзүүлсэн нөлөөг “зөөлөн хүч”-ний үзэл баримтлалын үүднээс харилцааны түүхэн уламжлалд тулгуурлан бүрэн судлах нь тус ажлын гол зорилго оршино.

Говь-Алтай аймгийн нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор Бигэр, Чандмань, Төгрөг, Халиун, Цогт зэрэг зарим сумдын нутагт археологийн хайгуул судалгаа хийх Хайгуул судалгааны үр дүнд тулгуурлан “Говь-Алтай аймгийн археологийн дурсгалууд” бүтээлийг хэвлэлд бэлтгэх, Монголын эртний түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олон нийтэд болон гадаад ертөнцөд таниулах ажлыг гүйцэтгэх

Ойрад монголчуудын дүрслэн чимэглэх соёлын судалгааг өмнөх судлаачдын уламжлалт судалгаанаас арай өөр, арга бигийн ухааны үүднээс, утга илэрхийлэн бүтээх зарчмуудыг уламжилж ирсэн талаас нь анхлан судлах, судалгаан дээрээ тулгуурлан гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх, илтгэл хэлэлцүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын боловсролд тулгуур хэрэглэгдэхүүн болгон нэг сэдэвт бүтээл туурвин нийгмийн хэрэглээнд оруулах болно.

Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг тодруулахад оршино.

1990 оноос хойш Монголын академик хүрээлэлд нийгэм, улс төрийн философи, нийгмийн онолын чиглэлээр хийгдсэн судалгааны ажилд анализ хийж, түүхэн үнэлэлт өгөх. Нийгмийн философи, нийгмийн судалгааны орчин үеийн онол, арга зүйн бүтээлүүдийн агуулгыг тайлбарласан нэгэн сэдэвт бүтээл гаргах. Нийгмийн философийн онолуудын үндсэн ойлголтуудын агуулгыг Монголын нийгмийн бодит байдалд буулган тайлбарлах, нутагшуулах боломжийг эрж хайх.

"Эрдсийн хөрөнгийн (ЭХ) үнэ цэнийн үнэлгээний аргачлалын үндэслэлийг тодорхойлох, ЭХ-ийн үнэ цэнийг тогтоох эдийн засаг-математикийн цогцолбор (ЭМЦ) загварыг боловсруулах, нүүрс, хүдрийн ордын баялгийг олборлох, баяжуулах үеийн уулын эрсдэлийг үнэлэх, загварчлах, түүнчлэн боловсруулсанзагвараа тодорхой нөхцөлд турших"

"Хольцыг изотопоор баяжуулах шинэ аргыг судлах зорилготой бөгөөд үүнд: байгалийн болон сэргээгдэх нөөц, түүний зохистой хэрэглээ юм. Шинэ ухаалаг материал бүтээх судалгаа явуулах тухайлбал, байгалийн хийнээс стратегийн элемент болох гелийг графен ухаалаг шүүлтүүр- ухаалаг материал бий болгон ялган авах, бөөмсийг зөвхөн резонансын нөлөөгөөр салган авах судалгаа юм. Молекуляр динамикийн аргуудыг хэрэглэн /Термодинамикийн тэнцвэрийн төлөв дэх бөөмсийн системийн тархалтыг бичих, Максвеллийн арга/, саадын системийн хувьд Шредингерын интеграл нэг хэжээст стационар тэгшитгэлийг бичих, шийдийг хайх ба олсон шийдээ туршилтаар баталгаажуулах юм, Шварца-Кристоффелийн интегралын тогтмолуудыг тодорхойлох Куфаревын аргын хэрэглээг өргөжүүлж динамик системийн бодлого болгох, математик загварууд боловсруулах, туршилтаар баталгаажуулах, холбогдох программ хангамж бий болгох, баталгаажуулах, гадаад дотоодын эш хуралд илтгэх, хурал, семинарууд зохион байгуулах, олон улсын SCOPUS буюу WEB of SCIENCE-ийн индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, компьютерийн программын бүртгэлийн гэрчилгээ авах, үр дүнгүүдээ сурталчилах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын судлаачдын анхаарыг Монгол улс руу татах, хамтран ажиллах "

Г. Чадраабал олон жилийн турш хонь судлалын салбарыг арга зүйн талаар удирдаж Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, хэсгийн хонийг баталгаажуулсан. Эдгээр бий болгосон үүлдэр, омог, хэвшлийн хониноос “Ерөө” үүлдрийн хонины ноос улсын ангиллаар чанарын тэргүүн бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм. Хонины аж ахуйд үржил, селекци, биотехнологийн орчин үеийн шинэлэг аргуудыг ашиглаж, Кроссбред ноостой, нэхийний чиглэлийн бүтээмж өндөртэй хонины тоог богино хугацаанд олшруулах, үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн зорилго оршиж байгаа юм.

Тархины саатай хүүхдийн булчингийн чангаралд Ботулины токсин-А тарилга ба сэргээн засахын цогц эмчилгээний үр дүнг тооцон булчин чангарлын менежментийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, нутагшуулах

Түүх, археологи, түүхэн газарзүй, угсаатан судлалын эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлахын зэрэгцээ угсаатны зүй, түүх соёлын өвийн дурсгалыг илрүүлэх, олж бүртгэх, баримтжуулах хээрийн судалгааг 4 удаа зохион байгуулж мэдээлийн сан бүрдүүлэх, байгаль түүхийн мэдээлийн санг нэг дор төвлөрүүлэх, архивийн баримт материалуудыг шүүрдэн үзэж Бурхан халдун уул, түүний тахилга шүтлэг, хамгаалалтад холбогдох баримтуудыг цахим байдлаар хуулбарлан авч нэгдсэн сан бүрдүүлэх. Холбогдох судалгааны бүтээлүүдийг бичиж, хэвлэн олон нийтийн хүртээл болгох үндсэн зорилготой.

Судалгаа